1
Аура гэж юу вэ?
Та аура буюу гэрлэн бүрхүүл гэж юу болохыг мэдэх үү? Аура гэдэг нь хүн, амьтан, эд зүйлсээс цацрах электро-фотон энергийн давтамж бөгөөд гадны нөлөөлөл, бодол, сэтгэл санаанаас хамааран өөрчлөгддөг аж. Харин таны гэрлэн бүрхүүл хүчтэй байх тусам хараал, цагаан хэл амнаас хол байж, эдгээрээс өөрийгөө сэргийлэх боломжтой юм.
Гэрлэн бүрхүүлээ хүчтэй байлгах эсэх нь ердөө таниас хамаарах болно. Та сөрөг бодлоос ангижирч, үргэлж өөртөө сайн сайхан бүхнийг дуудаж, хэрүүл маргаанаас хол байх нь гэрлэн бүрхүүлийг хүчтэй болгодог аж.
2
Хэрхэн аурогоо хамгаалах вэ?
1. Утлага хэрэглэх
Та аурогоо хүчтэй, аюулгүй байлгахын тулд утлагын аргыг хэрэглэж болно. Та арц, хүж асаан өөрийгөө утаж, ариусах боломжтой бөгөөд хамгийн гол нь үүнийг сэтгэл зүрхээрээ мэдэрч, дотроосоо өөрийгөө тайвшруулах хэрэгтэй. Хүн өөрөө тухайн зүйлд 100 хувь итгэж чадвал, бүх зүйлс аяндаа бүтдэг гэдгийг та ч бас биднээр хэлүүлэлтгүй мэдэх биз ээ.
Мөн тансаг үнэрт лаа асааж, гэр орноо ариусгаж, өөрийн бодлоо цэгцлээрэй. Энэ мөн л таныг тайвширч, сөрөг, муу муухай энергиэс сэргийлэх аж.
2. Хар өнгийн хувцас өмсөх
Хэрвээ та бусдын цагаан хэл ам, хараал, сөрөг энергиэс өөрийгөө хамгаалахыг хүсч байвал, хар өнгийн хувцас өмсөөрэй. Энэ нь таныг хамгаалах бөгөөд бусдаас ирэх сөрөг энергийг биед нэвтрүүлэх бус, харин ч эсрэгээрээ цааш нь хөөж явуулдаг байна. Гэхдээ та хар өнгийн хувцсыг тогтмол өмсөхөөс татгалзаж, зөвхөн шаардлагатай тохиолдолд өмсөж байгаарай. Учир нь хар өнгийн хувцас муу энергийг хөөж явуулдагтай адил, бусдаас ирэх эерэг энергийг ч мөн цааш нь түлхдэг сул талтай.
Тиймээс хувцсаа тохируулж өмсөн, эерэг энергийг биедээ хуримтлуулж байх шаардлагатай юм.
3. Турмалины ид шид
Турмалин нь бүх өнгийг цацруулагч байгалийн эрдэс бөгөөд хэдэн арван мянган жилийн туршид галт уулын дэлбэрэлтийн үр дүнд үүссэн кристалл гэж нэрлэж ч болно. Энэ нь урт удаан энергийн үүсвэр бүхий цорын ганц эрдэс төдийгүй үүний ялгаруулах сөрөг ион ба сулхан дулааны энерги нь жинхэнэ байгалийн эх үүсвэр байдаг.
Иймд та хар өнгийн турмалин чулууг биедээ байнга авч яван, аурогаа хамгаалах боломжтой. Энэ нь таныг эргэн тойрон дахь сөрөг энергиэс хол байлгах төдийгүй эрч хүчийг нэмэгдүүлэх болно.
4. Газар ухах
Хэрвээ та ойр орчим дахь сөрөг энергиэсээ хол байхыг хүсвэл, газар ухаарай. Ингэхдээ багахан нүх ухаж, буцааж булаарай. Энэ нь нэг ёсондоо эх дэлхийтэйгээ холбогдож, бие биедээ энергиэ дамжуулж байна гэсэн үг юм. Үүний дараа дэлхий эх таныг сөрөг энерги, хараал, цагаан хэл амнаас хамгаалж, үргэлж өөдрөг, эрч хүчтэй байхад туслана.
5. Нүүрс ашиглах
Ердөө л нэг жижигхэн нүүрс таны аураг хамгаалж чадна гэвэл та итгэх үү? Жижигхэн нүүрсийг уутанд хийж баглан, биедээ авч яваарай. Энэ нь таныг сэтгэл зүйн халдлага, хараал, цагаан хэл ам, муу муухай энергиэс хамгаалж, ажил үйлсийг бүтээх болно.
Мөн гурван ширхэг нүүрсийг уутанд боож, тавган дээр байрлуулж, орон доороо тавиарай. Энэ нь таныг унтаж байхад хамгаална.
6. Ариун ус
Аурагаа хамгаалахад ашиглаж болох зүйлсээс хамгийн энгийн бас олдоц сайтай нь рашаан ус юм. Рашаан ус нь муу энергийг сарниулж, аураг цэвэрлэдэг.
7. Хорусын нүд
Эртний Египетийн шүтээн, шонхор толгойтой эрэгтэй хүнийг Хорус гэдэг. Хорусын нүдийг бие дээрээ шивүүлснээр аз,од, баян чинээлэг байдлыг дуудаж муу ёр, өвчин зовлонгоос хамгаалдаг гэж үздэг ажээ. Харин та үүнийг цаасан дээр зурж авч явах, Хорусын нүдтэй зүүлт зүүх, биеэн дээрээ зурах боломжтой. Энэ нь таны аураг хамгаалахад онцгой нөлөө үзүүлэх болно.