Зөвхөн тэнэг хүмүүсийн хийдэг 8 зүйл

Хүмүүс өөрсдийгөө анзаарахгүй явсаар нэг мэдэхэд олон удаа тэнэг шийдвэр гаргаж, бусдын мэдэлд орсон байдаг. Гэхдээ үүнийг өөрчилж, өөрийгөө олоход хэзээ ч оройтохгүй. Магадгүй та ч бас тэнэг хүмүүстэй адил утгагүй зүйлс хийж явдаг бол энэхүү мэдээллийг уншиж, өөртөө дүгнэлт хийгээрэй. 

Зөвхөн тэнэг хүмүүсийн хийдэг 8 зүйл

1 Огцом шийдвэр гаргах

Аливааг бодож тунгаалгүй, өөртөө хэт бардам байх нь тийм ч ухаалаг үйлдэл биш юм. Өөрт таалагдаагүй зүйлээ хэзээ ч хийхгүй, "би хэзээ ч тэгэхгүй, ингэхгүй" гэхчлэн ам гарах нь таныг хэчнээн мунхаг нэгэн болохыг гайхуулна. Амьдралыг урьдаас тааж мэдэх боломжгүй тул, танд юу ч тохиолдож болно. Тиймээс аливааг үргэлж сайтар бодож тунгаасны эцэст амлаж, өөртөө итгэлтэй байх нь ухаалаг нэгний үйлдэл юм. 

Огцом шийдвэр гаргах

2 Үргэлж өөрийнхөө зөв болохыг батлах гэж хичээнэ

Хэт өөрийнхөөрөө аашилж, бусдыг сонсохгүй байх нь тэнэг хүмүүсийн гаргаж буй хамгийн хэцүү авир юм. Нэгэн ухаантан хэлэхдээ "Ухаантай хүнтэй маргалдаад давж гарна гэдэг бэрх. Харин тэнэг хүнтэй маргалдаад тэднийг дийлэх боломжгүй" хэмээсэн байдаг. Нэг ёсондоо тэнэг хүмүүс хэзээ ч өөрсдийн бурууг ухамсарлаж чаддаггүй аж. 

Үргэлж өөрийнхөө зөв болохыг батлах гэж хичээнэ

3 Үргэлж бусдыг үзэн ядаж, өөрийгөө өрөвддөг

Жижиг асуудлыг ч сүр бадруулан харж, үргэлж бухимдах хүмүүс гэж байдаг. Тэд бол аливааг дүгнэн шинжлэх ухаан дутсан, мунхаг хүмүүс юм. Хүмүүст бурууг өгч, өөрийгөө зөвтгөж, өрөвдөх нь утгагүй хэрэг. 

Хэрвээ та хэн нэгэнд уур тань хүрээд тэсэхгүй бол эдгээр нөхцөл байдлыг ажиглаад үзээрэй.

  • Тухайн хүн санаандгүйгээр таны бухимдлыг төрүүлэхүйц үйлдэл хийсэн бол таны үзэн ядалт ямар утга учиргүй.
  • Хэрвээ таны үзэн ядаж байгаа хүний гол зорилго нь таныг бухимдуулах бол, та заавал түүний өдөөн хатгалганд өртөж, өөрийгөө стрессдүүлэх шаардлагатай гэж үү?
  • Хэрэггүй хүнд хамаг цаг хугацаагаа зарцуулахын оронд тэднийг орхих нь зөв шийдвэр болдог.

Та аливаа нөхцөл байдлыг үргэлж төсөөлөн бодож, түүний оронд өөрийгөө тавьж үзэж байгаарай. Энэ нь шийдвэр гаргахад илүү хялбар байх болно. 

Үргэлж бусдыг үзэн ядаж, өөрийгөө өрөвддөг

4 Түрэмгий зантай

Мичиганы их сургуулийн хэсэг эрдэмтэд түрэмгий зан авиртай хүмүүсийг судалгаанд хамруулж, тэдний IQ түвшнийг шалгаж үзсэн байна. Харин судалгааны үр дүнд уур бухимдал ихтэй хүмүүсийн IQ бага гарсан аж. Үүнээс үзэхэд тэнэг хүмүүс илүү ууртай, түрэмгий зан авиртай байх аж. 

Түрэмгий зантай

5 Нэг алдвал бууж өгдөг

Алдаа гаргах нь тухайн хүнийг улам бүр хүчирхэг болгодог гэдэг. Гэхдээ энэ үг нь тэнэг хүмүүст үйлчилдэггүй бололтой. Аливааг эхлүүлж, ердөө ганц асуудал гарч, алдахад л тэд бууж өгөн, энэ миний зам биш гэж үздэг. Үүнээсээ болж сайхан ирээдүйгээ үгүй хийж байгаа нь харамсалтай. Алдарт "Харри Поттер" номын зохиолч Ж.К Роулинг "Harry Potter and the Philosopher’s Stone" номоо 14 удаа буцаалгасны дараа эцэст хэвлүүлсэн байдаг. Тэр бууж өгөөгүй, тиймдээ ч өнөөдөр дэлхийд алдар нэрээ түгээгээд байгаа юм. 

Нэг алдвал бууж өгдөг

6 Бусдыг үргэлж шүүмжилдэг

Өөрөө хийсэн зүйл үгүй атлаа үргэлж бусдыг шүүмжилж, өө хайх хүмүүс өдрөөс өдөрт нэмэгдэж байна. Ялангуяа цахим сүлжээнд энэ нь маш их ажиглагдах болж, хүмүүс миний орон зай, эрх чөлөө хэмээж бусдыг элдвээр доромжилж, шүүмжлэх болсон нь хязгаараа даваад байна. Өөрийнхөө үйл хэрэгт анхаарлаа хандуулж, бусдаас суралцах ёстой байтал, хүний өөг харах нь хамгийн арчаагүй хүний үйлдэл гэдгийг ахин дахин санаж яваарай. 

Бусдыг үргэлж шүүмжилдэг

7 Төгс байхыг хичээдэг

Бусдад атаархаж, яг л түүн шиг болохсон гэх хүсэлдээ автаж, үүнээсээ болж шаналах нь утгагүй хэрэг. Хүн бүхний хүсэл мөрөөдөл өөр өөр байдаг. Харин тэнэг хүмүүсийн хүсэл нь бусад шиг болох юм. Өөрийнхөөрөө замаар биш бусдын араас дагаж явах нь хэзээ ч тэднийг амжилтанд хүргэхгүй. 

Төгс байхыг хичээдэг

8 Бусдад баярхаж, ихэрхэх

Өөрөөсөө дор нэгэнд үргэлж баярхан ихэрхэх нь хамгийн тэнэг хүний гаргаж байгаа үйлдэл юм. Энэ нь тухайн хүнийг тэнэг нэгэн болохыг хүн бүхэнд ил тод харуулж, хол байх хүслийг нь нэмэгдүүлнэ. Хамгийн гол нь тэд өөрөөсөө дор хүмүүст эд хөрөнгөө гайхуулах боловч, өөрөөсөө дээгүүр түвшний хүнийг хармагцаа харц нь зөөлөрч, хажууд нь наалдах нь бий. 

Бусдад баярхаж, ихэрхэх

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()