1
Хэлж байгаа үгсээ анхаарах
Япон хэлэнд хэн нэгэнтэй зүгээр харилцах нь хангалтгүй байдаг. Заавал араас нь нөхцөл залгаж ярих бөгөөд эдгээр нь тухайн байдлаас хамаарч, өөр өөрөөр хэлэгддэг.
- "-кун"- эелдгээр асууж байгаа тохиолдолд ашиглана. Нэг ёсондоо найз нөхөр минь гэж байгаа хэмээн ойлгож болох юм.
- "-тян" - эелдэг зөөлөн харилцаанд хэрэглэнэ. Эрчүүд төдийлөн хэрэглэдггүй.
- "-сама" - хамгийн эелдэг болоод хүндэтгэлтэй харилцаа юм.
- "-сэмпай" - залуус ахмад настай хүнтэй харилцахдаа хэрэглэнэ.
- "-кохай" - "сэмпай"-ийн эсрэг утгыг илтгэнэ.
- "-сэнсэй" - багш, эмч, улс төрч гэхчлэн хүндэтгэлтэй харилцах шаардлагатай хүмүүстэй ярихдаа ашиглаарай.
- "-си" - албан ёсны харилцаа үүсгэхэд хэрэглэнэ.
2
Нэрийн хуудсаа солилцох
Япон улсад байгаа тохиолдолд шинэхэн танилдаа нэрийн хуудсаа өгөхөд хэд хэдэн дүрэм гэж бий.
- Эхлээд нэрийн хуудсаа дээш нь харуулж барина.
- Дараа нь хоёр гараараа нэрийн хуудсаа барьж, өгнө.
- Хэрвээ та түүнээс доогуур албан тушаалтай бол тухайн хүний өгч байгаа нэрийн хуудаснаас бага зэрэг доогуур байрлуулж өгөөрэй.
- Тухайн хүний өгсөн нэрийн хуудсыг авч, далд хийхээсээ өмнө хэдэн секунд харах хэрэгтэй.
- Бага зэрэг бөхийхөө мартаж болохгүй.
- Хэрвээ танд нэрийн хуудас байхгүй бол дууслаа л гэсэн үг.
3
Цахилгаан шатанд үйлчлэх дүрэм
Тус улсад цахилгаан шатанд мөрдөх дүрэм гэж бий. Хэрвээ та хүнгүй цахилгаан шатанд түрүүлж орсон бол, та тухайн цахилгаан шатны ахлагч боллоо гэсэн үг төдийгүй товчлуурын дэргэд зогсох хэрэгтэй. Та хүмүүсийг орж дуустал, хаалга онгорхой байлгах үүрэгтэй төдийгүй үүнийгээ цахилгаан шатнаас буух хүртлээ хийнэ. Хэрэв та тус улсад амьдардаггүй жуулчин бол цахилгаан шатанд түрүүлж орохгүй байсан нь дээр.
4
Метро
Метронд нь хөгшин настай, жирэмсэн, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст зориулсан тусгай суудлууд байдаг. Харин тэдгээр суудал хоосон байлаа ч, энгийн үйлчлүүлэгчид сууж болохгүй бөгөөд өөр өөрсдийн суудалд тухлахын зэрэгцээ ахмад настнаа хүндэтгэж суудлаа тавьж өгөх нь хууль мэт хэрэгждэг байна.
5
Хүрэх
Япон улсад хүнд зөвшөөрөлгүй хүрэх нь хориотой байдаг. Та тухайн хүнээс зөвшөөрөл авсны дараа эсвэл нүд рүү нь ширтэж, би чамд хүрэх гэж байна гэх дохио өгч болох юм. Япон хүн бүр бусдын хувийн орон зайг хүндэлж, үүнийгээ зүйн хэрэг гэж үздэг тул, та ч гэсэн тус улсад очвол, ёсыг нь дагахаас өөр аргагүй.
Олон нийтийн газар үнсэлцэх нь 1945 оныг хүртэл хууль бус байсан гэдэг.
6
Согтууруулах ундаа
Оройн цагаар Япон эрчүүд ажлын ачааллаа тайлж, амарч тухлан хундага архи ууж, хууч хөөрдөг. Хэдийгээр тэд ууж согтох боловч хоорондоо муудалцаж, зодоон хийх нь тун ховор байдаг аж. Муудалцсан байлаа ч буцаад л эвлэрэх бөгөөд зодоон, үймээн самуунд төдийлөн ач холбогдол өгдөггүй юм.
7
Мөнгө
Тэд мөнгөн дээр чухал дүрмийг баримталдаг. Хэн нэгэнд мөнгө өгөхөөр бол шууд дамжуулан өгч болохгүй. Заавал дугтуйнд хийж, хүндэтгэлтэйгээр өгнө. Хэрвээ танд дугтуй байхгүй бол мөнгөө цаасанд ороон өгч болох юм. Эс бөгөөс түүнийг үл хүндэтгэж байна гэж ойлгон, хүмүүсийн хооронд үл ойлголцож үүсч, харилцаанд сэв суухыг үгүйсгэхгүй юм. Үүнээс гадна супермаркетаас бараа худалдаж авсны дараа тооцоогоо хийхдээ кассчин руу мөнгөө сарвайж болохгүй бөгөөд заавал тавиур дээр тавьж дамжуулна.
8
Зөв суух
Усыг нь уувал ёсыг нь дага гэх үг байдаг. Тиймээс та Япон улсад очсон бол ёс дүрмийг нь дагаж, суухдаа хүртэл анхаарах хэрэгтэй. Хэрэв та Японд айлд орж, газар суухаар болвол хөлөө жийж эсвэл завилж сууж болохгүй. Энэ нь тухайн айл болоод ахмад настнуудыг хүндлэхгүй байна гэсэн үг юм. Тиймээс сөхөрч, эсвэл хөлөө хажуу тийш нь нугалж суугаарай.
9
Бэлэг
Япон улсад өгөх соёл чухалд тооцогддог. Тэд жилд хоёр удаа нэг нэгэндээ сэтгэл гарган бэлэг бэлдэж өгдөг. Тус улсын ард иргэд бэлгийг чухалчилж үздэггүй бөгөөд үүнийг шуналын нэгээхэн хэлбэр гэж ойлгох нь бий. Тиймээс зөвхөн тэмдэглэлт чухал өдрүүдэд бэлэг өгдөг байна. Мөн бэлэгний морьны шүдийг үздэггүй гэдэг шиг, бусдаас авсан бэлгээ тэр дор нь задалж харахыг ёс дүрмээ зөрчлөө гэж үздэг.
10
Бөхийх
Тус улсад бөхийж мэндлэх нь маш чухал бөгөөд хүүхдүүд бага байхаасаа энэ тухай суралцдаг.
- Мэндчилгээний бөхийлт: 15 хэм - бүх хүмүүстэй адил мэндэлнэ.
- Хүндлэлийн бөхийлт: 30 хэм - багш, захирал зэргээ хүндэтгэж, мэндэлнэ.
- Хамгийн ихээр хүндэлж байгаагийн илэрхийлэл: 45 хэм - өршөөл эрэх эсвэл хамгийн хүндтэй хүндээ ийнхүү хүндэтгэл үзүүлнэ.
- Толгойгоо газар хүргэж, мөргөх - Тахин шүтэж байгаагийн нэгээхэн хэлбэр юм.
Мэдээж гадаад хүмүүс заавал бөхийж мэндчилэх шаардлагагүй боловч, хэрвээ бага зэрэг бөхийж хүндэтгэвэл, энэ нь тэдэнд тун ч их таалагдах болно.
11
Үйлчлүүлэгч бол хаан
Японд үйлчлүүлэгч бол хаан гэх үг үйлчилдэг. Тиймдээ ч олон нийтдээ харилцах ажилчид нь маш соёлтой байх төдийгүй үйлчлүүлэгчийг хаалгаар ороход нь бөхийн угтаж авдаг байна. Харин сүүлийн үеийн залуус энэхүү хэв маягт тийм ч таатай ханддаггүй бөгөөд гадны жуулчдад хэт хүндэтгэлтэй хандахаас татгалздаг аж.