60 насандаа гоолиг, залуухан харагдахын тулд одооноос хийх ёстой зүйлс

Эмэгтэй хүн бүр л аль болох хөгшрөхгүй байхыг хичээж, залуу төрхөө хадгалахыг хүсдэг. Гэвч энэ нь хүсээд болчих зүйл биш бөгөөд зарим хүмүүс боломжгүй гэж үзэх нь бий. Тэгвэл та бүхэндээ 60 настай боловч, гадаад төрх нь өнгөлөг, яг л залуухан бүсгүй шиг харагддаг, дотоод эрхтнүүд нь бүгд эрүүл, эрч хүчтэй Орос бүсгүйг танилцуулж, түүний заавар зөвлөгөөг хүргэе. 

60 насандаа гоолиг, залуухан харагдахын тулд одооноос хийх ёстой зүйлс

1 Елена Пятибрат

"Намайг Елена Пятибрат гэдэг. Би 60 настай. Амьдралыг би өөрийнхөөрөө туулж, эрүүл мэнд, гоо сайхандаа төдийлөн анхаарал хандуулдаггүй байсан. Харин цаг хугацаа өнгөрөхийн хэрээр эрүүл мэнд минь муудаж, ёстой л нас ахиж, хөгширч эхэлсэн. Гэтэл нэг л өдөр би яагаад бусад шиг хөгширч, амьдралын сайхан бүхнийг мэдрэлгүй, ахмадын эгнээнд орох ёстой юм гэх бодол толгойд зурсхийн орж ирсэн. Тэгээд л би өөрийгөө хөгжүүлж, эрүүл хооллон, үргэлж дасгал хөдөлгөөн хийж, арьсандаа ч анхаарсан. Одоо энэ бүхнийхээ шимийг хүртэж, би наснаасаа залуухан харагдаж, ямар ч өвчин зовлонгүй сайхан амьдарч байна. Би өөрийгөө өөрчлөх шийдвэр гаргаад 27 жил болж байна. Энэ хугацаанд үргэлж өөрийгөө дэмжиж, урамшуулсаар хүссэн үр дүндээ хүрч чадсан даа. Би 2 хүүхэдтэй. Тэд маань хүнтэй амьдралаа холбож, намайг эмээ болгосон. Харин эмээ боллоо гээд би намба сууж, гэртээ утсаар хувцас нэхээд суух ёстой гэх утгагүй зүйлээс хол байхыг хүссэн. Тэдэнд минь харин ч над шиг гал цогтой эмээ нар таалагддаг гэсэн шүү"

Елена Пятибрат

2 Өдөр тутмын амьдрал

  • Өглөө - Орондоо өөртөө иллэг хийнэ (5 минут), гимнастик (17 минут), нүүрээ цэвэрлэнэ (2 минут), бэлхүүсний дасгал (5 минут)
  • Орой - бэлхүүс нарийсгах дасгал (5 минут), нүүрэндээ иллэг хийнэ (10 минут), орондоо орохоос өмнө дасгал хийнэ (3 минут)

Нэмэлт тэжээл - омега 3, витамин Е, Q10, загасны тос. 

Мөн уураг бол эрүүл байхын хамгийн том хүчин зүйл аж. Тэрээр үргэлж махыг тааруулан идэж, өөрийнхөө биед шаардлагатай уургийг нөхөж авдаг байна. Үхэр, тахиа, загасны махыг идэж, өндгийг ихээр хэрэглэх шаардлагатай. Мөн согтууруулах ундаанаас татгалзаж, үргэлж хөдөлгөөнтэй байх нь эрүүлээр нас ахихад туслана. Мэдээж ус ихээр ууж, хүнсний ногоо хэрэглэж байхаа мартаж болохгүй. 

Өдөр тутмын амьдрал

3 Дасгал хөдөлгөөн

Тэрээр Хятад гимнастик болон скуатыг өдөр тутамдаа хийж, өөрийн сайхан бие галбираа хадгалдаг байна. Тогтмол хөлсөө гаргаж, дасгал хийх хэрэгтэй бөгөөд үүнийг амьдралынхаа салшгүй хэсэг болгох шаардлагатай. Үргэлж хөдөлгөөнтэй байдаг хүн гоолиг туранхай байх төдийгүй эрүүл саруул урт удаан амьдарч чадна. Еленагийн тухайд сүүлийн 27 жил тогтмол дасгал хийж, эрч хүчээр дүүрэн байдаг гэнэ. Мөн тэрээр өдөрт хангалттай удаан хугацаанд унтаж амардаг бөгөөд энэ нь түүнийг эрүүл байхад тусалдаг аж. Үүнээс гадна идэвхтэй байж, ууланд авирч, усан санд явж, өдөр хоногийг эрч хүчээр дүүрэн өнгөрүүлж болно.  

Дасгал хөдөлгөөн

4 Хооллолт

Хамгийн чухал зүйл бол хооллолт. Эрт хөгширч, овор суух хүмүүсийн нийтлэг алдаа бол хооллолт байдаг. Хэт орой хүнд хоол идэж, нэг идэхдээ хэт их хэмжээгээр идэх, буруу хооллох зэрэг нь хоол боловсруулах системийг алдагдуулж, таргалалтанд хүргэх төдийгүй эрүүл мэндээр хохироож байдаг. Тиймээс мөнхийн залуу харагдахын тулд зөв хооллох шаардлагатай. Орой хэт хүнд хоолноос татгалзаж, аль болох хөнгөн хооллоорой. Мөн өглөөг тэжээллэг эрүүл хүнсээр угтаж, өдөр уураг, амин дэмээр баялаг хоолыг тохируулж иднэ. Энэ мэтчилэн өөрийгөө хянаж, биед сөрөг нөлөө үзүүлэх хоолноос татгалзаж чадсанаар та эрүүл болоод үзэсгэлэнтэй байх боломжтой. 

Хооллолт

5 Эрч хүчтэй байх

Хүн яагаад бусадтай адил хөгширч, бүхнээс татгалзаж, наснаасаа ичих ёстой гэж? Та ч бас хичээвэл үеийнхэн дундаасаа ялгарч, үр хүүхдээрээ бахархуулам эрүүл болоод үзэсгэлэн төгс байж чадна. Та нас ахихыг зогсоох боломжгүй хэдий ч гадаад төрхөө өөрчилж, яг л залуухан охид мэт харагдах боломжтойг хэзээ ч бүү мартаарай. Олон хүүхдийн ээж болсон гээд өөрийгөө гаргуунд нь гаргах бус улам бүр хичээж, эрхэмсэг болоод эрүүл байгаарай. Танд ч бас боломж байгаа, амжилт хүсье!

Эрч хүчтэй байх

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()