Гадны сайтад Монголчуудын тухай ингэж бичжээ

Гадаад хүмүүс Монгол гэж сонсмогц хамгийн түрүүнд тэдний толгойд Чингис хаан бууж ирдэг. Дэлхийн ихэнх хүмүүс Монгол улсыг гайхалтай түүхээр нь мэдэхээс бус, өнөөгийн байдал, сонирхолтой баримтуудыг төдийлөн мэддэггүй. Харин гадны нэгэн сайтад Монгол улсын тухай хүн бүрийн мэдээд байдаггүй баримтуудыг нийтэлж, олон хүний анхаарлыг татаж чаджээ. Бид та бүхэндээ тухайн сайтын мэдээллэсэн нийтлэлийг орчуулан хүргэж байна. 

Гадны сайтад Монголчуудын тухай ингэж бичжээ
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Эртний түүхтэй улсуудын нэг

Хүннү гүрэн (МЭӨ 209 - МЭ 93) нь Монгол нутаг дахь анхны төрт улс биш хэдий ч, өмнөх үеийн улсуудаас хамгийн анхны төрийн захиргааг бий болгосон учраас түүхэнд нэр алдар нь илүү үлдэж чадсан юм. Хүннү гүрэн нь улам хүчирхэгжсээр умардад Байгал нуур, урагш Хятадын цагаан хэрэм, баруун тал руугаа Түрэгстан, зүүн тийш одоогийн Солонгосын хойг хүртэлх өргөн уудам нутгийг эрхшээлдээ оруулсан байдаг. Одоогийн Хятадын нутагт тэр үед шинээр үүссэн Хань Улс нь энх тайван байдлыг хүсч, Модун шаньюйд алба гувчуур барьж, үнэтэй торго дурдан, үр тариа, алт эрдэнэсийг өгч байсан гэдэг.

Эртний түүхтэй улсуудын нэг

2 Монголчууд зайрмагийг зохион бүтээсэн

Монгол улс нь хүйтэн сэрүүн уур амьсгалтай. Италийн нэрт аялагч Марко Поло нь Монгол улсаар аялж, Их Хаан Хубилайн дэргэд 17 жил алба хаасан байдаг. Эртний Монгол улсад өвлийн хүйтэн улиралд говь цөлийг хөндлөн гулд туулж яваа хүмүүс саванд тараг хийн зөөвөрлөж явдаг бөгөөд тэдний авч яваа тараг хүйтэнд хөлдөж зайрмаг болдог байв. Үүнийг Марко Поло анзаарч, зайрмагийг түгэн дэлгэрүүлэх үйлсэд өөрийн хувь нэмрээ оруулж, Италид алдаршуулсан байдаг. 

Монголчууд зайрмагийг зохион бүтээсэн

3 Орчин үеийн нийслэл хот

Монголын судар түүхээс харвал хүрээний нэр 1649 оноос гарсан байна. Тэр үеийн хүрээ байн байн нүүдэг гэсэн өвөрмөц сонин хийд хот байсан бөгөөд одоогийн байгаа газартаа ирэхээсээ өмнө 29 удаа нүүдэллэж, 1778 онд нэг газраа суурьшсан байна. Түүнээс хойш Их хүрээ, Өргөө, Нийслэл хүрээ, Улаанбаатар зэргээр нэрлэгдсэн.

1911 оны арванхоёрдугаар сард Богд хаант Монгол Улс тунхаглагдаж Нийслэл хүрээ нэртэй болсон. Үүнээс найман жилийн дараа буюу 1919 онд Сю Шү Жаны толгойлсон Хятад цэргүүдэд хот эзлэгдэж, 1921 оны хоёрдугаар сард Барон Унгер Хүрээг Хятадын цэргүүдээс чөлөөлсөн. Улмаар 1924 онд анхны үндсэн хуулиа баталсан Монгол Улс нийслэл хотоо Улаанбаатар гэж нэрлэжээ.

Орчин үеийн нийслэл хот

4 Цусны дайчин чанар

Дэлхийн түүхэн дэх хамгийн агуу удирдагч, хамгийн их газар нутгийг эзлэн авсан жанжнаар Монголын эзэнт гүрний үүсгэн байгуулагч аугаа их Чингис хаан нэрлэгддэг боловч харгис догшин байдлаараа ч бусад удирдагчдаа хол хаядаг байна. Тэрээр улс орноо эмх цэгцтэй байлгах гэж маш чанга хатуу хууль дүрмүүдийг баримталж, зөрчсөн тохиолдолд шууд толгойг нь авдаг байсан хэмээдэг билээ. Үүнээс гадна дайн тулаан хийж үй олон хүнийг хороож, заримыг нь улсдаа авчран боол болгож, нохойноос дор үздэг байсан хэмээн гадны судлаач, түүхчид үздэг.

Мөн түүний цэргүүд, дайчид тун ч үндэрсхэг үзэлтэй, дайчин хүмүүс байсан хэмээдэг. Перс хотын Мервд Чингис хаан тулаанд ялагдал хүлээсэн боловч, бууж өгөхийг хүсээгүй юм. Чингис тэднийг гадаа 13 хонуулж, тэмцэгч чанарыг нь улам бүр бадраахыг хүссэн байдаг. 

Цусны дайчин чанар

5 Хамгийн сүүлчийн зэрлэг морьд

Тахь нь өнөөдрийн гаршуулсан морьдын өвөг эцэг юм. Гэсэн хэдий ч энэ төрөл зүйл нь хэзээ ч гэршээгүй бөгөөд ийм ч учраас хамгийн сүүлчийн зэрлэг адуу гэгддэг билээ. 1879 онд Оросын судлаач Николай Прежевальский Монголын говьд зэрлэг адууны төрөл болох тахийг анх олж илрүүлсэн юм. Барууныханд танигдаж эхэлснээсээ хойш тахь нь агнуурын бай зэвсэг болж эхэлсэн энэ нь 1960 аад оноос түүний устах шалтгаан нь болжээ. 

1966 оноос хойш байгальд зэрлэгээр тааралдахаа больж, уугуул нутагтаа устсанд тооцогдож байсныг Нидерланд, Герман зэрэг улсын амьтны хүрээлэнгүүдээс буцааж авчран Хустайн нуруу, Тахийн тал, Хомын талд дахин нутагшуулан, үржүүлж байгаа юм.

Хамгийн сүүлчийн зэрлэг морьд

6 Коммунизм

1924 онд Монгол улс дэлхийн коммунист улс болж, түүхэнд бичигдсэн билээ. Коммунист дэглэмтэй болохыг зөвшөөрөхөд хэд хэдэн шалтгаан байсан гэдэг. Үүний нэг нь Монгол улсын удирдагч нь Сталины дагалдагч байсан нь юм. Харин 1990 оны 7 сарын 22-29 -нд Монголчууд анхны чөлөөт ардчилсан сонгуульдаа оролцож төрийн эрх барих дээд байгууллагаа өөрсдөө сонгосон билээ. 

Анхны чөлөөт ардчилсан сонгууль бол 8 сар үргэлжилсэн тэмцлийн үр дүн, манлайлсан, идэвхийлэн оролцсон, дэмжсэн олон арван мянган хүний эр зориг, сэтгэл зүтгэлийн үр дүн, тэмцэж олсон эрх чөлөөгөө мэдэрсэн онцгой баярт үйл явдал байв.

Коммунизм

7 Үлгэрийн мэт сайхан байгаль

Монгол улс нь дэлхий дахины гайхалтай үзэсгэлэнтэй байгалиарай гайхагддаг. Өргөн уудам нутаг дэвсгэртээ ард иргэд нь мал сүргээ хариулан нүүдэллэж амьдардаг бөгөөд тун ч нөхөрсөг, найрсаг хүмүүс байх аж. Гадны маш олон аялагч жуулчид Монголын үзэсгэлэнт байгалийг үзэж бишэрхээр ирдэг бөгөөд жилээс жилд энэхүү тоо нь нэмэгдэж байгаа юм. 

Үлгэрийн мэт сайхан байгаль

8 Чингис хааны хөшөө цогцолбор

Дэлхийг байлдан дагуулж явсан Чингис хааны аварга том барималыг Монгол улсын нийслэл Улаанбаатар хотын ойролцоох жуулчдын амралтын газар хүрэх зам дагуу босгожээ. Энэ нь 39.9 метрийн өндөртэй бөгөөд Монгол хүн бүр тус хөшөөгөөр бахархаж хүндэлж явдаг байна. Угтаа бол Чингис хаан нь олон сая хүний аминд хүрч явсан боловч, ард иргэд нь түүнийг жинхэнэ баатар хэмээн ихэд хүндэтгэн дээдэлдэг. 2009 онд Япон улсад алдар нэрээ цуурайтуулж яваа сумо бөх Санчир "Бүх Монголчуудад Чингис хаан бол баатар, бас бидний эцэг, бурхан. Хүн бүр тэрхүү хөшөөгөөр бахархаж явдаг. " хэмээж байжээ. 

Чингис хааны хөшөө цогцолбор

9 Монгол Ралли уралдаан

Дэлхийн хамгийн сонирхолтой бартаат замын уралдаан Монгол улсад зохион байгуулагддаг. "Монгол Ралли" уралдаан нь дэлхий нийтэд тун ч алдартай төдийгүй хамгийн сонирхолтой гэгддэг юм. 2004 оноос зохион байгуулагдаж эхэлсэн тус уралдаан нь олон жуулчдыг Монгол улс руу татдаг. Та тус уралдаанд оролцохын тулд хамгийн хачирхалтай, хүмүүсийн гайхшралыг төрүүлэхүйц машинтай байх ёстой. Энэхүү уралдаан нь амь нас өрссөн гэх бөгөөд олон мянган бээрийг туулж явсаар эцэст нь ялагчаа тодруулдаг байна. Мөн уралдаанд оролцсон гадны жуулчид тэмцээний төгсгөлд тус улсад мөнгөн хандив өргөх ёстой болдог. 

Монгол Ралли уралдаан

10 Хээр тал

Монгол улсад амьдардаг Казак хүмүүс бүргэд шувууг ашиглаж ан хийн, амьдралаа залгуулдаг байна. Тэд 4500 гаруй жилийн турш бүргэдийг ашигласаар иржээ. Нэг бүргэд 8 жил эзэндээ үнэнч зүтгэдэг байна. Гадны жуулчдад энэ нь тун ч сонирхолтой санагддаг бөгөөд Монголчуудын ёс заншлыг биширч, хүндэтгэдэг. Нэгэн залуу найздаа "Энэ тэнгэрт дүүлж байгаа миний бүргэд" гэж хэлээд, шүгэлдэх төдийд бүргэд доош бууж, эзнийхээ мөрөн дээр суух нь энгийн үзэгдэл юм. 

Хээр тал

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()