1
Исгэлэн жимснүүд
Бид ханиадны шинж тэмдэг илэрсэн даруйд витамин C-г нэмэлтээр болон идэж буй хоол хүнснээсээ авч заншсан байдаг. Эмч нарын хэлж байгаагаар витамин С нь цусны цагаан эсийн нөхөн төлжилтөд сайнаар нөлөөлдөг ба эдгээр эсүүд таны биеийн дархлааг маш сайн дэмжиж өгдөг ажээ. Витамин С-г исгэлэн жимснүүд буюу нимбэг, жүрж, бэрсүүт жүрж, усан үзэм гэх зэргээр авч болно.
2
Цэцэгт байцай
Хүмүүс тэр болгон цэцэгт байцайг хүнсэндээ хэрэглээд байдаггүй. Гэсэн хэдий уг хүнсний ногоо нь таны дархлааг дээд зэргээр дэмждэг ба витамин A, С, Е, антиоксидант, ислэгийг агуулсан байдаг гэнэ. Судлаачдын үзэж байгаагаар цэцэгт байцайг хэт их буцалгах нь шим тэжээлүүдийг нь устгадаг ажээ.
3
Улаан чинжүү
Улаан чинжүү нь өмнө нь дурдагдсан исгэлэн жимснүүдийн адилаар витамин С агуулдаг. Гэхдээ уг витамины агууламж нь нимбэг, жүрж, бэрсүүт жүрж, усан үзэм гэх зэрэг жимсэнд байдгаас 2 дахин их байдаг гэнэ. Мөн түүнчлэн нүд, арьсанд эерэг нөлөөтэй бета-каротан гэх бодисыг агуулдаг гэнэ.
4
Цагаан гаа
Цагаан гаа нь үрэвсэл намдаах үйлчилгээтэй бөгөөд хэрвээ таны хоолой сөөсөн байгаа бол цагаан гаа үүнийг төгс эмчилж чадна. Түүнчлэн холестерин бууруулж, дотор эвгүй оргихыг зогсоодог гэнэ.
5
Тараг
Тарганд ашигтай нянгууд ихээр агуулагддаг ба эдгээр нь таны зовоож байгаа өвчнийг үүсгэдэг нян, вирустэй тэмцдэг. Харин тараг уухдаа элсэн чихэр болон бусад амт оруулагч нэмбэл үйлчилгээ нь буурдаг гэнэ шүү. Мөн тарганд витамин Д агуулагддаг бөгөөд энэ нь дархлааны системийн маш сайн дэмжигч болдог ажээ.
6
Мөөг
Мөөг хоолонд хийхэд амттайгаас гадна никотиник хүчил болон витамин Б-г ихээр агуулдаг. Иймд биеийн дархлааг сайжруулж олон төрлийн өвчнөөс сэргийлж чаддаг ургамлын нэгт маргаангүй багтдаг юм.
7
Асганы бөөрөлзгөнө
Хүмүүс бөөрөлзгөнө жимсийг хүний биед ач тустай гэхээс дотроо ямар агууламжтайг хүмүүс тэр бүр анзаараад байдаггүй. Нэг аяга бөөрөлзгөнө жимс 8 грамм аскорбины хүчил агуулдаг бол насанд хүрсэн хүнд өдөрт 100 миллиграмм аскорбины хүчил авахад л хангалттай байна ажээ.
8
Сармис
Сармис хоолонд сэнгэнэсэн амт нэмээд зогсохгүй төрөл бүрийн өвчин ялангуяа ханиадыг дарах шилдэг эм болдог. Түүнчлэн арьсны үрэвслийг ч анагааж мөн холестерины түвшинг бууруулж чаддаг гэнэ.
9
Анар жимс
Анар жимс ялангуяа анар жимсний жүүс ууснаар томуу, томуу төст өвчинтэй тэмцэх шилдэг аргуудын нэг гэнэ. Эртний Египетийн үед л уг жимсийг эмийн журмаар ашигладаг байсан гэхээр үр дүнд нь эргэлзэх хэрэг байхгүй юм.
10
Амтат гуа
Амтат гуанд хамгийн ихээр агуулагддаг шим тэжээл нь витамин С юм. Энэ нь мэдээж нийтлэг өвчлөлүүдийн нэг болох ханиадыг намдаах шилдэг арга билээ. Түүнчлэн кали, фолийн хүчил, витамин В зэргийг агуулсан байдаг.