Эхнэрээ худалдаж авдаг улс орнууд

Сүүлийн үед хүмүүс бүх зүйлсийг мөнгөөр шийдэх болсон. Харин мөнгөөр худалдан авч болдоггүй цор ганц зүйл нь хайр сэтгэл хэмээн хүн бүхэн дуу нэгтэй хэлдэг боловч, энэ нь тийм ч үнэн биш бололтой. Учир нь дэлхийн олон улс орнуудад охид бүсгүйчүүдийг мөнгөөр худалдан авч, эхнэрээ болгох явдал ихээр гардаг төдийгүй хайр сэтгэлийг хүртэл хөрөнгө мөнгөөр авч байгаа нь харамсалтай. Тэгвэл дэлхийн ямар улс орнууд эхнэрээ худалдаж авдаг болохыг хамтдаа олж мэдэцгээе. 

Эхнэрээ худалдаж авдаг улс орнууд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Орос

Дэлхийн хамгийн сайхан бүсгүйчүүд Орос улсад байдаг хэмээдэг. Харин халуухан бүсгүйчүүдээрээ алдартай тус улсад эхнэр зуучлах сайтууд маш өргөн ашиглагддаг. Оросд 500 гаруй эхнэр зуучлах сайт байдаг бөгөөд үүнд 60,000 гаруй бүсгүйчүүд бүртгүүлж, өөрийгөө борлуулахыг хичээдэг гэнэ. Тэдний хамгийн гол зорилго нь гадаад хүнтэй суух гэнэ. Учир нь Орос эрчүүд бүдүүлэг, архийг их хэмжээгээр хэрэглэдэг төдийгүй эхнэртээ халамж муутай, үргэлж дээрэлхэх хандлагатай байдагтай холбоотой юм. Тиймдээ ч охид бүсгүйчүүд нь харийн баян залуустай амьдралаа холбохоор мэдээллээ өгч, зуучлуулж танилцдаг байна. 

Орос

2 Вьетнам

Жил бүр мянга мянган Вьетнам эмэгтэйчүүд, эхнэр захиалгын үйлчилгээгээр дэлхийн өнцөг булан бүрт худалдаалагдаж байна. Анх Вьетнамын дайны үеэр Америк цэргүүд тус нутгийн сайхан бүсгүйчүүдийг ажиглаж, дэлхий нийтээр тарааснаар, Вьетнам бүсгүйчүүдийг худалдаж аван, эхнэрээ болгох явдал ихэсчээ. Техник технологийн хөгжил муутай тус улсад охид бүсгүйчүүдийг эхнэр болгож наймаалах явдлыг цахим сүлжээгээр бус компани байгуулж явуулдаг байна. 

Вьетнам

3 Энэтхэг

Тус улсад эрт цагаас эхлэн охид бүсгүйчүүдийг эцэг эхчүүд нь өөрсдийн сонгосон хүнтэй гэр бүл болгодог байв. Харин өнөө цагт Энэтхэг бүсгүйчүүд цахимаар гэрлэлт зуучлах сайтад бүртгүүлж, брокерын санал болгосон хүнтэй гэрлэдэг байна. Нийт Энэтхэг хүмүүсийн 85 хувь нь эцэг эхийнхээ сонгож өгсөн хүнтэй хуримаа хийж, хайр сэтгэл гээчийг төдийлөн чухалчилж үздэггүй аж.

Энэтхэг

4 Доминикан

Доминикан бүсгүйчүүд нь ажилсаг, амттай хоол хийдэг, халуухан гэдгээрээ алдартай төдийгүй даруу төлөв зан нь тэдний үнэлэмжийг улам бүр нэмэгдүүлдэг. Харин тус улсаас эхнэрээ сонгож, зуучлах байгууллагад анкетаа өгсөн халуухан бүсгүйчүүдийн аль нэгийг ханиа болгох Европ залуучууд олон байдаг аж. Тэдэнд Доминикан бүсгүйчүүдийн халуухан болоод даруу байдал нь маш их таалагдаж, хайрлаж дурлахад хүргэдэг байна. 

Доминикан

5 Колумб

Сүүлийн хэдэн жилүүдэд Колумб улс нь сүйт бүсгүйн захиалгаараа дээгүүр бичигдэх болсон. Учир нь мансууруулах бодисны хэргээс болж маш олон Колумб эрчүүд шоронгийн хаалга татаж, эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн харьцаа алдагдаж, эмэгтэйчүүд нь хэт олшрох болсонтой холбоотой. Үүнээс улбаалж бүсгүйчүүд нөхөрт гарах гэж сүйт бүсгүйн зуучлалын газарт хандаж, гадаад эрчүүдэд зарагдах болжээ. Гадаад эрчүүдэд халуухан цустай, дур булаам бүсгүйчүүд таалагдах нь гарцаагүй. 

Колумб

6 Филиппин

Ажилгүйдлийн түвшин өндөртэй Филиппин улсад охид бүсгүйчүүд нь гадны эрчүүдтэй зуучлалаар гэрлэж, гадаадад ажиллах нөхцөл бүрддэг байна. Тиймдээ ч сүйт бүсгүйн зуучлалд хамрагдах бүсгүйчүүд өдрөөс өдөрт нэмэгдэж байгаа бөгөөд нийт эмэгтэйчүүдийн 70 хувь нь Америк эрчүүдийг сайхан сэтгэлтэй гэж боддог аж. Судалгаанаас үзэхэд Филиппин эмэгтэйчүүд Барууны эрчүүдэд дуртай байх төдийгүй тэдэнтэй хуримаа хийх нь бүсгүйчүүдэд амьдралаа гэрэл гэгээтэй байлгах ганц боломж нь аж. 

Филиппин

7 Япон

Япон улс нь юм бүхнээрээ л дэлхий нийтийн анхаарлыг татаж, охид бүсгүйчүүд нь үзэсгэлэнтэй гэдгээрээ гайхагддаг. Харин сонин содон бүхний өлгий болсон Япон улсад сүйт бүсгүйн зуучлал маш өргөн дэлгэр хөгжсөн байна. Япон эрчүүдийн хүнтэй суух нас нь улам бүр хойшилж, өөрсдийн карьерт илүүтэй анхаарах болсон. Тиймдээ ч охид бүсгүйчүүд нь зуучлах товчооны тусламжтайгаар нөхөр хайж, гадаад эрчүүдтэй амьдралаа холбох болжээ. Япон бүсгүйчүүд Барууны залууст дуртай, тэдэнтэй л суувал аз жаргалтай, элбэг хангалуун амьдарч чадна гэж итгэдэг бол Барууны эрчүүд Ази охид бүсгүйчүүдийг сонирхож, тэдний зөөлхөн төрх, цэвэрхэн царайнд татагддаг байна. 

Япон

8 Бразил

Сүүлийн үед охид бүсгүйчүүд цахим сүлжээ, зуучлалын товчооны тусламжтайгаар амраг хайрттайгаа учирч, амьдралаа холбодог болжээ. Бразил улсад 78 сая гаруй эмэгтэйчүүд байдаг бөгөөд тэдний ихэнх нь онлайнаар эрчүүдтэй танилцаж, заяаны ханиа сонгохыг хичээдэг. Мөн тус улсад сүйт бүсгүйн зуучлал маш эрчимтэй хөгжиж байгаа төдийгүй тусгай агентлаг ч гэж бий. Энэ нь хуулинд харшлахгүй гэдгээрээ онцлог юм. Халуухан төрхтэй Бразил бүсгүйчүүд нь дэлхийн өнцөг булан бүр дэх эрчүүдэд таалагдаж, хажуудаа байлгах юмсан гэх хүслийг нь төрүүлдэг байна. Тиймдээ ч гадны маш олон эрчүүд Бразил улсаас охид бүсгүйчүүдийг захиалж, эхнэрээ болгохыг хүсдэг аж. 

Бразил

9 Хятад

Хятад улсад хүйсийн тэнцвэрт харилцаа алдагдсан гэдгийг хүн бүхэн мэдэх биз ээ. Нэг хүүхдийн бодлого баримталж байснаас болж, 100 эмэгтэйд 143 эрэгтэй ноогддог байна. Үүнээс харахад 24 сая эрчүүд эхнэргүй үлдэж байгаа юм. Тиймдээ ч эрчүүд нь эхнэр хайж, сүйт бүсгүйн зуучлалд хандаж, өөртөө байгаа хөрөнгөө өгөөд ч хамаагүй эхнэр худалдаж авахыг хичээдэг аж. Энэ нь охид бүсгүйчүүдэд ч мөн таалагдаж, сүйт бүсгүйн товчоо, цахим сүлжээний хаягууд эрэлт ихтэй байдаг гэнэ. 

Хятад

10 Афганистан

Афганистан улсад хуримаа хийх нь маш чухал баярт тооцогддог. Хуримын танхим, хоол унд, сүйт бүсгүйн бэлэг гээд л багагүй хөрөнгө мөнгө шаардагдах аж. Тиймдээ ч хөрөнгө мөнгийг уул овоо мэт босгож чадаагүй бол эрчүүд хурим хийдэггүй бөгөөд ажил хийж мөнгө олохыг хичээдэг байна. Харин охид бүсгүйчүүд хангалуун тансаг хурим хийж чадахуйц эрийг хайж, сүйт бүсгүйн зуучлалд хамрагдаж, нэрээ өгдөг аж. Зуучлалд бүртгүүлсэн халуухан бүсгүйчүүдээс гадны баячууд сонгож, өөрийн эхнэрээ болгож авдаг бөгөөд гадаад эрчүүдийн эхнэр болохоор сонгогдсон бүсгүйчүүд өөрсдийгөө хамгийн азтайд тооцож, амьдралаас хамгийн том бэлгийг авлаа гэж боддог байна. 

Афганистан

11 Тайланд

Ядуурлын түвшин өндөртэй Тайланд улсад сүйт бүсгүйн зуучлал нь хамгийн эрэлт ихтэй салбарт тооцогддог аж. Тус улсын охид бүсгүйчүүд нь гадаад эрчүүдийг мөнгө ихтэй, соёлтой хэмээн итгэж, тэдэнтэй суух нь туйлын хүсэл болдог байна. Тайландад салж байгаа хосуудын ихэнх нь хайр дурлалын үндэслэлээр нийлсэн байдаг. Харин зуучлалаар буюу нэг нэгнийхээ аливаа зүйлсэд нь татагдаж гэрлэсэн хосуудын харилцаа харьцангуй тайван, амгалан байх аж. Энэ нь нэгнийхээ давуу талыг ажиглаж, үүн дээр нь суурилсан гэрлэлт тул тийм  ч амархан хуучирч, зэвэрдэггүй. Тиймдээ ч тус улсын ихэнх бүсгүйчүүд сүйн бүсгүйн зуучлалыг сонгож, өөртөө таалагдах баян эртэй амьдралаа холбохыг хүсдэг. 

Тайланд

12 Украйн

Сайхан бүсгүйчүүдээрээ алдартай Украйн улсад сүүлийн хэдэн жил эдийн засгийн уналт нүүрлэж, ихэнх салбарууд алдагдалд орж байсан бол, энэ нь сүйт бүсгүйн зуучийн салбарт ямар ч нөлөө үзүүлээгүй юм. Учир нь санхүүгийн хямрал хүн бүрт нүүрлэхийн хэрээр охид бүсгүйчүүд гадны баян залуустай гэрлэхийг хүсч, сүйт бүсгүйн зуучид ихээр хандах болжээ. Үүнийг дагаад интернэтээр танилцах залуус олширч, гэмт хэргийн гаралт ч дагаад нэмэгдэж байгаа нь харамсалтай. 

Украйн

13 Африк

Африкт хурим хийхийн тулд эрчүүд нь багагүй хөрөнгө мөнгөтэй байх шаардлагатай болдог. Энэ нь эртнээс мөрдөж ирсэн ёс заншил бөгөөд хэрэв эрчүүд нь хангалттай мөнгөгүй бол хурим хийхийг цуцладаг байна. Тиймээс ихэнх эрчүүд нь мөнгөгүй гэх асуудлаас болж хурим хийж чадалгүй насыг барж, мөнгөний төлөө хамаг залуу насаа зориулдаг. Харин үүнийг нь хүлээж тэсэхгүй охид бүсгүйчүүд зүгээр л хэн нэгэн баянтай хүнтэй хуримаа хийхийн тулд сүйт бүсгүйн зуучлалд бүртгүүлж, хэн нэгэн баян хүн гарч ирэхийг хүлээж суудаг байна. 

Африк

14 Болгар

Залуухан охид бүсгүйчүүд халуухан селфи авахуулж, гадуур зугаалж, ёстой л залуу насны зугаа цэнгэлийг мэдэрч явдаг. Харин Болгар улсад энэ нь бага зэрэг өөр байх аж. Учир нь тус улсад сүйн бүсгүйн ёслолыг зохион байгуулж, жилд 4 удаа хүнтэй суугаагүй залуухан бүсгүйчүүд улаан хивсэн дээгүүр алхаж, эрчүүдийн нүдийг хужирладаг байна. Эрчүүд тэдгээр бүсгүйчүүдээс ажиглаж, өөрт нь таалагдсан нэгнийг сонгож гэргийгээ болгодог аж. Бүсгүйчүүд хэн нэгний гэргий болох хүртлээ тус ёслолд тогтмол оролцох ёстой. Хамгийн харамсалтай нь тус ёслол нь охид бүсгүйчүүдийн сурч боловрох эрхэд халдаж, хэдэн настай, сурдаг эсэх нь үл хамаарч, нөхөртэй болсон тохиолдолд шууд л нөхрийнхөө гэрт очиж, зөвхөн түүний үгээр байх ёстой болдог байна. 

Болгар

15 Өмнөд Судан

Дэлхийн хамгийн ядуу улс орнуудын нэг боло Өмнөд Судан нь малынхаа тоог нэмэгдүүлэхийн тулд гэрлэдэг байна. Эрт дээр үеэс тус улсын ард иргэд охиноо мөнгөөр худалдаж, айлын бэр болгодог байжээ. Өнөөдөр ч тэр ёс заншил нь хэвээрээ бөгөөд охидоо худалдаж, мөнгөний бараа харах хүмүүс олон байдаг гэнэ. Энэ байдал даамжирч насанд хүрээгүй хүүхдийг хүртэл хөгшин эртэй хуримлуулах явдал ихэссэн байна. Харин тус улсын засгийн газраас 2008 онд 18 нас хүрээгүй охидыг хэн нэгэнтэй гэр бүл болохыг хуулиар хориглосон юм. 

Өмнөд Судан

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()