Бүхий л салбарын эмч мэргэжилтнүүд хүнийг өдөрт 1.8 литр усыг бага багаар шимж уух хэрэгтэйг зөвлөдөг. Гэвч бид заримдаа 2 стакан уснаас хэтрэхгүй байх нь бий. 42 настай Сара хэмээх Англи бүсгүй зоримог шийдвэр гаргаж, эмчийн хяналтан дор өдөрт 3 хүртэлх литр усыг 1 сарын хугацаанд биедээ дасган ууж эхэлжээ. Эхний үеүдэд мэдээж энэ нь амаргүй байсан ч, ердөө 7 хоног өнгөрөхөд түүний биед усны ид шид үйлчилж эхэлсэн гэдэг. Жирийн өдрүүдэд түүний толгой маш ихээр өвддөг байсан бөгөөд хоол боловсруулалт нь мөн муу явагддаг байсан аж.
Усыг зохистой ууж эхэлсний дараагаас түүний толгойн өвчин намдаж, өтгөн хатах, ходоод хямрах асуудлууд мартагдаж эхэлсэн байна. Тэрээр өглөө, өдөр, орой тус бүр 1 литр усыг уудаг байсан бөгөөд арьс нь ч мөн цайрч, чийглэг байдал нь нэмэгдэж байсныг анзаарчээ. Тэрээр сарын турш 7 хоног бүр үр дүнгээ интернэт хэрэглэгчдэд хуваалцаж байсан бөгөөд нүдний цагирган хар хүрээ, үрчлээсүүд бүдгэрч дотроосоо залуужиж, царай нь илэрхий гэрэлтэж эхэлсэн байна. Түүнээс гадна тэрээр сарын хугацаанд ямар нэгэн хоол сойгоогүй бөгөөд үр дүнд нь 2 кг турж, бэлхүүсний тойрог нь мөн багассан аж.
Тэрээр өөрийн үр дүнгээ цахим хэрэглэгчидэд хуваалцахдаа, " Ус ууж эхэлсэн эхний өдрүүдэд танд тийм ч амар байхгүй. Учир нь бид урьд хангалттай ус ууж байгаагүй хэрнээ гэнэт л ихээр ус уух нь биеийг цочроож, таагүй мэдрэмж төрүүлнэ. Гэвч эдгээр шинжүүд 7 хоног өнгөрсний дараа арилах болно. Мөн гэдэс дотор цэвэрлэгдсэнээр биеийн жин, бэлхүүсний тойрог багасаж, царай зүс ч гэсэн гэрэлтэн 10 насаар залуужсан мэт боллоо" хэмээн тус сэтгэл өндөр хэлжээ.