П.Моломжамц Powerlifting буюу Хүчний 3-н төрлийн Дэлхийн хошой аварга боллоо

2017 оны 11-р сарын 02-ны өдрөөс 11-р сарын 5-ны өдрийн хооронд ОХУлсын Мосвка хотноо WPC, WRPF холбоонуудаас зохион байгуулсан “ДЭЛХИЙН ПАУЭРЛИФТИНГИЙН АВАРГА” шалгаруулах XXXIV дэх удаагийн наадам амжилттай болж өндөрлөсөн байна.
 

П.Моломжамц Powerlifting буюу  Хүчний 3-н төрлийн Дэлхийн хошой аварга боллоо

Тус наадамд ХХБанкны ажилтан, Монгол улсын начин, Пауэрлифтингийн спортын Ази тивийн хошой аварга, Олон улсын хэмжээний мастер Пагваансүрэнгийн Моломжамц үнэмлэхүй амжилт үзүүлж, 2 Алт, 1 Мөнгөн медаль хүртэн “ДЭЛХИЙН ХОШОЙ АВАРГА” болсон сайхан амжилт үзүүллээ. 

WPC холбооноос зохион байгуулсан Дэлхийн аварга шалгаруулах наадамд 125 кг жингийн ангилалд шахалт, таталт, суулт гэсэн 3-н төрлийн нийлбэр дүнгээр 515 кг-ийг өргөж ДЭЛХИЙН АВАРГА болсон бол WRPF холбооноос зохион байгуулсан наадамд хэвтээ шахалтын төрлөөр 185 кг-ийг амжилттай шахаж ДЭЛХИЙН АВАРГЫН медалиа ихэрлүүлжээ.  

5-н тивийн хүчтэнүүд цугларч шилдэгүүдээ шалгаруулдаг Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд үнэмлэхүй амжилт үзүүлж Улсынхаа нэр хүндийг Дэлхийн хүчний спортын төрөлд дуурсгасан Танд спортын ноён оргилд дахин гарахын өлзийтэй сайхан ерөөлийг дэвшүүлье.


 

Сэтгэгдэл

Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.