1
Сармистай цай - Испани
Сармистай цайн дээр зөгийн бал, нимбэг нэмж амтлан уух нь Испанийн хамгийн алдартай ханиад дарах арга аж. Үүнийг "Испани эм" гэж нэрлэдэг бөгөөд үүнийг ханиад намдаахаас гадна жин бууруулах зорилгоор ууж хэрэглэдэг байна.
2
Амталсан "Umeboshi" чавга - Япон
"Umeboshi" чавгыг ногоон цайнд хийж, хэсэг байлгасны дараа иддэг байна. Энэ нь аскорбин, нимбэгний хүчлээр баялаг тул Япончууд ханиад томууг эмчлэх болон шар тайлахад өргөнөөр хэрэглэдэг аж.
3
Архитай оймс - Финлянд
Архийг ашиглаж ханиад намдаах олон арга байдаг. Биеэ архиар арчих, бага хэмжээгээр уух гэхчлэн. Харин архинд оймс дүрж эмчлэх аргыг та урьд нь сонсож байсан уу?
Финлянд улсад архинд оймсоо дүрж норгон хэрэглэж, ханиадыг нам дардаг аж. Архинд дүрсэн оймсоо хөлдөө өмсөж, гадуур нь зузаан ноосон оймс давхарлаж, биеэ хөнжлөөр хучаад дулаахан унтах ёстой. Харин өглөө нь сэрэхэд ханиад эдгэрсэн байх болно гэж үздэг байна.
4
Гүрвэлийн шөл - ХонКонг
Хамар битүүрч, хоолой өвдөн, ханиалгаж эхлэх үед ХонКонгчууд гүрвэлийн шөл хийж уудаг байна. Тэд хатаасан гүрвэлийг Хятад эмийн сангуудаас худалдан авч, шөл бэлтгэн ууж, ханиадыг хормын төдийд эмчилдэг гэнэ.
5
Хамраа угаах буюу бургуйдах - Энэтхэг
Энэтхэг улсад ханиад томуу болоод хамрын битүүг эмчилж, арилгахдаа тус аргыг хэрэглэдэг. Ингэхдээ буцалсан бүлээн усан дээр иоджуулаагүй давс юм уу, хүнсний сода бага зэрэг хийнэ. Бэлэн болсон уусмалаа зүүгүй шприц, эсвэл өөр тохирох саванд хийн, хамар руугаа шахах хэрэгтэй. Үүнийгээ хамраараа сорж, хамрынхаа угт хэсэг байлгасны эцэст нийж гаргах бөгөөд хэд хэдэн удаа ингэж угаах хэрэгтэй аж.
6
Зайрмаг идэх - Финлянд
Финлянд улсын ханиадыг нам дарах түгээмэл аргуудын нэг бол зайрмаг идэх юм. Хорыг хороор гэгчээр ханиадыг хүйтэн зайрмаг мөсөөр эмчлэх нь хамгийн шилдэг аргад тооцогддог байна.
7
Битүү шөл - Монгол
Харин Монголчуудын тухайд эрт дээр үеэс ханиад томууг эмчилж, ядаргаа тайлах зорилгоор битүү шөлийг хийж уусаар ирсэн билээ.
Та ханиадыг нам дарах шөлнүүдийг хэрхэн хийх жорыг ЭНД дарж уншаарай.