100 өдөрт 100 өөр залуутай болзсон бүсгүй

Хэн нэгэнтэй танилцаж, анхны болзоонд явна гэдэг ихэнх хүмүүсийн сэтгэл догдлом үйл явдал байдаг. Харин Карол хэмээх бүсгүйн хувьд шинэ хүнтэй танилцана гэдэг байдаг л нэг ердийн зүйл болжээ. Тэгвэл үзэсгэлэнт бүсгүй яагаад өдөр бүр өөр өөр залуутай болзох болсон шалтгааныг дараах мэдээллээс уншаарай. 

100 өдөрт 100 өөр залуутай болзсон бүсгүй
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Лондонгийн Челсигийн 33 настай Корали Жо Норман хэмээх бүсгүй өдөр бүр танихгүй хүнтэй болзох "100 өдөрт-100 болзоо" хийх зорилго тавьжээ. Тэрээр өөр өөр эрчүүдтэй төрөл бүрийн болзоонд явж, бэлгийн харилцаанд хүртэл орсон байна. 2017 он хүртэд тэрээр жинхэнэ хайр байдаг гэдэгт итгэж явсан боловч түүнд тохирох хэн нэгэн гарч ирэхгүй байсан тул ганц бие хэвээр хөгшрөхийг хүсээгүй аж. 

Ийнхүү тэрээр заяаныхаа ханийг идэвхтэй хайж эхэлсэн байна. Тэрээр өмнө нь 8 эртэй уулзаж байсан ч хэнтэй ч тохироогүй байна. Тэдгээр чинээлэг эрхмээс эхлээд боксчин залуу гээд тэс өөр хүмүүс байж. Тиймээс бүсгүй 100 өдөр 100 өөр хүнтэй болзохоор шийджээ. 

Корали цаг зав хүрэлцэхгүй учир нэг хүнтэй нэг л удаа уулздаг байв. Түүнтэй болзсон 100 залуугаас 20-д нь л хоёрдахь боломжийг олгожээ. Энэ бүхний дараа бүсгүй маш их ядарсан учир түр зогсохоор шийдвэр гаргасан байна. 

"Энэ яг л хоосон ходоодтой хүн супермаркет орохтой л адил байсан. Нэг дор хэт их юм худалдаж аваад хаяхтай адил" хэмээн тэрээр ярьжээ. 

Тэрээр ямар нэг болзооны сайт бус зөвхөн олон нийтийн сүлжээгээр дамжуулж эрчүүдтэй танилцдаг бөгөөд эцсийн зорилгоо тэдэнд мэдэгддэггүй байна. Корал одоо ч танихгүй хүмүүстэй уулзсан хэвээр байгаа бөгөөд хайж буй цор ганц нэгэнтэйгээ учрах хүртлээ үргэлжлүүлэх бодолтой байгаа гэнэ. 

Энэ туршилтаас болж Корал маш их турж, царай алдан хоолны дуршил нь буурсан байна. Учир нь эрчүүдтэй болзохын тулд заавал өдрийн хоол хамт идэх хэрэгтэй болдог аж. 

Корал санхүүгийн төлөөлөгчөөр ажилладаг бөгөөд цаг заваа зохицуулахад ч амаргүй байж. Орой нь маш их ядарч гэртээ хариад анхилуун үнэртэй халуун ваннд орж, унтахын хүслэн болдог гэнэ. 

Олон эрчүүд түүнийг гэртээ урьж, машинтай цэвэр агаарт гарч хамт салхинд гарах санал тавьсан ч тэр энэ бүхнээс татгалздаг байна. Уулзсан эрчүүд нь хоорондоо тэс өөр хүмүүс байсан ч тэд ерөнхийдөө ижилхэн зүйл хүснэ. Хацар дээр зөөлөн үнсэхээс эхлээд, бэлгийн харилцаанд орох хүртэл.. 

Түүнтэй болзсон 100 залуугаас цөөхөн хэд нь л бүсгүйн сэтгэлд хүрч тэдэнтэй хоёрдахь удаагаа болзсон байна. Гэхдээ Карол одоо ч жинхэнэ хайраа олоогүй байгаа бөгөөд энэ бүхнээс өөрийнхөө талаар, амьдралаас юу хүсдэгээ бүрэн дүүрэн ойлгож авсан гэнэ. 

Түүний энэхүү шийдэмгий үйлдэлд оролцсон хүмүүсээс нэг нь ч ялалт байгуулж чадсангүй. Магадгүй тэр одоо ихэнхийнх нь царайг ч мартсан биз. Корал үнэндээ өдөрт 3 удаа болзохыг ч хүсээгүй, тэр зүгээр л жинхэнэ хайрыг хүссэн нэгэн. 

Жинхэнэ хайрын эрэлд гарсан бүсгүйн энэ зоримог бөгөөд хүндхэн шийдвэр үр дүнд хүрч чадах болов уу?

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()