Таныг хүнд хэцүү нөхцөл байдлаас гаргах гар утасны тохиргоонууд

Мэдээж гар утас бидний амьдралын салшгүй нэг хэсэг болсон. Гэхдээ та түүнийг зураг авах, дуудлага хийх, цахим сүлжээнд нэвтрэх зэргээс өөрөөр ашиглаж чаддаг уу? Өнөөдөр та бүхэндээ зориулан яаралтай болоод аюултай нөхцөл байдалд хэрхэн гар утасны тусламжтайгаар аврагдах тухай хэрэгтэй мэдээллийг хүргэхээр бэлтгэлээ. Ингээд хамтдаа мэдээллийн дэлгэрэнгүйтэй танилцаж, утасныхаа ид шидийг илүү ихээр мэдэж авцгаая. 

Таныг хүнд хэцүү нөхцөл байдлаас гаргах гар утасны тохиргоонууд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Яаралтай түргэн тусламж дуудах

(8, 8+) "iPhone" гар утасны түргэн тусламж дуудах цэс нь илүү төгс болжээ. Хэрвээ та "settings" цэсэн дэх "Automatic Call"-ийг идэвхжүүлж, дуу ихэсгэх товчлуур болон гар утасны хажуу талд байрлах товчлуурыг дараарай. Ингэснээр 3 секундын дараа таны утас автоматаар яаралтай тусламж руу залгагдаж, мессежээр байршлыг тань илгээх аж. 

Яаралтай түргэн тусламж дуудах

2 Таны хувийн туслах

Хэн нэгэн рүү яаралтай залгахаар болтол утсаа нээж, дугаараа бичиж, дуудлага хийх завгүй бол таны гар утсанд зөвхөн танд зориулсан туслах гэж бий. "iOS" үйлдлийн системтэй утсанд Сири, "Android" үйлдлийн системтэй утсанд "Google Assistant" гэж байдаг. Та ердөө л туслахаа идэвхжүүлж, өөрийн дуу хоолойг таниулахад хангалттай бөгөөд энэ нь таны хэлсэн үгс бүрийг ёсчлон биелүүлэх болно. 

Таны хувийн туслах

3 Эцэг эхийн хяналт

Хүүхдүүдийнхээ аюулгүй байдлыг хангах үүднээс эцэг эхчүүд тэднийг "iPhone"-д хандах боломжийг хязгаарлаж болно. Ингэхдээ "Settings" - "Basic" - "Restrictions" гэж орон, нууц үгийг тохируулна. Өөр нэг сонирхолтой зүйл бол "Family Access" юм. Үүнийг идэвхжүүлсэны дараа та хүүхдийн хандсан цэс, сайтуудыг хянаж, шаардлагад нийцээгүй бол програмыг хасч болно.

Эцэг эхийн хяналт

4 Нууцаар бичлэг хийх

Хэрвээ та хэнд ч мэдэгдэлгүйгээр "iPhone" гар утсаараа бичлэг хийхийг хүсч байвал, үүнийг туршаад үзээрэй.

  • Дэлгэц түгжээтэй байгаа эсэхийг шалгаад , "Shutter" хэсгийг дэлгэцний талд хүртэл буулгана. 
  • Хуруугаа хөдөлгөлгүйгээр дэлгэцний баруун доод буланд байгаа камерний дүрсэн дээр дарж видео бичлэг хийх тохиргоог идэвхжүүлнэ. 
  • "Home" буюу төвийн товчлуур дээр 3 удаа дарна.
  • "Shutter" хэсгийг буулгаж байгаад хуруугаа хөдөлгөлгүйгээр дэлгэц унтрахыг хүлээнэ. 
  • Ингээд таны бичлэг хийгдэж эхлэх болно. Хэрвээ бичлэгээ зогсоохыг хүсвэл дэлгэцийн түгжээг тайлж, зогсоох товчин дээр дарахад л болно. 

Нууцаар бичлэг хийх

5 Чийдэнгээр дохио өгөх

Ухаалаг утас бүхэнд "Flashlight" буюу чийдэн байдаг. Харин та үүнийг зөвхөн гэрэл гаргахаас гадна бусдад дохио өгөхөд ашиглаж болно. Ингэхдээ чийдэнгээ гурван удаа богино, гурван удаа удаан, ахин гурван удаа богино гэхчлэн асааж, бусдад дохио өгч болох юм.

Чийдэнгээр дохио өгөх

6 Яаралтай хэрэг гарсан үед залгах дугаар

Хэрвээ та гэрээсээ хол байдаг, гадаадад ажиллаж сурдаг бол гар утсан дээрээ яаралтай үед холбоо барих хүнийхээ дугаарыг "ICE" буюу "in Case of Emergency" буюу яаралтай үед холбоо барих хэмээн тэмдэглэж, хадгалаарай. Энэ нь таныг гэнэтийн аюулд орсон үед, асран хамгаалах хүнтэй тань холбогдоход хялбар байлгах аж. 

Яаралтай хэрэг гарсан үед залгах дугаар

7 Утасны сэрүүлэг

Та аюултай байдалд орж, бусдаас тусламж эрж байгаа бол утасны сэрүүлгээ 30 секунд эсвэл 1 минутын зайтай тавьж, ойр явж байгаа хүмүүст дохио өгч болох юм. Мөн та бусдын гар утасны сэрүүлгийг тогтсон давтамжтай сонсвол, шууд хаяж явалгүй, тухайн хүнд туслахыг хичээгээрэй. 

Утасны сэрүүлэг

8 "Google Translate" аппликейшн

Аялал жуулчлал болон ажил хэргээр гадаад руу явах бодолтой байгаа хүмүүст зориулсан аппликейшн бөгөөд та орчуулахыг хүссэн зүйл рүүгээ камерын фокусаа тохируулахад л шууд автоматаар орчуулга хийх болно. Түүнээс гада та хүссэн хэлээ чөлөөтэй сонгох боломжтой.

"Google Translate" аппликейшн

9 Бусдын яриаг сонсох

"iOS" үйлдлийн системийн хамгийн сүүлийн үеийн хувилбарын тохиргоонд "Automatic answer"-ийг  функцийг идэвхжүүлж, утсаа чичиргээн дээр тохируулна. Үүнийгээ та бусдын яриаг сонсохыг хүссэн газраа байрлуулж, өөрөө холдож яваарай. Одоо харин өөр дугаараас өөрийн утас руугаа залгаж, тэдний яриаг яг л дэргэд нь буй мэтээр сонсож болно. 

Бусдын яриаг сонсох

10 Гар утасныхаа байршлыг тогтоох

Хэрэв та "iPhone" гар утсаа хулгайд алдсан бол хэдхэн хормын дотор байршлыг нь тогтоох боломжтой. Та гарч болзошгүй нөхцөл байдлаас сэргийлж, гар утасныхаа Settings -> iCloud -> Find My iPhone -> ON болгоорой. Ингэсэн тохиолдолд та утсаа алдсан байлаа ч, эргүүлэн олж чадна гэсэн үг юм. Компьютер дээр www.icloud.com гэж ороод, утасныхаа байрлалыг тодорхойлж болно. 

Гар утасныхаа байршлыг тогтоох

11 Луужин

Та хаа нэгтээ төөрч, хаачихаа мэдэхгүй болсон бол гар утсан дээрх "Compass" буюу луужин гэх аппликейшний тусламжтайгаар, зүг чигээ олж чадна. 

Луужин

12 Аюулгүй жолоодлого

"iOS 11" үйлдлийн систем дээр байрлах "Do not disturb the driver"-ийг идэвхжүүлж, аюулгүй байдлаа хангах боломжтой. Энэ үед таны утсанд дуудлага, мессеж ирж, жолоо барихад садаа болохгүй. Харин дараа нь та ирсэн бүх дуудлага, мессежээ харах боломжтой. 

Аюулгүй жолоодлого

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()