1
Арьсыг гэрэлтсэн, чийглэг болгоно
Зөгийн бал нь биеэс хорыг гадагшлуулах чадвартай антиоксидантаар баялаг тул хоол боловсруулах замын бохирдлыг маш сайн цэвэрлэдэг. Үүнээс гадна бактерийн эсрэг бодисууд нь арьсыг эрүүл, чийглэг байхад чухал нөлөөтэй ажээ.
2
Жингээ хасахад тусална
Турахаар зэхэж байгаа хүмүүс давс болон элсэн чихэртэй хоол хүнсээ хорих шаардлагатай байдаг. Гэхдээ зөгийн баланд агуулагдах байгалийн гаралтай элсэн чихэр нь хоол боловсруулах явцыг түргэсгэж, турах үеийн сэтгэл гутралыг арилгадаг ажээ.
3
Цусан дахь сахарыг тэнцвэржүүлнэ
Байгалийн цэвэр зөгийн баланд ямар нэг өөх тос агуулагддаггүй. Харин өөх тосыг задлагч амин дэмүүдээр баялаг учир биед эерэг нөлөө үзүүлдэг юм.
Тиймээс чихрийн шижин өвчнөөр өвдөх магадлалтай болон аль хэдийн өвчилсөн хүмүүсийг хоол хүнсэндээ зөгийн бал хэрэглэж байхыг зөвлөе.
4
Зүрхний үйл ажиллагааг дэмждэг
Зүрхний элдэв өвчин нь артерийн судасны нарийсалтай холбоотой байдаг. Энэ үед аль хэсэгт судасны нарийсал явагдсанаас шалтгаалж, зүрх өвчлөх, ой санамж муудах, толгой өвдөх зэрэг сөрөг нөлөө мэдрэгддэг. Эдгээрээс урьдчилан сэргийлэхийн тулд өглөө бүр өлөн элгэн дээрээ зөгийн балтай бүлээн ус уух хэрэгтэй гэж мэргэжлийн эмч нар зөвлөдөг.
5
Тархины үйл ажиллагаанд оролцдог
Судалгаанаас харахад зөгийн балны найрлага дахь бодисууд стрессээс сэргийлж, сэтгэл гутралыг эмчлэх болон ой санамжыг дээшлүүлэх чадвартай нь тогтоогдсон байна. Үүнийг зөгийн балан дахь кальци, тархинд маш түргэн шингэдэгтэй холбоотой гэж тайлбарладаг билээ.
6
Сайн унтаж амрахад тусална
Зөгийн баланд ихээр агуулагдах байгалийн гаралтай элсэн чихэр нь цусан дахь инсулины хэмжээг ихэсгэж, серотониний ялгаралтанд нөлөөлж, мелатонин болгон хувиргадаг ажээ. Мелатонин нь сэтгэл санаа бие махбодийг тайвшруулж бат бэх, тайван унтахад чухал нөлөөтэй бодис юм.
7
Хэвлийн таагүй өвдөлтийг намдаана
Өглөө бүр өлөн элгэн дээрээ 1 том халбага цэвэр зөгийн бол идэх эсвэл усанд найруулж уувал, нарийн бүдүүн гэдэсний халдварт өвчин, хорт хавдар зэргээс сэргийлэх боломжтой юм. Мөн ходоодны ашиггүй нян, салст дээрх мөөгөнцөрийн халдварыг устгаж, шархыг эдгээхэд нэн тустай билээ.
8
Ядаргаа болон стресснээс сэргийлдэг
Энэ нь хачирхалтай сонсогдож магадгүй. Гэхдээ зөгийн бал нь мэдрэлийн эрхтэн системийг тайвшруулж, стрессэнд орохоос сэргийлдэг. Мэдрэлийн нейронуудад шаардлагатай глюкоз ихээр агуулдаг учир тогтмол хэрэглэж чадвал, мэдрэлийн гаралтай өвчнүүд болон стресс, уур бухимдлаас ангижруулах чадвартай.