Эрчүүдийн бүсгүйчүүдээс асуухыг хүсдэг ичгэвтэр асуултууд

Эрчүүд, бүсгүйчүүдийн тухай мэдэхийг хүсч явдаг ч, асуухаасаа ичдэг зүйлс байдаг гэнэ. Тиймээс эрчүүд асуултынхаа хариултыг хэзээ нэг өдөр авна хэмээн дотроо битүүхэн хүсэмжилж явдаг гэнэ шүү. Эмэгтэй хүний амьдрал тун сонирхолтой, олон нууцтай байдаг учир эрчүүдэд мэдэхийг хүсэх зүйл гарч ирэх нь дамжиггүй биз. Ингээд эрчүүдийн мэдэхийг хүсдэг асуултыг хариултынх нь хамт хүргэе. 

Эрчүүдийн бүсгүйчүүдээс асуухыг хүсдэг ичгэвтэр асуултууд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Сарын тэмдгийн үед тийм их өвддөг гэж үү?

Эмэгтэйчүүдийн сарын тэмдгийн үед гормоны тэнцвэргүй байдал, өвдөлт зэргээс болж ааш зан муудаж, үр дүнг нь хөөрхий эрчүүд хүртдэг. Энэ үедээ эмэгтэй хүний биед юу болж байдгийг эрчүүд туулж үзээгүй болохоор эмэгтэйчүүдийн "гал шиг" аашилсны дараа энэ асуулт өөрийн эрхгүй толгойд нь урган гардаг биз. Хариулт нь бол, тиймээ тэд энэ үед өөрсдөө ч яагаад байгаагаа заримдаа ойлгодоггүй. Тиймээс энэ үед эрчүүд юу хийх ёстойг хэлж өгч чадахгүй нь дээ. 

Сарын тэмдгийн үед тийм их өвддөг гэж үү?

2 Охид унтсан залуугийнхаа тоог үнэн хэлдэг үү?

Хачирхалтай нь эрчүүдийн тархинд, бүсгүйчүүд унтсан залуугийнхаа тоог, өөрт нь үнэн хэлдэг эсэхэд үргэлж эргэлзэж, зөв хариултыг нь авахыг хичээдэг гэнэ. Гэвч харамсалтай нь түүний энэ нууцыг өөрөөс нь өөр хэн ч мэдэхгүй. Иймд дэмий горьдлого тавьж суухын оронд олдсон цаг хугацаагаа илүү үнэ цэнэтэй зүйлд зарцуулахыг хичээгээрэй!

Охид унтсан залуугийнхаа тоог үнэн хэлдэг үү?

3 Яагаад нүүрээ удаан буддаг юм бол?

Өглөө босоод залуус нүүрээ угаагаад л болчихдог бол бүсгүйчүүд нэлээдгүй урт хугацааг зарцуулдаг. Залуусын хувьд энэ нь тайлагдашгүй нууц мэт санагдаж, яг юу хийгээд ингэж уддагийг мэдэхийг хүсдэг гэнэ. Үнэндээ та түүнийг нүүрээ будаж байхад нь 1 удаа хамт байвал хариултыг нь мэдэж болох юм. Өө дарагч, сормуусны будаг гээд бүгд ямар чухал үүрэгтэйг бүсгүйчүүд танд тайлбарлаад өгнө. Харин энэ талаар дэлгэрэнгүй хариулт сонсохыг хүсэхгүй бол түүнийг хэзээ ч нүүрээ будахад нь яаруулж болохгүй гэдгийг л санаж яваарай. 

Яагаад нүүрээ удаан буддаг юм бол?

4 Тэд хэмжээг чухалчилдаг уу?

Энд юуны хэмжээний талаар ярьж байгааг та гадарлаж байгаа байх. Эмэгтэйчүүд үнэндээ бүгд өөр өөр хэмжээнд сонирхолтой байдаг. Та хоёрын зохицол үнэхээр сайн байвал хэт том байна уу? дундаж байна уу? гэдэг асуудал биш болдог. Эмэгтэй хүний ичимдэг эрхтэн ч гэсэн үнэндээ өөр өөр хэмжээтэй байдаг. Тиймээс өөрийн хэмжээнээс санаа зовох хэрэггүй юм. 

Тэд хэмжээг чухалчилдаг уу?

5 Тооцоогоо хувааж төлөх тухай юу гэж боддог бол...

Анхны болзоондоо ихэвчлэн эрчүүд өгөөмөр зан гаргаж тооцоогоо хийдэг. Харин орчин үед эмэгтэйчүүд хэн нэгнээс хараат байх дургүй болсон учир зарим тохиолдолд энэ үйлдэл нь тэднийг дорд үзсэн гэж санагдуулдаг гэнэ. Тиймээс хамгийн зөв үйлдэл бол түүнээс тооцоогоо хамт хийхийг хүсэж байгаа эсэхийг нь боловсноор асууж шийдвэрлэх юм. 

Тооцоогоо хувааж төлөх тухай юу гэж боддог бол...

6 Эмэгтэй хүн гар хангалга хийдэг үү?

Гаргүй л биш бол бүх эрчүүд гар хангалга хийдэг гэдэг үг хоосон зүйл биш. Харин бүсгүйчүүдийн хувьд тийм тогтмол биш ч "өөртөө цаг гаргадаг". Гэхдээ энэ нь эрчүүдтэй харьцуулахад бараг үгүй бөгөөд зарим охид үүнийг туршиж ч үзээгүй байдаг. Тиймээс таны бүсгүй энэ талаар хэр нээлттэй бодолтойгоос л бүх зүйл шалтгаална гэсэн үг. 

Эмэгтэй хүн гар хангалга хийдэг үү?

7 Хэрвээ эрэгтэй нь зандан байвал бүсгүйчүүдийн хүсэл унтардаг уу?

Сексийн тал дээр эрэгтэй хүмүүс, эмэгтэйчүүдээс илүү худлаа хэлдэг байх. Үнэндээ насанд хүртлээ бүр түүнээс ч удаан хүнтэй унтаагүй залуус байдаг. Та сексийн тал дээр азгүй байсан ч эмэгтэй хүнтэй анх унтахдаа түүнд энэ тухайгаа заавал хэлэх хэрэгтэй. Учир нь та худлаа хэлж байсан ч үйл явдлын дунд баригдах болно. Магадгүй энэ талаараа хэлчихвэл таны бүсгүй санаачлагыг гартаа авах ч юм билүү? 

Хэрвээ эрэгтэй нь зандан байвал бүсгүйчүүдийн хүсэл унтардаг уу?

8 Би тарган харагдаж байна уу? гэсэн асуултын хариуг хэрхэн өгөх вэ?

Эмэгтэйчүүд хамтдаа гадуур гарахын өмнө өөрийнхөө гадаад төрхийн талаар, өмссөн хувцасныхаа талаар асуудаг. Энэ үед эрчүүд ямар хариулт өгөхөө мэдэхгүйгээс болж сандарч эхэлдэг. Хожим нь худлаа хэлснээсээ болж эвгүй байдалд орохгүйн тулд та түүнд үнэнийг нь хэлж өгөх хэрэгтэй. Үнэхээр онцгүй байвал эсвэл үнэхээр сайхан байвал үнэнийг нь түүнд эвтэйхэн хэлэх хэрэгтэй. Хатуу ч гэсэн үнэнийг нь хэлж өгөөрэй. Хайртай бүсгүй тань хожим талархах болно.

Би тарган харагдаж байна уу? гэсэн асуултын хариуг хэрхэн өгөх вэ?

9 Бүсгүйчүүд эрчүүдийг анхны алхам хийхийг хүлээдэг үү?

Нэг бүсгүйг шохоорхож эхлээд түүндээ сайхан харагдах гэж хувцсаа сольж, түүнтэй сээтэгнэж эхэлсэн гэж бодъё. Гэтэл та түүнтэй илүү ойр байхыг хүсэж байгаагаа хэлж, болзоонд урих эсвэл түүнд татагдаж байгаагаа илэрхийлэх үйлдлийг түрүүлж хийх хэрэгтэй эсэхтээ эргэлздэг. Энэ үед хэрвээ бүсгүй танд ч мөн адил татагдаж байгаа бол түүний хувьд хэн түрүүлж алхам хийх нь тийм ч чухал биш. Тиймээс энэ нь эмэгтэй хүнээс шууд хамаардаг. Зарим бүсгүйчүүд анхны алхам хийхээсээ огт айдаггүй бол зарим нь үүнийг эр хүний үүрэг гэж үзэн чимээгүй байсаар байдаг. 

Бүсгүйчүүд эрчүүдийг анхны алхам хийхийг хүлээдэг үү?

10 Эмэгтэйчүүд өөрийнхөө хөхний тухай юу гэж боддог вэ?

Эрчүүдийн хувьд эмэгтэй хүний хөх тэдний гоо сайхныг илэрхийлэх томоохон хэмжүүр байдаг. Тэд эмэгтэй хүнийг хувцастай байхад нь ч гаднаас нь хараад тэдний хөхийг төсөөлж чаддаг нууц чадвартай. Гэхдээ эмэгтэйчүүдэд хөх нь төвөгтэй байдаг болов уу? гэж тэд боддог гэнэ. Хариулт нь ҮГҮЙ. Зарим бүсгүйчүүд хөхөө өөрөө барих ч дуртай байдаг. Гэхдээ нарийн тэмдэг ирэх үед хөндүүр орж бага зэрэг төвөгтэй байдаг ч хөхнөөсөө төвөгшөөдөг эмэгтэй байдаггүй л болов уу. 

Эмэгтэйчүүд өөрийнхөө хөхний тухай юу гэж боддог вэ?

11 Сарын тэмдгийн үед бэлгийн харилцаанд орж болох уу?

Эмэгтэй хүн бүр сард хэдэн хоногийг бага зэрэг сэтгэлийн дарамттай өнгөрүүлдэг. Энэ үед секс хийх эсэх нь хосуудын харилцаанаас шалтгаалдаг. Хэрэв эрэгтэй, эмэгтэй хоёр хоёулаа үүнийг хүсэж байгаа бол ямар ч асуудал байхгүй, харин та түүнийг хүсэхгүй байхад нь оролдож, уурлуулаад хэрэггүй. Хэрэв энэ өдрүүддээ секс хийхээр шийдсэн бол шүршүүр хамгийн зөв газар гэдгийг хэлье. 

Сарын тэмдгийн үед бэлгийн харилцаанд орж болох уу?

12 Эмэгтэйчүүд юу идэхээ яагаад шийдэж чаддаггүй вэ?

Эрэгтэй хүмүүс ямар хоол, хаана идэх тал дээр нэг их анхаарал хандуулаад байдаггүй. Харин эмэгтэй хүмүүс хэдэн цагт, хэнтэй идэж байна, тэнд өмсөж очихдоо юу өмсөх эсвэл хэдэн төгрөг зарцуулах бол гээд бараг бүх зүйлсийн тухай боддог учир маш удаан бодож байж хаана хооллохоо шийддэг. 

Эмэгтэйчүүд юу идэхээ яагаад шийдэж чаддаггүй вэ?

13 Охид яагаад муу залууст дуртай байдаг вэ?

Сайн охид үргэлж муу залууст татагддаг нь бичигдээгүй хууль гэмээр л байдаг. Охид угаас "савангийн дуурь шиг" адал явдал хүсдэг бөгөөд үүнийг нь муу залуус тэдэнд мэдрүүлдэг. Шөнөжин түүнээс болж уйлж, уулзахдаа мартагдахааргүй хөгжилтэй, адал явдалтай байдаг учраас муу залууст охид унаж тусан дурладаг биз. 

Охид яагаад муу залууст дуртай байдаг вэ?

14 Охид хөмсгөндөө яагаад ийм их анхаарал хандуулдаг вэ?

Охид хөмсөгөндөө илүү их анхаарал хандуулдаг нь үнэн. Нэгэнт л бүгд төгс хөмсөгтэй төрөөгүй шүү дээ. Хөмсөгөө төгс болгож зурахын тулд олон цагийг зарцуулах нь тэдний хувьд асуудал биш. 

Охид хөмсгөндөө яагаад ийм их анхаарал хандуулдаг вэ?

15 Сексийн өмнө тэднийг оролдох нь таалагддаг уу?

Эрэгтэй хүмүүс сексийн үед хоёр тал харилцан таашаал авахын тулд эмэгтэйнхээ хөх, өгзөг, ичимдэг эрхтнийг оролдох хэрэгтэй эсэхээ мэдэхийг хүсдэг. Эмэгтэй хүмүүсийн хариулснаар өгзөг бол хамгийн аюулгүй бүс гэнэ. Зарим үед хөхөнд хөндүүр орсон байдаг учир хэт чанга хүрснээс болж өвтгөх нь хүслийг бууруулдаг ажээ. Түүнтэй хамт нэг оронд орохын өмнө түүнээс юу хүсэж байгааг нь асуухад буруутахгүй шүү. 

Сексийн өмнө тэднийг оролдох нь таалагддаг уу?

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()