Дэлхийн хамгийн нөлөө бүхий хүүхдүүд

Алдар нэрт хүрсэн, олны хайрыг татсан хүмүүсээс хамгийн насаар багыг нь бид энэ удаад танилцуулахаар шийдлээ. Доорх хүүхдүүд ямар нэгэн алдартны хүүхэд, эсвэл кинонд дүр бүтээгээгүй юм. Бусад бяцхан оддоос ялгагдахуйц өөрсдийн хүчээр алдартай болсон 5 хүүхдийг танилцуулж байна.

Дэлхийн хамгийн нөлөө бүхий хүүхдүүд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа


5. Jazz Jennings
14 настай Жазз Женнингс (Jazz Jennings) бол ЛГБТ холбооны хамгийн бяцхан нөлөө бүхий хүмүүсийн нэг бөгөөд трансжендэр (төрөхдөө эрэгтэй төрсөн хэдий ч ухаан орсон цагаасаа эмэгтэй амьдралаар амьдарсан) юм байна. Тэрээр анх 2007 онд өөрийн амьдралаа зурагтын шоунд ярьж байсан бөгөөд одоогоор трансжендэр амьдралын тухай номоо бичиж байгаа гэнэ.







4. Kelly Xu
Келли Сюй (Kelly Xu) нь 10 настай хэдий ч, “Augusta National champion” хэмээх гольфийн тэмцээний аварга болжээ. Тэрээр зөвхөн өөрийн насны ангилал гэлтгүй бүх л насны ангилалын тэмцээнд оролцдог гэнэ.







3. Evan of EvanTubeHD
"Youtube" дээр бичлэгээ тавьдаг бяцхан жаалууд дундаа төдийгүй томчүүд дунд ч нэлээн алдартай Эван хэмэх хүү дөнгөж 9 настай юм байна. Тэрээр 875 мянга гаруй дагагчидтай бөгөөд жилд 1,3 сая доллар олдог гэнэ. Өөрийн дуртай тоглоом болон тоглоомнуудын сэтгэгдэлээ ярих нь хүмүүст их таалагддаг бололтой.







2. Rosie McClelland
Рози МакКлелланд (Рози МакКлелланд) болон София Грейс (Sophia Grace) нар 8 настай бөгөөд "Youtube" хуудаснаа “Nicki Minaj-Super Bass” дууг дуулснаар алдартай болжээ. Тэд дэлхийд нэртэй шоуны нэг болох “Ellen DeGeneres” шоунд хүртэл оролцсон байна.







1. Ryker Wixom
Инстаграм хуудаснаа хамгийн олон дагагчтай бяцхан хүү болох Райкер Уиксом (Ryker Wixom) дөнгөж 4 настай юм байна. Түүний зургууд загварлаг, царайлаг, эгдүүтэй гээд дэлхий нийтийн хайрыг татахгүй байхын аргагүй ажээ.





 
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()