1
Надад чамаас өөр хэн ч байхгүй
Хамгийн харамсалтай нь бараг бүх бүсгүйчүүд, хайртынхаа хэлсэн энэ үгэнд нь итгэдэг. Гэвч эрчүүд тус үгийг үнэн сэтгэлээсээ хэлж байгаа эсэх нь үнэхээр эргэлзээтэй. Учир нь тэд амьдралаа зөвхөн нэг бүсгүйд зориулах нь тун ховор юм.
2
Би чамайг хэзээ ч гомдоохгүй
Энэ нь хоёр талтай. Өөрийн буруугаас болж хайртыгаа гомдоох, эсвэл бүр өөрийн ч мэдээгүй байдлаас болж гомдоож болно. Иймд энэ үг нь мөн л үнэнээс хол зөрүүтэй болж таарлаа.
3
Энэ зүгээр л манай хуучин ангийн хүүхэд
Эрчүүд уулзсан бүсгүй, урьд нь болон одоо холбоотой байгаа бүсгүйгээ хэзээ ч эхнэр, найз бүсгүйдээ хэлэхгүй. Хэрэв хайрт тань урьдын учрал, уулзсан бүсгүйгээ хэлвэл нэг бол одоогийн харилцаандаа хэт хөнгөмсөг хандсан эсвэл танд буруу ойлголт төрүүлэхгүй гэсэндээ үнэнээ хэлж байхыг үгүйсгэхгүй.
4
Би зөвхөн чамд л үүнийг хэлье!
Тус үг нь ихэнх эрчүүдийн таалагдсан бүсгүйгээ найрах, сэтгэлийг нь өөртөө татах гэсэндээ хэлдэг үгс юм. Магадгүй тэр таниас өмнөх учирч байсан бүсгүйчүүддээ энэ үгээ хэлсэн байхыг үгүйсгэхгүй шүү дээ.
5
Миний машин эвдэрчихээд чам дээр очиж чадсангүй
Миний утас унтарчихсан, мөнгөгүй байсан, түлхүүрээ орхисон, машин эвдэрсэн хэмээх шалтагуудыг хэлэх нь ихэсч байвал тэр таниас уйдаж, уулзахгүй байх арга эрэлхийлж байхыг үгүйсгэхгүй. Мөн эрчүүд уулзах хүсэлгүй үедээ ийм шалтаг хэлдэг байна.
6
Би түүнтэй уулзсан нь үнэн ч, бид юу ч хийгээгүй
Тэр танд чухалчлан энэ тухайгаа хэлээд байгаа нь тэдний энэ үгийг үгүйсгэж байж ч болно. Эрчүүд буруутай зүйл хийсэн, эсвэл гэмшсэн сэтгэлээсээ болж иймэрхүү үгсийг хэлэх нь их ажээ.
7
Би чам руу дараа залгая
Энэ нь эрчүүдийн гэмгүй хэлдэг бас нэгэн худал үгсийн нэг аж. Тэрээр тантай ярих завгүй эсвэл, хүсэхгүй байгаа үедээ энэ үгийг хэлж яриагаа булзайруулдаг байна. Хэрэв эрэгтэй хүн нэг бүсгүйд үнэн сэтгэлээсээ дурлаж, эсвэл сонирхвол ямар ч хамаагүй аргааг холбоо барихыг хүсэх нь бий.
8
Би зүгээрээ
Эрчүүд өөрийн бодол санаа, сэтгэл хөдлөлөө нуухдаа маш гаргууд хүмүүс юм. Тиймдээ ч таагүй зүйл болсон ч би зүгээрээ хэмээх үгээр өөрийгөө халхалдаг. Тэдний хэлсэн энэ үг нь худал мөн таниас илүү их анхаарал халамж шаардаж байхыг үгүйсгэхгүй.