Үүнээс нэгийг сонгоод, ирээдүйд ямар байшинд амьдрахаа мэдэж аваарай!

Та доорх зурагнаас таалагдсанаа сонгож ирээдүйд ямар байшинд амьдрах, түүнчлэн юунд дуртайгаа мэдэж аваарай! Магадгүй та үүнээс санаа авч, гэрээ тохижуулж болох юм шүү дээ...

Үүнээс нэгийг сонгоод, ирээдүйд ямар байшинд амьдрахаа мэдэж аваарай!

1

Та өөрийн хүсэж байсан маш энгийн хэрнээ тухай гэрт амьдрах болно. Таны гэрийн тавилгууд хул шаргал зөөлөн өнгөтэй байх бөгөөд та оройн цагаар гэртээ ширээний гэрлээ асаагаад халуун цай уунгаа дуртай номоо уншина. Гэрийн тавилга, хана болон шалны өнгө тод биш зөөлөн, маш дулаан уур амьсгалыг бүрдүүлэх юм.

2

Таны найрсаг зан айл, мэдрэмжтэй байдалд хүмүүс татагдана. Гэрээр үргэлж зочид гийчид ирж, нэг ёсондоо олны анхааралд байх аж. Хана болон өрөөнүүдээр гоёмсог ханын зургууд өлгөөтэй байх бөгөөд энэ нь ч үнэхээр донжтой харагдана.

3

Зөвхөн гэрийн тавилга гэлтгүй бүхий л зүйлсэд анхаардаг. Гэрийн хаа сайгүй чамин, гоёмсог зүйл байрлах бөгөөд энэ нь танд сэтгэлийн асар их таашаалыг авчрах юм. Гэвч та замбараагүй байдалд дургүй тул гэрийн тохижилт минималист хэв шинжийг агуулсан.

4

Таны байшин яг л 20-р зууныг санагдуулах классик хэв шинжтэй байх болно. Яг л язгууртан айл мэт сэтгэгдлийг төрүүлэх бөгөөд та өөрийн байшиндаа тун сэтгэл хангалуун байх аж.

5

Гэр тань үнэхээр тухтай бөгөөд тайван, амралтын уур амьсгалыг бий болгож чаддаг. Өрөөний буланд зөөлөн тухтай буйдан, ширээ байх бөгөөд та үүнд ойр дотны хүмүүстэйгээ ярилцаж, ямар ч асуудал, санаа зовнилгүйгээр сайхан амьдрах болно.

6

Та гэрээсээ эрч хүч, энерги авдаг нэг ёсондоо гэр амьтай хүн юм. Тиймээс ч гэрийн тавилга, тохижилт, уур амьсгалд маш их анхаардаг. Үүндээ ч дуртай байх болно. Гэр тань таны хувьд хэн ч халдаж чадахгүй бах бөх хэрэм, цайз билээ.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()