1
Хацар яагаад унждаг вэ?
Хацар унжих гол хоёр шалтгаан бий.
1. Нас ахих:
Нас ахиж хацар унжих нь арьсны эластин, коллаген багасахтай холбоотой. Үүнээс үүдэн арьс нь уян хатан чанараа алдаж, сулардаг байна. Тус асуудал нь ихэвчлэн 40-өөс дээш насныханд тулгардаг аж.
2. Илүүдэл жин:
Жин нэмэгдсэнээр хамгийн түрүүнд нүүрэнд нөлөөлж, хацрыг унжуулдаг. Хацран дахь өөхний хэмжээ нэмэгдсэнээр, арьс үүнийг тогтоон барих аргагүй болж, улмаар унжиж эхэлнэ.
2
Унжсан хацрыг хэрхэн арилгах вэ?
1. Амернардизаци бол арьсан доор биостимераторыг тарих замаар гүйцэтгэдэг арга юм. Энэ нь арьсны доор био-судалтай арматурыг бэхжүүлж арьсыг чангална.
2. "Thermolifting" нь арьсны ерөнхий нөхцлийг сайжруулдаг бөгөөд үхэжсэн арьсыг гадагшлуулж, шинээр арьс нөхөн төлжих боломжийг олгодог. Мөн цусны эргэлт, бодисын солилцоог сайжруулах аж.
3. "Тунгалгын ус зайлуулах массаж"- Мэргэжилтэн лимфийн урсгалын дагуу нүүрэнд иллэг хийх бөгөөд энэ нь эсийн бодисын солилцооны үйл явцыг хурдасгадаг. Түүнээс гадна энэ массаж нь илүүдэл шингэнийг гадагшлуулж, өөхийг хайлуулдаг.
3
Гэрийн нөхцөлд унжсан хацрыг хэрхэн хэвийн байдалд шилжүүлэх вэ?
Хэрэв та гоо сайхны салоныг зорьж, эмчилгээ хийлгэхийг хүсэхгүй байгаа бол гэрийн нөхцөлд тус асуудлыг шийдвэрлэх боломжтой.
- Нүүрний маск
- Нүүрний иллэг
Эдгээрийг зааврын дагуу тогтмол хэрэглэснээр, та богино хугацаанд үр дүнг нь мэдэрч, арьсаа чангалж, унжгар хацарнаас салж чадна.
Нүүрний маск
Та нэг ширхэг өндөг, 1 халбага бяслаг, 1 халбага оливын тосыг хольж бэлтгэнэ.
Танд ердөө л 2 ширхэг өндөг байхад хангалттай.
1 халбага бүлээн сүү, 3 халбага сүүн кремийг сайтар хольж хутгана.
Нимбэгний хальсыг сайтар жижиглэн хэрчинэ. Үүнийгээ 1 халбага зөгийн балтай хольж, 2 дусал нимбэгний шүүс хийнэ.
Та эдгээр маскнаас өөрт таалагдсанаа сонгон хэрэглэх боломжтой. Маскыг сайтар угааж цэвэрлэсэн нүүрэндээ түрхэж, хатахаар нь угааж арилгана. Долоо хоногт 2 удаа хэрэглэхэд хангалттай. Ойролцоогоор 1.5-2 сарын дараа үр дүнгээ үзүүлэх болно.
Маскуудыг нэг нэгээр нь орлуулан хэрэглэх боломжтой.
Нүүрний иллэг
- Гартаа бага зэрэг бүлээсгэсэн оливын тос түрхэж, хоёр алгаа сайтар үрнэ. Дараа нь хоёр алгаа эрүүн дээрээ байрлуулж, доороос дээш чиглэлд татаж, иллэг хийгээрэй.
- Хуруугаа амны ойролцоо буюу үрчлээс үүссэн хэсэгт байрлуулж, дээш татаж, нүдний ухархайд хүргэнэ. Тэндээс хоёр тийш салж, чихэнд хүрээд, доошилж, хүзүү рүү явуулна.
Хэрэг болох зүйлс:
- Оливын тос - 1 аяга
- Халуун ус - 1 аяга
- Халбага - 1 ширхэг
- Салфетка - 1 ширхэг
- Жүржийн шүүс - 1 стакан
Бэлтгэх арга:
Та эхлээд стакантай жүржийн шүүсээ уугаарай. Халуун усанд халбагаа дүрж, халаана. Хангалттай халсан гэж үзвэл халбагаа салфеткиар арчаад, оливын тосонд дүрээрэй. Одоо харин тостой бүлээн халбагаараа нүүрээ даран, иллэг хийнэ. Ингэхдээ нүүрний арьсаа халбагаар хоёр тийш нь татах хэрэгтэй. Та эхний өдөр 1 минут орчим халбагаар иллэг хийж, дараагийн өдрөөс нь ахин 1 минут нэмж, иллэгээ үргэлжлүүлэн хийгээрэй.