Эзнийхээ аминд халтай 12 машин

Хэрэглэж буй машиныхаа моторын хүч, хурдны хайрцаг, туулах чадвар, түлш зарцуулалт гэх зэргийг сайтар анхаардаг ч ихэнх жолоочид ослын үед хэр зэрэг найдвартай байх гэдэг дээр төдийлөн анхаараад байдаггүй. Тэгвэл  "Замын аюулгүй байдлын даатгалын институт"-ээс гаргасан ослын туршилтын үр дүнг танилцуулъя.

Эзнийхээ аминд халтай 12 машин
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 "Audi A4"

Хэдийгээр "чанар" гэх тодотголтой Герман улсад үйлдвэрлэгдсэн ч "Замын аюулгүй байдлын даатгалын институт"-ээс хийсэн шалгалтаар өмнөх загварын "Audi A4" маш муу үнэлгээ авч байсан бол 2017 оны загвар нь сайн үнэлгээ авчээ. Иймд хэрвээ та энэ загварын машин авах гэж байгаа бол 2016 оноос хойших загварыг авахыг зөвлөе. Ауди компанийн уг загвар өрсөлдөгч Мерседес Бензийн машинуудтай өрсөлдөж "хамгийн шилдэг спорт суудлын машин" гэсэн нэрийг авч чадсан ч, аюулгүй байдлын хувьд ялалт байгуулж чадахгүй нь илт байгаа юм.

"Audi A4"

2 "Cadillac Escalade"

Бага оврын жийп дундаас хамгийн сайн загвартай, тансаг гэх тодотголыг  хүртдэг ч аюулгүй байдлын хувьд хамгийн бага оноотой. Жолооч нар Кадилак Эскаладийг жолоодоход хатуу түүнчлэн тансаг гэж дүгнэхэд учир дутагдалтай гэсэн шүүмжийг байнга хэлдэг. Гаднаасаа харахад хэдий том ч дотроо маш бага зайтай, суудлууд нь тав тух муутай. Мөн нэгэн сонирхолтой баримт дурдахад Кадилак Эскаладийн хулгайд өртөх магадлал нь  энгийн машинаас 6 дахин их байдаг гэнэ. Ийм үзүүлэлттэй машиныг 85 мянган ам.доллараар авах нь тийм ч зөв сонголт биш байх л болов уу.

"Cadillac Escalade"

3 "Jeep Wrangler"

2016 оны Жип Вранглер ослын туршилтад маш муу оноо авсан байна. Их бие нь газраас өндөрт байрладгаараа бартаат зам дээр давуу талтай ч аюулгүй байдлын хувьд тийм ч сайн биш юм. Мөн орчин үеийн машин бүрд байдаг ухрахын камер уг машинд байдаггүй. Ослын шалгалтын үеэр 5 онооноос 3 оноо авсан бөгөөд хамгийн сүүлийн үеийн загвартаа хажуу талдаа аюулгүйн дэр гэх зэргийг нэмсэн нь уг оноог бага зэрэг өсгөж байгаа юм. Ямартай ч Жип Вранглер жил ирэх тусам бага багаар сайжирсаар байгаа нь лавтай.

"Jeep Wrangler"

4 "Land Rover Discovery Sport"

Зах зээл дээр байгаа бага оврын жипүүдтэй харьцуулахад ямар ч зүйлээрээ давуу гарахгүй. 4-н цилиндртэй хөдөлгүүр нь орчин үед тийм ч хүчтэй хөдөлгүүрт тооцогдохгүй. Мөн машины хурдасгуурт гол асуудал нь байдаг. Тансаг зэрэглэлийн спортын машин гэхэд салон нь энгийн, жолоодлого нь хатуу. 10км тутамд 1 литр бинзен зарцуулдаг уг машины үзүүлэлтийн дундаж оноо нь 47 бөгөөд энэ нь уг жагсаалтад байгаа 12 машины ихэнхээс нь муу үзүүлэлт юм.

"Land Rover Discovery Sport"

5 "Mercedes-Benz CLA 250"

Мэдээж хүн бүр Мерседес Бенз гэсэн брэндийг сонсохоор “чанар” гэсэн үгийг л боддог. Хөдөлгүүр болон хурдны хайрцаг нь хоёул “дунджаас доогуур” гэж дүгнэгдсэн байдаг. Жолоодлого нь маш хатуу, аюулгүй болон найдвартай ажиллагааны хувьд бас л “дунджаас доогуур” гэж дүгнэгджээ. Дотроо зай багатай учраас сууж, гарахад хүндрэлтэй байх нь тодорхой.

"Mercedes-Benz CLA 250"

6 "Mitsubishi i-MiEV"

Энэ бол хамгийн бага үнэлгээтэй цахилгаан машин юм. Загварын хувьд эв дүйгүй, дотроо зай багатайгаас гадна дуу чимээ ихтэй. Батарей нь дүүрэн цэнэглэгдсэн үедээ ойролцоогоор 100 км л ажиллах хүчин чадалтай байдаг. Аюудгүй байдлын хувьд урт хэсэг нь 4 оноо, доод хэсэг нь 4 оноо харин хажуу хэсэг нь 3 оноо авчээ.

"Mitsubishi i-MiEV"

7 "Kia Rio"

Солонгосчуудын хувьд Япончуудын нэгэн адилаар дэлхийн автомашины зах зээлд тэргүүлэгч байр суурьтай бөгөөд олон нэр төрлийн автомашинуудыг дэлхий нийтэд танилцуулаад байгаа билээ. Тэр дундаас "Kia Rio" хамгийн онцгой нь гээд хэлчихэд буруудахгүй болов уу. "Kia Motors" компаниас үйлдвэрлэн гаргаж буй уг автомашиныг АНУ-д хамгийн их тоогоор борлуулжээ. Харамсалтай нь 45000 хүн "Kia Rio"-г унаж явахдаа амь насаа алдсан байна. Харин сүүлийн жилийн судалгаагаар 150 хүн амь насаа алджээ. Тус машин нь 15,000 доллар-аар худалдаалагддаг байна.

"Kia Rio"

8 "Hyundai Accent"

Нэг сая ширхэг "Hyundai Accent" 4 хаалгатай машин тутмын 120, нэг сая ширхэг "Hyundai Accent" 2 хаалгатай машин тутмын 86 нь осолдож, хүний алтан аминд хүрч байна. Энэ тоо цаашдаа хэд болохыг хэлж мэдэхгүй боловч, машин үйлдвэрлэгчид аюулгүй байдал талд нь анхаарч, зорчигчийг бэртэл гэмтлээс хангалттай сэргийлж чадахгүй бол, тус тоо улам бүр нэмэгдэх нь гарцаагүй. "Замын аюулгүй байдлын даатгалын институт" тус загварын машиныг ослын тестэд оруулж муу гэж дүгнэсэн бөгөөд зорчигчийн биед хүнд бэртэл учруулж болзошгүй хэмээсэн билээ.

"Hyundai Accent"

9 "Mitsubishi Mirage"

Японы "Mitsubishi Mirage" нь хамгийн аюултай бага оврын хоёр хаалгатай машин юм. 74 морины хүчин чадалтай, 3 цилиндрт хөдөлгүүртэй тус машины хурдыг нэмэгдүүлэхэд үрүүл чичирч эхэлдэг байна. Мэдээж энэ нь маш аюултай бөгөөд осолд орж болохуйц эрсдлийг тодорхой хувиар нэмэгдүүлдэг. Харин тус машиныг ослын тестэд оруулж үзэхэд, яг хэврэг цаас шиг хумигдаж, зорчигчийн биед асар их хохирол үзүүлж болзошгүй гэдгийг тогтоосон билээ.

"Mitsubishi Mirage"

10 "Nissan Quest"

"Замын аюулгүй байдлын даатгалын институт" тус загварын машиныг ослын туршилтад оруулж үзсэний дараа "Тус машиныг осолд оруулж үзэхэд, толгойд ирэх бэртэл, аюул харьцангуй бага. Гэхдээ энэ нь их бие, хөлийг бэртээх магадлал хэтэрхий өндөр байна" хэмээжээ. Нэг ёсондоо тус машинтай осолд орсон тохиолдолд тухайн хүн ахиж алхаж чадахгүй болох аж. "Nissan Quest"-ийн 2011-2015 оны загваруудад тус тестийг туршиж үзэхэд адилхан хариу гарсан нь тус загвар аюулгүй байдал талдаа төдийлөн анхаарахгүй, сайжруулахгүй байгаа болохыг харуулж байгаа юм.

"Nissan Quest"

11 "Fiat 500L"

Гоёмсог болоод авсаархан "Fiat 500L" машин нь "Consumer Reports"-ийн мэдээлэлж буйгаар, бага оврын машинууд дундаа хамгийн муу үнэлгээг авчээ. Итали улсад үйлдвэрлэгдсэн тус машины суудал нь хавтгай загвартай бөгөөд тухгүй. Мөн тус машиныг "Forbes" сэтгүүлээс худалдаж авах хэрэггүй машины жагсаалтад багтааж байсан юм. Тус машиныг ослын тестэд оруулж үзэхэд, маш амархан хонхойн орж, зорчигчийг хүнд бэртээх аюултай болох нь тогтоогдсон

"Fiat 500L"

12 "Chrysler Town & Country"

"Chrysler" брэндийн "Town & Country" загварын машин нь харахад үзэмж сайтай төдийгүй хүмүүсийн хэрэглээнд нийцдэг гэдгээрээ алдартай. Гэхдээ тус машин дээр туршилт хийж үзэхэд хоёр дахь эгнээний суудлууд нь хэтэрхий тухгүй, нарийн гэх дүгнэлт гаргасан төдийгүй ердөө 72 оноо авсан байна. 30,000 гаруй долларын үнэтэй энэхүү машин нь гэр бүлийн гишүүдийг тээвэрлэх зориулалттай боловч, осолдох магадлал харьцангуй өндөр байгаа нь хүмүүсийн санааг чилээгээд байгаа юм.

"Chrysler Town & Country"

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()