Амьдралаасаа гаргаж хаях ёстой 12 төрлийн найз

Найз нөхөд бол бидний өөрсдийн сонгож авсан гэр бүл билээ. Харин таны сонгосон гэр бүлд тань үргэлж бухимдлыг тань төрүүлж, утгагүй зүйлс шаардах найзууд байдаг уу? Бид өнөөдөр та бүхэндээ амьдралаасаа гаргаж хаях ёстой найзуудын шинжүүдийг танилцуулахаар бэлтгэлээ. Хэрэв танд ч бас ийм төрлийн найзууд байдаг бол, бодож шаналахгүйгээр зүгээр л харилцаагаа таслаарай. Жинхэнэ найзуудын тухайд хамт байхад танд аз жаргал, инээд хөөрийг бэлэглэдэг, хүнд хэцүү үед үргэлж байдаг, үзэл бодлоо хоорондоо чөлөөтэй илэрхийлдэг, нэгнээ хайрладаг байх аж. 

Амьдралаасаа гаргаж хаях ёстой 12 төрлийн найз

1 Үргэлж гомдоллогч - "Чи над шиг азгүй амьтан биш"

Үргэлж л гомдоллож, болохгүй бүтэхгүй бүхнээ танд ярьж, төвөг уддаг найзууд гэж байдаг. Мэдээж найзыгаа хүнд хэцүү үед, хажууд нь түших хэрэгтэй Гэтэл цаг тутамд л утгагүй зүйлээс болж гомдоллож, өөрийгөө хамгийн азгүй, арчаагүй хэмээхээс өөрийг чаддаггүй хүнтэй цаашид нөхөрлөж өөрийгөө зовоох шаардлагагүй. 

Үргэлж гомдоллогч - "Чи над шиг азгүй амьтан биш"

2 Зааварлагч - "Яаж хийхийг нь зааж өгье"

Танд бусдад зөвлөгөө өгөх дуртай найзууд гэж байдаг уу? Хийх үйлдэл бүрийг тань зааж, хүүхэд мэт харьцах хүн танд үнэхээр хэрэгтэй гэж үү? Ахин нэг тунгаагаад үзэхэд буруудахгүй болов уу. 

Зааварлагч - "Яаж хийхийг нь зааж өгье"

3 Гутранги үзэлтэй - "Чам шиг байсан ч болоосой"

Хэчнээн их тайлбарлаж, ойлгуулахыг хичээсэн ч, би хамгийн азгүй хэмээн үргэлж унжийж, газар ширтэж явдаг хүнтэй найзлах хэрэггүй. Энэ нь сүүлдээ таны эрч хүчийг үгүй хийж, стресстүүлнэ.

Гутранги үзэлтэй - "Чам шиг байсан ч болоосой"

4 Хэт ухаантай - "Тэгэхээр хамтдаа.."

Үргэлж аливааг шинээр сурч, судалдаг, тэрийгээ найзууддаа залхтал нь ярьдаг хүмүүс гэж байдаг. Хэрэв та тийм төрлийн хүмүүстэй найзалж, өөрийн алтан цагаа утгагүй яриа сонсоход зориулж байвал харамсалтай байна л гэж хэлье. 

Хэт ухаантай - "Тэгэхээр хамтдаа.."

5 Нэг өдөр - "Өчигдөр юу болсон бэ?"

Таньтай зөвхөн шоу цэнгээн дээр л найзууд болж, хөгжилддөг хүмүүстэй цаашид сайн найз хэмээх хэрэггүй. Хааяа уулздаг хэн нэгэн байж болох ч, тэр таны хувьд, та ч тэрний хувьд найз биш.

Нэг өдөр - "Өчигдөр юу болсон бэ?"

6 Гайхуулагч - "Энэ их үнэтэй"

Ердөө л авсан зүйлсээ гайхуулж, тансаг амьдралаа ярих гэж найзалсан юмуу гэлтэй хүмүүс байдаг. Харин та тийм хүмүүстэй найзалж, тухтай байж чаддаг уу? Үгүй л болов уу. 

Гайхуулагч - "Энэ их үнэтэй"

7 Чалчаа - "Тэгээд яасан гэнээ?"

Хийх ажилгүй мэт үргэлж л хов ярьж, энд тэндхийн хүмүүсийг муулах хүмүүстэй найзлах нь тийм ч сайхан санаа биш. 

Чалчаа - "Тэгээд яасан гэнээ?"

8 Өөрийгөө шүтсэн - "Ганцхан би л энийг хийж чадна"

Тэдэнд та болон таны амьдрал огт хамаагүй. Зөвхөн өөрийгөө л хамгийн шилдэг гэж боддог найзуудыгаа амьдралаасаа гаргаж хаяарай.

Өөрийгөө шүтсэн - "Ганцхан би л энийг хийж чадна"

9 Ууртай - "Зайлж үз, би өөрийгөө мэднэ"

Ууртай, үргэлж бухимдаж, таныг элдвээр доромжилдог найзуудаасаа зайгаа барьж, танд аз жаргал бэлэглэдэг хүмүүстэй хамт байгаарай.

Ууртай - "Зайлж үз, би өөрийгөө мэднэ"

10 Өө хайгч - "Чи чинь юун хачин юм өмсчихсөн юм"

Өөрийн толгой дээрх бухлыг хараагүй байж, хүний толгой дээрх өвсийг харна гэгчээр, үргэлж таны өө сэвийг ажиглаж, бухимдал төрүүлэх хүмүүсээс хол байсан нь дээр. Тэд танд тус болох биш, харин ч стресстүүлнэ.

Өө хайгч - "Чи чинь юун хачин юм өмсчихсөн юм"

11 Шүүмжлэгч - "Чи дахиад л буруу хийчихлээ"

Мэдээж шүүмжлэл нь амьдрал байх ёстой зүйлсийн нэг. Үүний тусламжтайгаар бид урагш улам бүр тэмүүлэх боломжтой. Харин хийсэн үйлдэл бүрийг шүүмжилж, огт урам зориг өгдөггүй найзуудаас салаарай. 

Шүүмжлэгч - "Чи дахиад л буруу хийчихлээ"

12 Хэрэг болсон үед л залгадаг - "Найздаа мөнгө зээлээч"

Тань руу зөвхөн хэрэг гарсан үед л залгаж, тусламж гуйдаг хүмүүсийг найз гэж нэрлэж болохгүй. Та тэдний хувьд тусламжийн байгууллага, банкаас хэтрэхгүй гэдгийг ойлгоорой. 

Хэрэг болсон үед л залгадаг - "Найздаа мөнгө зээлээч"

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()