Энэ хэний охин бэ?

Бид та бүхэнд алдартай одуудын үр хүүхдүүд болон тэдний амьдралын талаар цухас танилцуулж, бяцхан таавар таалгадаг уламжлалтай билээ. Энэ удаад залуусын харцыг булааж, хайрыг татах үзэсгэлэнтэй, халуухан бүсгүйг танилцуулж, хэний охин болохыг таалгахаар бэлтгэсэн юм. Тэрээр бид бүгдийн сайн танил, нэгэн алдарт жүжигчин эрийн охин бөгөөд аавтайгаа тун ч адилхан аж. Харин та түүнийг хэний охин гэж бодож байна? 

Энэ хэний охин бэ?

*

 

*

 

*

 

*

 

*

 

*

 

*

 

*

 

*

 

*

 

*

 

*

 

*

 

*

 

*

 

*

 

*

Түүний нэрийг Медов Волкер (Meadow Walker) гэдэг бөгөөд 1998 оны 11-р сарын 4-ны өдөр мэндэлжээ. Тэр бол мэдээж бид бүхний сайн танил, нэрт жүжигчин Пол Волкер (Paul Walker)-ийн охин билээ. 

Аавтайгаа усны дусал мэт адилхан Медов нь өдгөө аавынхаа нэр хүндийг улам бүр дээш өргөн, байгаль дэлхий, боловсролд чиглэсэн үйл ажиллагаанд оролцохын зэрэгцээ загварын ертөнцөд хөл тавин амжилттай яваа юм.

Нэрт жүжигчин Пол охиныгоо 15 настай байхад автомашины ослоор  нас барж, олон хүмүүсийг уй гашууд аватуулсан билээ. Мэдээж энэхүү аймшигт осол түүний охин болох Медовт хамгийн хүндээр туссан нь ойлгомжтой юм.

Охин аавыгаа нас барсны дараа "Намайг балчир байхад аав минь над руу инээмсэглээд, хэзээ ч битгий бууж өгөөрэй гэж үргэлж хэлдэг байж билээ. Би хайр гэж юу болохыг ойлгохоосоо ч өмнө түүнд хайртай болчихсон байсан. Тэр миний баатар. Надад юм бүхнээс илүү эрхэм нандин хүн. Тэр зүрхэнд минь үүрд амьдрах болно. Та минь явчихсан хэдий ч, охин нь таныг хэзээ ч мартахгүй. Миний төлөө гэж хийсэн бүхэнд тань баярлалаа. Би таны үргэлжллэл ааваа!" хэмээн өөрийн цахим хуудсандаа бичсэн нь олон хүний сэтгэлийг хөдөлгөсөн юм.

Пол ганцхан хүүхэдтэй. Мэдээж тэр нь Медов. Тиймдээ ч тэд маш дотно байсан төдийгүй жүжигчин залуу охинтойгоо илүү их цагийг өнгөрүүлэх үүднээс Холливуудын ертөнцөөс түр завсарлахаар шийдээд байсан гэдэг.

Медов 2015 онд аавынхаа 42 насны төрсөн өдрөөр "Paul Walker Foundation" буяны сан байгуулж, олон хүнд тусламжийн гараа сунгах болжээ. Охин энэ тухайгаа "Би аавынхаа зүрх сэтгэлийг бусадтай хуваалцаж, үүнийгээ дэлхий нийтэд тараамаар байна" хэмээсэн байна. 

Мөн тэрээр тун ч сайхан сэтгэлтэй нэгэн бөгөөд орон гэргүй хүмүүст үргэлж хоол аваачиж өгөхийн зэрэгцээ тэдэнд шаардлагатай бүхнээр тусалж, амьдралд хөлөө олоход гүүр нь болж өгдөг гэнэ. Түүний мөрөөдөл бол аав шигээ олон сая хүнд итгэл, урам зориг хайрласан, нийгэмд чиглэсэн олон үйл ажиллагаа явуулж, дэлхийн хөгжил, хүмүүсийн амьдралд бага ч атугай хувь нэмрээ оруулах аж.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()