Одууд хүмүүсийн анхаарлыг хэрхэн татдаг вэ?

Олны анхаарлыг татаж, бусдын ярианы сэдэв болох нь од болж байгаагийн анхны илрэл аж. Харин хэдийн олонд танигдсан хэрнээ чимээ сураггүй болж, бусдад мартагдах нь оддын хувьд карьер нь унаж байгаагаас өөрцгүй хэрэг аж. Тэр хэрээр тэдний олох мөнгө багасч, нэр хүнд нь унах тул үргэлж олны анхаарлын төвд байх хэрэгтэй болдог. Харин дэлхийн алдартнууд хэрхэн бусдын анхаарлыг татдаг юм бол? Энэ тухай сонирхолтой мэдээлэлтэй хамтдаа танилцъя. 

Одууд хүмүүсийн анхаарлыг хэрхэн татдаг вэ?

1 Бейонси (Beyonce) - Үргэлж анхаарлын төвд

Үргэлж эрч хүчээр дүүрэн байдаг, попын хатан хаан Бейонси нь ямар ч үед үргэлж олны анхаарлын төвд байж чаддаг. Тэр хэзээ ч мартагдахгүй. Ямар ч хичээл зүтгэл гаргаж, шуугиан тарихгүй, зүгээр сууж байсан ч, хүмүүс түүнийг ярьсаар, хайрласаар байх нь гарцаагүй юм. Аль хэдийн хийх ёстой зүйлсээ хийчихсэн, үргэлж урагш тэмүүлж, өөрийгөө сорьсоор ирсэн тэрээр саяхан хоёр ихэр хүүхдээ төрүүлж, хүмүүсийн хайр хүндэтгэлийг хүлээсэн билээ. 

Бейонси (Beyonce) - Үргэлж анхаарлын төвд

2 Канье Вест (Kanye West) - Номер нэг фен

Нэрт реппер Канье Вестийн хүмүүст танигдах анхны гараа нь уран бүтээл байсан. Гэхдээ тэр бусад репперүүдээс төдийлөн ялгарах давуу талгүй атлаа яаж дэлхий нийтээр яригдах болсон юм бол? Тэр бол яахын аргагүй өөрийгөө хэт шүтэж, үргэлж болох болохгүй зүйлс ярих нь аж. Канье Вест нь хэвлэл мэдээлэл, цахим ертөнцийн хүчийг ашиглаж, өөрийн нэрээ хүн бүрийг мэддэг болгож чадсан төдийгүй бусдад үзэн ядагдсан ч хамаагүй алдаршиж чадаж байгаа билээ. Үүнээс гадна тэрээр реалити шоуны од Ким Кардашиантай гэр бүл болж, " Yeezus" брэндийг үүсгэн байгуулахын зэрэгцээ ирэх ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшинэ гэх зэрэг нь олон нийтийн анхаарлыг татаж, түүнийг улам бүр алдаршуулсан. 

Канье Вест (Kanye West) - Номер нэг фен

3 Кети Перри (Katy Perry) - Грэмми Авардс

Олон жилийн турш уран бүтээлээ туурвиж, олон нийтэд хүргэсэн чадварлаг дуучин Кети Перри нь "Грэмми Авардс" ганц ч удаа хүртэж байгаагүй гэдгээрээ тун ч алдартай. Угтаа бол хүчирхэг хоолой, чанартай бүтээлүүдтэй боловч, өнөө хэр нь тус шагналыг хүртэж чадаагүй байгаа нь түүнийг дэлхий нийтээр танигдахад тусласан юм. 

Маш олон удаа Грэмми Авардс-д нэр дэвшсэн боловч, шагнал аваагүй нь түүний хувьд сайн тал олонтой. Дуучинг улам бүр алдаршуулж, бусдад таниулдаг. Кетиг ч үүнийгээ тун сайн ашиглаж, "Би ч бас нэг өдөр тэр шагналыг гартаа бариад зогсож байх болно" гэхчлэн ярилцлага өгсөн нь дэлхий нийтийг шуугиулж, ярианы сэдэв болж байсан цаг саяхан. Тэрээр ахиад хэдэн жил тус шагналыг авч чадахгүй хоцорно, тэр хэрээр бүсгүйн нэр хүнд өсөх болно. 

Кети Перри (Katy Perry) - Грэмми Авардс

4 Леди Гага (Lady Gaga) - Дотоод ертөнцөө дэлгэн харуулдаг

Мэдээж Леди Гага нь хачирхалтай үйлдэл, юунд ч баригдаагүй чөлөөт сэтгэхгүйгээрээ алдартай нэгэн. Хэрвээ Леди Гага хүн бүрийн анхаарлыг татахуйц хувцас өмсдөггүй, бусдаас ялгарах өвөрмөц шинжгүй, элдэв хачин үйлдэл хийдэггүй байсан бол өнөөгийнх шигээ дэлхий даяар алдаршиж чадах байсан болов уу?

Дуучин бүсгүйн бусдын анхаарлыг татах нууц бол галзуу болоод чөлөөтэй байдал юм. Сүүлд түүний энэхүү арга барилыг дуучин Майли Сайрус (Miley Syrus) ашиглаж, хүмүүст танигдаж эхэлсэн билээ. 

Леди Гага (Lady Gaga) - Дотоод ертөнцөө дэлгэн харуулдаг

5 Конор МакГрегор (Conor McGregor) - Өөртөө итгэлтэй байдал

"Чи үргэлж байгаа бүхэндээ талархаж байх хэрэгтэй. Энэ нь чамд нэг л өдөр сайн сайхан бүхнийг дуудах болно. Аливааг сөрөг талаас нь харж, мэдрэх нь мөн л чамд муу муухай бүхнийг дуудна." хэмээн "UFC"-ийн алдартай тамирчин Конор МакГрегор хэлж байсан удаатай. Сүүлийн жилүүдэд хүч түрэн орж ирэн, хүмүүсийн сайн танил болоод байгаа тэрээр өөртөө итгэлтэй, бардам байдлаараа олны анхаарлыг татаж чаддаг байна. 

Конор МакГрегор (Conor McGregor) - Өөртөө итгэлтэй байдал

6 Жим Керри (Jim Carrey) - Төсөөллийн хүч

Олон нийтийн анхаарлыг татах шилдэг аргуудын нэг бол төсөөллийн хүч юм. Нэрт жүжигчин Жим Керри нь анх жүжигчний гараагаа эхлэхдээ тус аргыг хэрэглэж, хүмүүст танигдаж чадсан билээ. Түүний хачирхалтай яриа, үзэл бодол нь хүмүүсийг гайхшруулж, "энэ залуу чинь хаанаас гараад ирэв? хэн билээ?" гэх бодлыг төрүүлж байв. Тэрээр төсөөллийн хүчийг ашиглаж, өөрийн төсөөллөө бусдад өгүүлж "Би өөртөө 10 сая долларын чек бичиж өгөн, жүжигчний замыг санал болгосон. Гурван жилийн хугацаанд хөдөлмөрлөсний эцэст, үнэхээр л 10 сая долларыг халааслачихсан байсан. Төсөөлөл гэдэг маш чухал. Та өөрийгөө 5 жилийн дараа хэн байлгахыг хүсч байгаагаа тархи оюундаа төсөөлж, түүнийхээ төлөө зүтгэхэд хангалттай" гэхчлэн түүний өгч байсан ярилцлагууд нь хүмүүсийн соронзон мэт татаж байв. 

Жим Керри (Jim Carrey) - Төсөөллийн хүч

7 Опра Винфри (Oprah Winfrey) - Хүчирхэг байдал

Дэлхийн хамгийн чинээлэг эмэгтэй, хэвлэл мэдээллийн салбарт маш амжилттай яваа Офрагийн өнгөрсөн амьдрал нь хар бараан зүйлсээр дүүрэн байдаг. Хог новш шиг аймшигт нөхцөл байдлаас сугаран гарч, өнөөдрийн өндөрлөгт хүрч чадсан түүнээр бахархах хүмүүс олон. 

Түүний хүмүүсийн анхаарлыг татах нууц зэвсэг нь үргэлж хүчирхэг болоод эрч хүчээр дүүрэх байх байдал нь билээ. Хэлж байгаа гайхалтай үгс нь хүмүүсийн амнаас ам дамжин яригдаж, хэзээ ч хуучирдаггүй. 

Опра Винфри (Oprah Winfrey) - Хүчирхэг байдал

8 Вилл Смит (Will Smith) - Дэлхийн ханхүү

Түүний яг л сахиусан тэнгэр мэт байдал нь олон хүнийг татдаг. Чадварлаг жүжиглэлт, ухаалаг яриа, эр хүний буйр суурь зэргийг түүнээс харж болох бөгөөд гэр бүлээ авч яваа байдал нь олон хүнд үлгэр дууриалал болдог.

Тэрээр үргэлж бусдын амьдралд хэрэг болох сургамжит үгсийг хэлж, яг л бурхны хүү мэт байдаг бөгөөд түүний энэхүү бусдаас ялгарах онцлог нь жүжигчин залууг үргэлж олны анхаарлын төвд байлгаж чаддаг гэхэд буруудахгүй. 

Вилл Смит (Will Smith) - Дэлхийн ханхүү

9 Стив Харви (Steve Harvey) - Хөгжилтэй, шударга байдал

Инээдмийн жүжигчин Стив Харви нь хөгжилтэй болоод бодлогогүй мэт байдлаараа хүмүүсийг өөртөө татдаг байна. Тэр бусад одууд шиг өөрийгөө ямар харагдаж байгаа бол санаа зовохоос илүүтэй бүхнийг байгаа чигээр нь харуулахыг зорьдог нь олон хүнд таалагддаг аж.

Тиймдээ ч тэрээр энэ олон жилийн карьерын дараа ч олны дунд яригдаж, шуугиан тарьсан хэвээр л байна гэдэг бол нэг төрлийн амжилт юм. 

Стив Харви (Steve Harvey) - Хөгжилтэй, шударга байдал

10 Дензел Вашингтон (Denzel Washington) - Үзэл бодол

Америкийн нэрт жүжигчин Дензел Вашингтон нь маш амжилттай яваа уран бүтээлч. Түүний амьдралыг харах өнцөг нь бусдынхаас өөр бөгөөд үргэлж үүгээрээ ялгарч, бусдын хараанд өртдөг билээ. Мэдээж хүн бүхэн хоорондоо ялгаатай боловч, Дензел нь хүмүүсээс эсрэг тэсрэг гэж хэлэхэд болно. Хэдийгээр тэр үнэхээр олны анхаарлыг татах хүсэлтэй нэгэн биш боловч, түүний байгаа байдал үнэхээр сонирхолтой тул хүмүүс өөрийн эрхгүй татагдан ордог аж. 

Дензел Вашингтон (Denzel Washington) - Үзэл бодол

11 Арнольд Шварценеггер (Arnold Schwarzenegger) - Булчинлаг бие, улс төрч

Анх жүжигчнээс гараагаа эхэлсэн Арнольд Шварценеггер нь залуу халуун насандаа фитнесээр хичээллэж, биеэ хөгжүүлэн байсан төдийгүй тэмцээн уралдаанд оролцож, нэг хэсэг шуугиулж байв. Цаашлаад жүжигчний карьераа орхиж улс төрд орсон бөгөөд Калифорни мужийн даргаар томилогдож, албан үүргээ хашиж яваа юм. Харин түүний энэхүү огцом шилжилтүүд үргэлж олны анхаарлын төвд байж, түүнийг хэзээ ч мартаж болохгүй гэх тохиргоог идэвхжүүлсэн билээ. 

Арнольд Шварценеггер (Arnold Schwarzenegger) - Булчинлаг бие, улс төрч

12 Идрис Елба (Idris Elba) - Ам бардам байдал

Английн алдарт жүжигчин, продюсер, хөгжимчин Идрис Элбагийн хүмүүсийн анхаарлыг татах арга бол өөрийн амжилтаа урьдаас тооцоолж, ам бардам байх явдал ажээ. "Би бүхнийг хийж чадна. 3-4 жилийн дараа гэхэд би тэгчихсэн байна, тийм амжилт гаргана" гэхчлэн ам бардам, олны өмнө дуугарах түүнийг хүн бүхэн онгироо сагсуу гэхчлэн амны зугаа гаргадаг. Харин үнэхээр түүний товлосон цаг болоход тэрээр хэлсэн бүхэндээ хүрчихсэн байдаг нь хүмүүсийг хамгийн ихээр гайхшруулж, өөрсдөөсөө ичихэд хүргэдэг. Нийгэмд маш том нөлөөг үзүүлж чаддаг түүнд хүмүүс анхаарлаа төвлөрүүлж, татагдахгүй гээд яах билээ. 

Идрис Елба (Idris Elba) - Ам бардам байдал

13 Дидди (Diddy) - Үгийн хүч

Өөрийн ур чадвараар дэлхий нийтэд танигдаж, олон залуусыг урлагт хөл тавиулан алдаршуулж өгсөн реппэр, продюсер Шон Комбс (Sean Combs) буюу Дидди нь асар их хөрөнгийг хуримтлуулж чадсан гэдгээрээ олон хүний анхаарлыг татдаг. Өнөөдөр дутагдах зүйлгүй амьдарч байгаа ч гэлээ, түүний хүүхэд нас хар бараан сүүдэрт дарагдаж өнгөрсөн билээ. Тэр хүнд бэрх амьдралаас өнөөгийн өндөрлөгт гарч чадсан залуугаас үлгэр дууриалал авах залуус олон байдаг. Урлагийн салбарт хэдийн өөрийн нэрийг тамгалж чадсан тэрээр үгийн хүчинд ихээр итгэдэг бөгөөд энэ тухайгаа ч хүмүүст дуулгаж, олны анхаарлыг татдаг. Тэрээр "Бидний хэлж байгаа үгс, бодлоос илүү хүчтэй. Би үгийг маш хүчтэй зэвсэг гэж боддог. Тиймдээ ч үргэлж сайхан бүхнийг ярьж, эерэг байхыг хичээдэг" гэхчлэн маш олон зүйлсийг дурдаж, хүмүүсийн гайхшралыг төрүүлж байсан удаатай. 

Дидди (Diddy) - Үгийн хүч

14 Керри Волш болон Мисти Май-Тринор - Эрч хүчтэй байдал

Бүх цаг үеийн хамгийн амжилттай яваа элсний волейболын баг тамирчид бол яахын аргагүй Керри Волш болон Мисти Май-Тринор нар юм. Тэдний хамгийн ихээр олны анхаарлыг татдаг зүйл бол эрч хүчтэй байдал, сэтгэл хөдлөлөө нуулгүй, хүссэн бүхнээ хийдэг зэрэг нь аж. Бүсгүйчүүд өөрсдийн амжилтын тухайгаа "Хичээл зүтгэлгүй бол мэдээж ямар ч амжилтанд хүрч чадахгүй. Бас гадаад байдалдаа ч анхаарахад буруудахгүй" хэмээж байсан билээ. 

Керри Волш болон Мисти Май-Тринор - Эрч хүчтэй байдал

15 "LMFAO" - Өвөрмөц стиль

"LMFAO" хамтлагийг мэдэхгүй хүн гэж тун цөөхөн болов уу? Тэдний өвөрмөц стиль, эрч хүчтэй уран бүтээлүүд нь үргэлж олны таашаалд нийцэж, сонсон дурлах хүслийг нь өдөөдөг аж. Хаана ч явсан хачин жигтэй үйлдэл хийдэг тус хамтлаг нь ердөө л олны анхаарлыг татаж, өөрсдийн карьераа өсгөх, хүмүүст мартагдахгүй байх юмсан гэх хүсэлдээ дийлдсэндээ хийж байгаа үйлдэл гэж ойлгож болно. 

"LMFAO" - Өвөрмөц стиль

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()