1
Санхүү
Санхүүгийн асуудал нь үргэлж эрчүүдийн толгойн өвчин болсоор ирсэн. Таалагдсан бүсгүйгээ хоолонд дайлах, хүссэн бэлгийг нь авч өгөх гэх мэт санхүүгийн бэрхшээлд орохгүй байхыг хичээдэг ч, ар гэрийн амьдрал, бололцооноос шалтгаан хүссэндээ хүрч чадахгүй байхвий гэхээс айдаг байна. Мөн ирээдүйд эхнэр, үр хүүхдээ хангалуун амьдруулж чадахгүй, өөрийг нь голох вий гэхээс айх айдас ч мөн дагаж явдаг.
2
Өндөр
Тухайн эр хүн хэдийгээр өндөр боловсролтой, царайлаг, чинээлэг байсан ч, өндрийн асуудал ямагт сэтгэлийг нь зовоосоор байдаг. Төрөлхийн өндөр, нуруулаг залуус хайр дурлалын тал дээр үнэхээр одтой байдаг нь нууц биш юм. Учир нь охид бүсгүйчүүдийн хувьд уулздаг залуу нь намхан биш, ядаж л өөртөө нь нуруу ойролцоо байхыг хүсдэг. Гэхдээ мэдээж өнөөдөр намхан залуус ч гэсэн заяаны ханьтайгаа учирч, сайхан амьдарч байна шүү дээ.
3
Хэн нэгний нөхөр, эсвэл найз залууд дарамтлуулах
Хачирхалтай санагдаж болох ч, эрчүүд уулзаж байгаа охин нь өөрт нь ганц бие хэмээн худал хэлж, найз залуу нөхөртэй байхвий гэхээс эмээдэг гэнэ. Энэ нь ирээдүйд тэдэнд ирэх дарамт, сүрдүүлэгтэй нь ч мөн холбоотой байхыг үгүйсгэхгүй билээ.
4
Охинтой болзох туршлагагүй
Мэдээж анхны бүхэн айдас, бас сайхан дурсамжийг араасаа дагуулж байдаг. Анхнаасаа л охидуудтай уулзах арвин туршлагатай болчихгүй тул тэд хамгийн анх охинтой, үерхэх болзож байхдаа туршлагагүй байдлаасаа болж түүнийгээ өөрөөсөө түлхэх, холдуулах вий гэхээс үхтлээ айдаг байна. Ялангуяа үнэн сэтгэлээсээ сэтгэл татагдсан, хайрласан бүсгүйгээ өөрийнх нь дэргэд байхдаа аль болох тухтай байж, түүнд сэтгэл хангалуун хандаасай хэмээн хүсдэг байна.
5
Үс
Мэдээж биен дээрх багахан үс нь эрчүүдэд нэг их асуудал болохгүй. Харин биеэрээ маш их үстэй, үсэрхэг бол энэ нь тэдэнд маш хүндрэлтэй байдаг гэнэ. Ялангуяа таалагдсан бүсгүйтэйгээ дотно харилцаанд орох үед, тэдний биеийн үс түүнд таалагдахгүй гэхээс санаагаа ихээхэн чилээдэг гэнэ шүү.
6
Хооллох хэв маяг
Бүсгүйчүүдийн хувьд дэглэм барих нь нэг их том асуудал биш. Хаана ч, хэзээ ч хэнд ч хэлсэн ойлгох учраас тэр... Харин эрчүүдийн хувьд үнэхээр дэглэм барьж байгаа ч, түүнийгээ бусдад хэлэх нь жаахан ичгэвэртэй зүйлсэд тооцогддог байна. Та мэргэжлийн тамирчин биш л бол таалагдсан бүсгүйтэйгээ хооллож байхдаа дэглэм барьж байгаа хэмээх үгийг хэлвэл, таныг түүнд буруу сэтгэгдэл төрүүлэх магадлалтай юм.
7
Хайртай бүсгүйтэйгээ харилцах харилцаа
Бүсгүйчүүдээс илүү эрчүүд хоорондын харилцаагаа удаан хугацаанд хадгалж үлдэхийг илүүтэй хичээдэг байна. Гэвч үүнийг нэг их хэлээд илэрхийлээд байх нь ховор аж. Зүгээр л энд тэндхийн сэтгүүл дээрх хайр дурлалын тухай зөвлөгөө, хүмүүсийн заавар зөвлөмжийг унших, сонсох мэтээр өөрсдийгөө тайвшруулах нь бий.
8
Бэлэг эрхтний хэмжээ
Тиймээ. Эрчүүдийн хувьд тэдний бэлэг эрхтний хэмжээ маш чухал. Чухал гэдэг нь юу гэсэн үг вэ гэхээр энэ нь тэдний найз бүсгүйд нь таалагдахгүй байхвий хэмээх айдас аж. Тиймээс ч өөрсдийн нууц эрхтэндээ санаа тавьж, зохих арга хэмжээг авах нь бий.
9
Урьд өмнө дотно харилцаатай байсан охидууд
Ялангуяа шалиг хэмээх тодотголтой эрчүүдийн хувьд, тэд одоогийн найз бүсгүйтэйгээ байхдаа хуучин амрагуудтайгаа таарах вий, эргэж холбогдохвий гэхээс айх айдас юм. Харин бусад эрчүүдийн хувьд энэ нь нэг их асуудал болдоггүй байна.
10
Сэтгэл хөдлөлөө илэрхийлэх, илчлэх
"Битгий уйл! Чи бол эр хүн" хэмээх үгийг маш олон эрчүүд сонсож өссөн нь лавтай. Чухам үүнээс л болж тэд бүсгүйчүүд шиг сэтгэл хөдлөлөө илэрхийлэх нь эр хүний шинж биш хэмээх бодлыг тархиндаа суулгасан байдаг. Тиймээс өөрт нь хичнээн хэцүү байсан ч аль болох нулимсаа нууж, сэтгэл хөдлөлөө аль болох бусдаас нуухыг хичээдэг.