Таны биеийн жин хэдэн кг байх ёстой вэ?

Та хэдэн кг жинтэй вэ? Биеийн өндөр, харьцаа зэргээс хамаарч, хэдэн кг жинтэй байх ёстойгоо мэдэх үү? Ихэнх хүмүүс үүнийг мэддэггүй тул хэт их турах, эсвэл таргалах гэхчлэн буруу алхам хийх нь бий. Тэгвэл бид та бүхэндээ байх ёстой жингээ мэдэх боломжийг олгож, сонирхолтой мэдээлэл бэлтгэлээ. 

Таны биеийн жин хэдэн кг байх ёстой вэ?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Өндрөө хэмжих

Биеийнхээ өндрийг илүү нягт, нарийвчлалтай үзэхийн тулд, аль болох өглөөгүүр үзэх нь тохиромжтой.

Хэрэг болох зүйл: метр, харандаа, ном, толь

  • Хана налж зогсоорой. Ингэхдээ нуруугаа цэх, толгойгоо урагш харуулж байрлуулах бөгөөд хөлийн өсгий хананд тулж байх шаардлагатай.
  • Номоо толгой дээрээ тавьж, харандаагаар өндрөө тэмдэглэнэ. Үүнийгээ метрээр хэмжиж, өндрөө мэдэж аваарай.

Өндрөө хэмжих

2 Бэлхүүсний тойргоо хэмжих

  • Танд даавуун метр хэрэг болно.
  • Нуруугаа тэгшхэн зогсож, гэдсээ таталгүй бэлхүүсээ хэмжээрэй.

Тооцоолол гаргах

Тооны машин ашиглаж, тооцоолол гаргаарай.

Бэлхүүсний тойрог (см)/ өндөр (см)*100

Эмэгтэй:

  • Хариу 35 гарвал, та хэт туранхай, ядаргаанд орсон байна
  • Хариу 35-41 гарвал, туранхай, жин нэмэх шаардлагатай.
  • Хариу 42-48 гарвал, хэвийн жинтэй.
  • Хариу 54-57 гарвал, таргалалттай.
  • Хариу 58 гарвал, хэт таргалттай.

Эрэгтэй: 

  • Хариу 35 гарвал, та хэт туранхай, ядаргаанд орсон байна
  • Хариу 35-42 гарвал, туранхай, жин нэмэх шаардлагатай.
  • Хариу 43-52 гарвал, хэвийн жинтэй.
  • Хариу 53-57 гарвал, таргалалттай.
  • Хариу 58-62 гарвал, хэт таргалттай.
  • Хариу 63 ба түүнээс дээш гарвал, аюултай түвшний таргалттай гэсэн үг юм. 

Бэлхүүсний тойргоо хэмжих

3 Бонус

Та бүхэндээ бонус болгож гоолиг бэлхүүстэй болгох хялбархан дасгалыг зааж өгье.

  • Хөл эргүүлэх

Дээшээ харж хэвтээд, хоёр хөлөө дээш нь өргөж 90 градусын өнцөг үүсгээрэй. Дараа нь хоёр хөлөө хамтад нь баруун, зүүн тийш ээлжлэн буулгаж, дасгалаа хийнэ. 20 тооны давтамжтайгаар 3-4 удаа хийгээрэй.

Бонус

  • Хөлөө дээш доош болгох

Дээш харж хэвтээд, хоёр хөлөө дээш өргөж, зураг үзүүлсэнтэй адил хөлөө солбиж, дээр дээр нь тавиарай. Дараа нь тус байрлалаас аажуухан хөлөө доошлуулж, дээшлүүлнэ. 10 тоогоор 3-4 удаа хийнэ. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()