1
Нэгдэх өдөр
Таны хувьд 24 цагийн турш нойргүй явах хэвийн л үзэгдэл байж болох юм. Гэсэн хэдий ч эрүүл мэндэд маш муу нөлөөтэй. Танд толгой өвдөх, чих шуугих зовиур төрөх бөгөөд энэ үед биеийн дулаан тэнцвэргүй болж эхэлнэ. Харин сэтгэхүйн хувьд идэвх чармайлтгүй, анхаарал нь сарнисан, тогтоох чадвар муудсан, шинийг сурах чадвараа алдсан нэгэн болж хувирдаг.
2
Хоёрдох өдөр
Хамгийн эхлээд тухайн хүний бие дээр анзаарагдахуйц өөрчлөлт гардаг. Нүдний доогуур хар зураас татан, нүд улайж эхлэх бөгөөд биеийн бүх хэсгүүд бага зэрэг чичирч, салганаж эхлэх юм. Биеийн дулаан дунджаар 35.8 ° болтлоо буурна. Зан чанарын хувьд ч өөрчлөгдөж, сэтгэл хөдлөл багасаж эхлэх буюу 48 цаг нойргүй явсан хүн хэвийн үеэсээ 5 дахин бага үг ярьдаг байна.
3
Гурав дахь өдөр
Энэ өдөр хамгийн ноцтой өөрчлөлтүүд үүсэж эхэлдэг. Биеийн хөдөлгөөн удааширч, эргэн тойронд болж бүхэн дургүй хүргэм болно. 72 цаг унтаагүй хүн ердийнхөөсөө илүү их идэхийг хүсэх бөгөөд ингэхдээ ихэвчлэн давстай мөн өөх тостой хоол, хүнс хэрэглэхийг хүсдэг байна. Энэхүү хооллох хэв маягт гарсан өөрчлөлтөөс улбаалан арьс дээр үрэвсэл гарч эхэлдэг ажээ.
4
Дөрөв дэх өдөр
Нойргүй явсан дөрөв дэх өдрөөс эхлээд нүүрэн дээрх үрчлээснүүд илүү тодорч, арьс цонхийж эхэлнэ. Сонсох болон харах мэдрэхүй доголдож эхлэх бөгөөд улмаар цаг хугацаа, орон зайн мэдрэмжгүй болдог.
5
Тав дахь өдөр
120 цаг нойргүй явснаар зовхи хүндрэх, асар хүчтэй толгойн болон нүдний өвчнийг мэдэрч эхэлнэ. Үүнээс цаашид эрч хүч мэдрэхээ больж таны бие мах бод, сэтгэл санаа тэр чигтээ сульдана. Үүгээр ч зогсохгүй тухайн хүн бусдыг таних чадвараа алддаг.
6
Зургаа дахь өдөр
Энэ өдрөөс эхэлж тухайн хүн бараг л сэтгэцийн өвчтөн болж хувирна. Тархины ихэнх хэсгийн ажиллагаа удааширч булчингийн үйл ажиллагаанд ч ноцтой доголдол үүснэ. Бие, сэтгэцэд гарсан өөрчлөлтүүд альцгаймерын өвчтэй хүнтэй адил болох бөгөөд хэл яриа удаан болдог.
7
Долоо дахь өдөр
Долоо хоногийн туршид нойргүй явах нь үе мөчний хэвийн ажиллагаа болон хэл ярианы чадварыг алдагдуулдаг. Ийм үед хүн хамгийн хялбархан ажлыг ч гүйцэтгэж чадахгүй болох бөгөөд мэдрэлийн эсүүд идэвхигүй болж, зүрхний булчин ажиллах чадвараа алдана. Эцэст нь дархлааны систем бие махбодыг гэмтээх вирустэй тэмцэхээ зогсоодог.