Чинээлэг хэдий ч, даруухан амьдардаг алдартнууд

Өнөөдөр мөнгөний төлөө бүхий л амьдралаа зориулж, өдөр шөнөгүй ажиллах хүмүүс олон байдаг. Юугаар ч дутахгүй амьдарч, өөрийн хүссэн бүхнээ санаа зовох зүйлгүй авах хүсэл мөн үр хүүхдээ амар амгалан өсгөх гэсэндээ тэд мөнгөний төлөө зүтгэдэг. Харин бусдаас илүү зүтгэж, тууштай байж, шинийг эрэлхийлсэн хүмүүс хөрөнгө чинээг уул овоо мэт хурааж, хараа дээгүүр амьдарч, тансаг брэндээр гоён, бусдын атаархлыг төрүүлж амьдардаг.

Чинээлэг хэдий ч, даруухан амьдардаг алдартнууд

Гэтэл хэн хэнээс илүү их мөнгөтэй атлаа хоосон нэгэн мэт амьдарч, энгийн даавуун хувцсаар гоёж, эгэл жирийн байхыг хүсдэг хүмүүс ч гэж байна. Бид өнөөдөр та бүхэндээ хэмжээлшгүй баян атлаа эгэл жирийн амьдардаг хүмүүсийг танилцуулахаар бэлтгэлээ. 

 

1 Киану Ривз (Keanu Reeves)

Алдарт "Matrix"-ийн дүрээр бидний сайн танил болсон жүжигчин Киану Ривз нь энгийн хувцас өмсөж, эгэл жирийн амьдрахыг хүсдэг нэгэн. Амьдралынхаа хамгийн үнэтэй бүхнийг алдаж, амьдын хагацал үзсэн тэрээр мөнгөнөөс илүү тайван амьдрахыг хүсч, бусад одод шиг шоу цэнгүүнд дурлаж, тансаг байшинд амьдарч, үнэтэй машин унадаггүй. Бусад хүмүүсийн л адил гадуур алхаж, нийтийн тээврийн хэрэгслээр зорчиж, сааданд сууж хоол идэх нь түүнийг хүн гэдгээ мэдрэхэд тусалдаг ажээ. Угтаа бол дансандаа сая сая долларын хөрөнгөтэй тэрээр дэврүүн хөрүү амьдралаас илүүтэй даруухан байхыг хичээдэг байна. 

Киану Ривз (Keanu Reeves)

2 "Pewdie Pie"

Цахим сүлжээнд өөрийн нэрийг мөнхөлж чадсан энэхүү эрхмийг Феликс Кьелльберг гэдэг бөгөөд "Pewdie Pie" гэх нэрээрээ илүү алдаршсан юм. Сонирхолтой, хөгжилтэй бичлэгийг "youtube" хуудаснаа байршуулж, олон сая хүний хандалт авч чаддаг бөгөөд олон сая долларын хөрөнгөтэй эрхмүүдийн тоонд бичигдэж эхэлсэн тэрээр энгийн нэгэн байхыг илүүд үздэг байна. Залуухан саятан ихэнх бичлэгэндээ энгийн футволк, малгайтай цамц өмсдөг төдийгүй мөнгөө хэрэггүй зүйлд үрэхийг хүсдэггүй аж. Чадварлаг баян залуу нь зөвхөн өөрт хэрэгцээтэй зүйлс, чадвараа хөгжүүлэхэд л мөнгөө зарцуулдаг тухай ойрын эх сурвалжууд мэдээллэдэг.

"Pewdie Pie"

3 Марк Цукерберг (Mark Zuckerberg)

Бидний өдөр тутмын хэрэглээ болсон фейсбүүкийг үүсгэн байгуулагч Марк Цукерберг нь дэлхийн 5 дахь баян эрхэм билээ. Нийтдээ 70 тэрбум долларын хөрөнгөтэй тэрээр Харвардын их сургуулийн дотуур байрнаас амжилтын гараагаа эхэлж, компаниа байгуулж байсан гэдэг. Багаас эхэлж, өөрийн хүч хөдөлмөрөөр өнөөдрийн өндөрлөгт хүрч чадсан Марк нь өдгөө 33 настай бөгөөд өөрийгөө гоёж, тансаг хангалуун амьдралд анхаарлаа хандуулахаас илүүтэй ирээдүйн зорилт, тэмүүлэлдээ төвлөрч амьдардаг байна. Тэрээр гадаад төрхөндөө төдийлөн анхаарал хандуулдаггүй ба үргэлж даавуун футволк, жинсэн өмд болон хөлд эвтэйхэн пүүз, тавчик зэрэг өмсөж, ажлаа хийдэг. 

Марк Цукерберг (Mark Zuckerberg)

4 Тоби Магуайр (Tobey Maguire)

"Хүн Аалз"-ын дүрээр олны хайр хүндэтгэлийг хүлээсэн Америкийн нэрт жүжигчин Тоби Магуайр нь бүтээсэн дүр болон үзэл бодол, амьдралын хэмнэлээрээ олон хүний хүндэтгэлийг хүлээдэг. Нэгэн удаа түүнд кино багийнхан нь "Mercedes-Benz" машиныг бэлэг болгон өгөхөд нь машины суудал нь арьсан байсан тул залуу буцааж өгсөн гэдэг. Учир нь тэрээр байгаль дэлхий болоод амьд амьтныг хайрладаг төдийгүй цагаан хоолтон юм. 

Чухал уулзалт, хүлээн авалтаас бусад үед тэрээр энгийн цамц, жинсэн өмд өмсөж, алхаж явахыг илүүд үздэг. Эрүүл амьдралын хэв маяг, үзэл бодол нь түүнийг эгэл жирийн амьдруулдаг аж. 

Тоби Магуайр (Tobey Maguire)

5 Скотт Фаркухар болон Майкл Кэннон-Брукс

Скотт Фаркухар, Майкл Каннон-Брук нарыг олон хүн гэнэт баяжиж, тэрбумтан болсон хэмээдэг. Тэд Австралийн их сургуульд сурч байсан бөгөөд хэн нэгний дор ажиллахаас татгалзаж, өөрсдийн зорилго мөрөөдлийн төлөө зүтгэсэн юм. Харин 2002 онд тэд өөрсдийн "Atlassian" компанийг байгуулж, бизнесийн гараагаа эхэлсэн бөгөөд төд удалгүй үр ашгаа үзүүлж, залуус дэлхийн баян хүмүүсийн тоонд багтах болжээ.

Хэдийгээр тэрбумаар тоологдох хөрөнгөтэй хэдий ч тэдний гадаад төрх байгаа байдалд энгийн биднээс ялгаа үгүй. Зүгээр л нэг инженер мэт харагдах тэд өөрсдийн олсон мөнгөө буяны ажилд зориулж, маш ухаалаг атлаа энгийн амьдардаг нь олон хүнд үлгэр дууриалал болдог билээ. 

Скотт Фаркухар болон Майкл Кэннон-Брукс

6 Николас Вудман (Nicholas Woodman)

"GoPro"-ийн үүсгэн байгуулагч Николас Вудман нь олон удаа алдаж, уруудаж явсаар өнөөгийн өндөрлөгт хүрсэн байдаг. Өөрийн гэх юу ч үгүй бизнесээ эхлүүлж, тууштай зүтгэж, бууж өгөөгүйн хүчээр тэр амжилттай яваа билээ. Николас анх ээжээсээ мөнгө зээлж, мөнгөө хуримтлуулсны эцэст бизнесээ эхэлж байсан гэдэг. Түүний хэлэх дуртай үг нь "хэн байснаа хэзээ ч битгий март". Тэр ч үүднээсээ тэрээр хүнд хэцүү амьдралаа огт марталгүй амьдарсаар ирсэн бөгөөд хэзээ ч мөнгөө гайхуулж, тансаг брэндээр гоёж байсан удаагүй юм. Түүний бизнес нь амжилтанд хүрч, өөрчлөгдсөн ч, Николас огт өөрчлөгдөөгүй юм. 

Николас Вудман (Nicholas Woodman)

7 Дастин Московиц (Dustin Moskovitz)

Мэдээж "Фейсбүүк"-ийг Марк Цукерберг ганцаараа байгуулаагүй. Марк Цукербергд тусалж байсан хүмүүсийн нэг Дастин Московиц юм. Тэрээр өөрийн хөдөлмөрөөр тэрбумтан болсон хамгийн залуу хүн гэх цолыг 2011 онд хүртэж байжээ. Харин 2008 онд тэрээр "Фейсбүүк"-ээс гарч, өөрийн хувийн бизнесээ эхлүүлсэн бөгөөд төрөл бүрийн аппликейшн гаргах ажилдаа идэвхтэй орсон юм.

Дастин Московиц нь мөн л ажилдаа бүх анхаарлаа хандуулж, өөрийн гадаад төрх, хувцаслалтыг төдийлөн анзаардаггүй нэгэн. Гадуур явахдаа ч тансаг машинаас илүүтэй алхахыг сонгож, эгэл жирийн хүмүүстэй хамт алхаж, ажлаа амжуулах дуртай. Мөн буяны ажилд идэвхтэй оролцож, тусламж хэрэгтэй нэгэнд үргэлж мөнгөн хандив өргөдөг байна. 

Дастин Московиц (Dustin Moskovitz)

8 Леонардо ДиКаприо (Leonardo DiCaprio)

Олон гайхалтай дүрээр бидний сэтгэлд хоногшсон нэрт жүжигчин Леонардо ДиКаприо нь хамгийн амжилттай яваа уран бүтээлчдийн нэг билээ. Бага залуу байхаасаа урлагт хөл тавьж, бидний сайн мэдэх "Titanic", "The Wolf Of Wall Street" гэх зэрэг алдартай кинонуудад тоглож, тоолж баршгүй олон шүтэн бишрэгчидтэй болсон. 

Харин тэрээр хүн бүрийн хайртай жүжигчин, хөрөнгө чинээ ихтэй нэгэн боловч, яг л бусад хүмүүстэй адил байхыг хичээдэг байна. Хотоор унадаг дугуйтай явж, энгийн хувцаслах дуртай түүний энэхүү байдал нь жүжигчин залууг улам бүр хүндэлж, хайрлах сэдлийг төрүүлдэг аж. 

Леонардо ДиКаприо (Leonardo DiCaprio)

9 Ингвар Кампрад (Ingvar Kamprad)

Энэхүү зурагт харагдах хөгшин эр дэлхийн хамгийн баян хүмүүсийн нэг хэмээн итгэхэд бэрх санагдана. Шведийн алдарт тавилгын компани болох "IKEA"-ийн үүсгэн байгуулагч Ингвар Кампрад нь 50 тэрбум долларын хөрөнгөтэй билээ. “IКEA” гэх нэр нь түүний нэрний эхний үсгүүд болох I болон K мөн төрсөн газар болох (Elmtaryd)-ийн Е, төрсөн хот болох (Agunnaryd)-ийн А зэрэг товчилсон үсгүүдээс бүтсэн байдаг. 

Энгийн даруу тэрээр хүмүүсийн мөрөөдөл болсон их хөрөнгийг цуглуулсан боловч урьдын эгэл жирийн амьдралаар өдөр хоногийг өнгөрүүлж яваа юм. Та түүний тухай дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж уншаарай. 

Ингвар Кампрад (Ingvar Kamprad)

10 Амансио Ортега (Amancia Ortega)

Хувцас загварын салбар дахь хамгийн том компани болох "Inditex group" нь Zara, Massimo Dutti, Pull & Bear, Stradivarius, Bershka, Oysho, Uterque, Lefties зэрэг брэндүүдийг өөртөө нэгтгэсэн бөгөөд компанийн үүсгэн байгуулагч Амансио Ортегагийн нийт хөрөнгө 80 тэрбум доллараар үнэлэгдсэн байна. Харин тэрээр эгэл жирийн амьдралын хэвшилээрээ олонд гайхагддаг бөгөөд алдартай загварын компанитай боловч гоё ганган зүйлсэд дурладаггүй, энгийн байхыг эрхэмлэдэг нь олон хүний анхаарлыг татдаг юм.

Тэрээр эгэл жирийн төмөр замын ажилчдын гэр бүлд өсөж торнисон ба 1975 онд “Zara” брэндийг үүсгэн байгуулжээ. Алдартай брэндийн үүсгэн байгуулагч нь өөрийн эхнэр болох Розалией Мерой (Rosalia The Measure)-тай дотуур өмд, усны алчуур зэргийг оёж борлуулдаг байхдаа сүй тавьж байсан төдийгүй тэд бүтээгдэхүүнүүдээ унтлагын өрөөндөө оёдог байсан гэдэг.

1980-аад оны дунд үе гэхэд түүний бүтээгдэхүүнүүд Испани улсад алдарт гарч байсан ба цаашлаад гадаад руу худалдаа наймаа хийн тэлж байв. 1989 онд Ортега АНУ-д өөрийн анхны дэлгүүрээ нээж байжээ. 2009-2015 оны хооронд Амансио Ортегагийн хөрөнгө 45 тэрбум доллароор огцом өссөн бөгөөд энэ нь Испаний эдийн засагт томоохон өсөлт болсон юм. “Zara” брэндийг үүсгэн байгуулагч нь жил ирэх тусам сая сая долларын хөрөнгө оруулалтыг компанидаа авч улам л хөрөнгөжсөөр байна.

Амансио Ортега (Amancia Ortega)

11 Винсент Катизер (Vincent Katheiser)

Хамгийн залуу баячуудын нэг болох Винсент Катизер нь "Mad Men" цувралд тоглож, алдар нэр нь улам бүр мандсан билээ. 3 сая долларын хөрөнгөтэй тэрээр гудамжаар энгийн хувцаслан алхаж, хэний ч хараанд өртөхгүй байхыг хичээдэг. Энэ нь ч түүнийг тайван амьдрахад тусладаг аж. Мөн тэрээр нэгэн ярилцлагандаа "Би машин барьж үзээгүй. Үргэлж л нийтийн тээврийн хэрэгслээр явдаг. Нэг удаа найз маань машинаа надад үлдээгээд, би машиныг нь 15 минут барьж үзсэн, үнэхээр аймшигтай байсан. Би ер нь машин тэрэг гэсэн тансаг зүйлд ач холбогдол өгдөггүй. Дэлгүүр хэсэх ч дургүй. Зүгээр одоо байгаа маань л таалагддаг" хэмээжээ. 

Винсент Катизер (Vincent Katheiser)

12 Сулейман Керимов (Suleyman Kerimov)

Өмч хөрөнгө ихтэй атлаа эгэл жирийн амьдардаг хүмүүсийн жагсаалтанд газрын тосны компанийн эзэн Сулейман Керимов багтжээ. Тэрээр сарын 250 долларын цалинтай цахилгааны үйлдвэрт ажиллаж, эхнэрийнхээ хамт ажлынхаа дээд давхарт амьдардаг байсан гэдэг. ЗХУ задран унасны дараа тэрээр хувьцаа худалдан авч, хөрөнгө оруулалт хийсэн нь оновчтой болж, хэмжээлшгүй баян болох гарааг нь тавьжээ. 

Таны харж байгаачлан тэрээр тун ч энгийн байхыг хүсдэг. Ганган дэгжин хувцас биш, биед эвтэйхэн өмсөх дуртай цамц, жинсээр гоёж, хүн бүртэй адил байхыг хичээдэг байна. Спортод тун ч дуртай тэрээр Оросын хөлбөмбөгийн багийг худалдан авсан байдаг. Мөн маш олон буяны ажилд хандив туслалцаа үзүүлдэг гэдгээрээ алдартай билээ. 

Сулейман Керимов (Suleyman Kerimov)

13 Рейд Хоффман (Reid Hoffman)

"LinkedIn"-ий үүсгэн байгуулагч Рейд Хоффман нь 3 сая долларын хөрөнгөтэй нэгэн. 12 настай байхаасаа техник технологи сонирхох болсон тэрээр колежоо төгсөөд, " Apple болон PayPal"-д ажилладаг байжээ. Удалгүй ажлаасаа гарч өөрийн бизнесээ эхлэхээр зориг шулуудан "LinkedIn"-ийг байгуулсан байдаг. 

Тэр мөн л баян тансаг амьдралыг биш, бизнесээ улам бүр амжилттай байлгахыг л хүсдэг бөгөөд гадаад төрх, хувцаслалтандаа төдийлөн анхаардаггүй болохыг түүний зурагнуудаас харж болно. 

Рейд Хоффман (Reid Hoffman)

14 Жеймс Пакер болон Дэвид Гягел

Энэхүү зургийг хараад ихэнх хүмүүс хоёр орон гэргүй эрчүүд зодолдож байна гэж боддог. Гэвч зурагт харагдах эрчүүд бол 4 тэрбум долларын хөрөнгөтэй Жеймс Пакер болон "Nine Network"-ийн захирал, олон сая долларын хөрөнгөтэй Дэвид Гягел нар юм. 

Тэд угтаа бол тун ч сайн найзууд төдийгүй хамтдаа өрөө түрээслэн амьдардаг байсан гэдэг. Харин сайн найзуудын зодолдох болсон шалтгаан нь загвар өмсөгч Миранда Керртэй холбоотой бөгөөд Жеймс Пакер загвар өмсөгч бүсгүйтэй уулзаж байгаа гэх цуурхал гарсны дараа  Дэвид Гягел уурлаж, тэд гар зөрүүлсэн байна. Харин одоо тэднийг харахад дэлхийн тэргүүн баячуудын нэг шиг харагдаж байна гэж үү? 

Жеймс Пакер болон Дэвид Гягел

15 Марк Кубайн (Mark Cuban)

NBA-ийн "Dallas Mavericks" баг, олон телевиз, кино компанийн эзэн Марк Кубайны нийт хөрөнгө нь 3 тэрбум доллар орчим гэгддэг. Эгэл жирийн айлд өсч торнисон тэрээр 12 настайдаа хэрэглэхээ больсон зүйлсээ худалдаж, олсон мөнгөөрөө пүүз авч өмсөж байсан хэмээн ярьдаг. 

Хэдийгээр хэдэн тэрбумаар тоологдох хөрөнгөтэй боловч тэрээр энгийн нэгэн гэдгээрээ хүмүүсийн дунд алдаршсан билээ. Хүн бүрийн өмсдөг пүүз, жинс, ханцуйтай цамцаар гоёж, хэнэггүй суух нь түүний дотоод мөн чанарыг харуулна. Сагсанбөмбөгийн тоглолтын үеэр сэтгэл хөдлөлөө үл нуун, орилж хашгичдаг Марк Кубайн багагүй мөнгөөр удаа дараа торгуулсан байдаг юм шүү. Хүн бүртэй адил харьцаж, хэнийг ч ялгадаггүй зан чанар нь түүнийг хүндлэхэд хүргэдэг хэмээн ойр дотныхон нь ам сайтай байдаг аж. 

Марк Кубайн (Mark Cuban)

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()