Бидний үргэлж буруу хэрэглэдэг хүнсний бүтээгдэхүүнүүд

2017-11-08, 16:34
14,452

Бид өдөр тутмын амьдралдаа зөв, бурууг нь мэдэхгүй ч хүнсний бүтээгдэхүүнээ төрөл бүрээр чанаж, шарж иддэг. Гэхдээ болгож байгаа арга нь тухайн бүтээгдэхүүний шим тэжээлд ихээр нөлөөлдөг гэнэ. Тэгвэл тэдгээр бүтээгдэхүүнийг буруу хэрэглэснээс болж авч болох байсан шим тэжээл нь алдагддаг болохыг батлах 12 жишээг танилцуулъя.

Бидний үргэлж буруу хэрэглэдэг хүнсний бүтээгдэхүүнүүд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Төмс

Төмсөнд байдаг кали, фосфор, төмөр, Витамин C гэх зэрэг шим тэжээлүүд бүгд хальсанд нь агуулагддаг учраас хальстай нь хэрэглэх нь хамгийн зөв.

Төмс

2 Киви

Хэрвээ та кивиг хальстай нь хэрэглэвэл 3 дахин илүү  целлюлоз, антиоксидант авах болно.

Киви

3 Лууван

Чанасан лууван түүхий луувангаас 5 дахин хурдан хурдан шингэдэг бөгөөд харьцангуй их каротин агуулдаг ба энэ нь нүдний хараанд тустай ба арьсыг цэвэршүүлдэг гэнэ. 

Лууван

4 Хаш

Жигнэх явцад калийн агууламж нь ихсэж нитратын хэмжээ буурдаг ажээ.

Хаш

5 Хэрээний нүд (Аспарагус)

Хэрвээ та уг ногоос 5-7 минутын турш шарах юм бол чанаснаас илүү витамин, шим тэжээл авах боломжтой. Түүнчлэн чанах юм бол ихээр агуулагддаг Витамин C нь усанд уусч үгүй болдог гэнэ.

Хэрээний нүд (Аспарагус)

6 Байцаа

Байцааг чанахад агуулагддаг каротин ба антиоксидантууд нь устдаг. Харин салатанд хийх зорилгоор исэлдүүлэхэд Витамин C-ын хэмжээ 3 дахин ихсэхээс гадна уураг нийлэгжихэд тусалдаг хүчил шинээр үүсдэг байна.

Байцаа

7 Сармис

Сармисанд хорт хавдартай тэмцэж, бидний дархлааг сэргээдэг энзим хадгалагддаг. Харин хэрчих, эсвэл нухах үед дотор нь агуулагдаж байсан ашигтай энзимууд устдаг байна.

Сармис

8 Хивэг

Кальц болон манги, хивгэнд агуулагддаг хүчилтэй нэгдэхээрээ шингэхэд хүндрэлтэй болдог гэнэ.

Хивэг

9 Гурвалжин будаа

Гурвалжин будаа нь төмрөөр баялаг, харин сүү кальцаар баялаг байдаг. Гэсэн ч нэг дор хэрэглэвэл, эдгээр бодисууд бие биенийхээ үйлчилгээг бууруулдаг гэнэ. 

Гурвалжин будаа

10 Улаан лооль

Шарсан улаан лооль Витамин C-ын агууламж багатай ч, зүрх судасны эмгэг болон зарим үрэвслийг дарахад  тустай  антиоксидантын хэмжээ нь ихэсдэг.

Улаан лооль

11 Хулуу

Хулууг хальстай нь идвэл та илүү их хэмжээний эслэг, Витамин C авах болно. 

Хулуу

12 Хар цай

Сүүнд агуулагдах уураг нь хар цайны ач тусыг бууруулдаг бөгөөд хар цайг дангаар нь ууснаар, зүрх судасны эмгэг тусах магадлал буурдаг.

Хар цай

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()