1
Нийтийн дасгал хөдөлгөөн
Япон улсын иргэд нь байнгын хөдөлгөөнтэй байдаг учир ажил, сургуулийн завсарлагаанаар, цэцэрлэгт хүрээлэнд бөөнөөр гарч ирэн дасгал хийх дуртай.
2
Гадаад хүмүүст зориулсан метроны чиглэл заах самбар
Япон хэлний мэдлэггүй хүнд ч ойлгомжтой бичсэн уг газрын зураг нь олон хүнд замаа олоход тусалдаг.
3
Дэлгүүрийн үүдэн дэх шуудангийн хайрцаг
Шуудангийн газарт очиж цаг үрэлгүйгээр, өөрт хамгийн ойр дэлгүүрээсээ илгээмжээ хүлээн авч болно.
4
Мөстэй кофены аяга
"FamilyMart", "7-Eleven" зэрэг сүлжээ дэлгүүрт, дээрээс нь кофегоо хийж, шууд найруулах боломжтой, мөстэй аяга зардаг.
5
Гоймон идэхэд зориулсан ус буцалгагч
Та дэлгүүрээс гоймонгоо худалдаж аваад, шууд газар дээр нь найруулж идэж болно.
6
Машины зогсоолын дэргэдэх гүйлтийн зам
Хөдөлгөөний дутагдлаас сэргийлэхийн тулд Япончууд, ажлаа тараад, гүйхдээ өмсөх хувцсаа авч явдаг.
7
Чанаж, савласан өндөг
Чанасан өндөг идэхийг хүсвэл цайны газар оролгүй, өөрт хамгийн ойр дэлгүүрээс худалдан авч болно.
8
Доороо суултуур, дээрээ угаалтуур
Усаа хэмнэхийн тулд Япончууд угаалтуурт гараа угаасан усыг, суултуур руу урсгах төхөөрөмжийг бүтээсэн.
9
Автомат машинаар хоолоо захиалж болно
Таныг ресторан, цайны газарт ороход үүдэнд нь ийм машин байвал, та захиалгаа энд өгөөд дотогш орох хэрэгтэй.
10
Дугуйны шүхэр тогтоогч
Япончууд дугуйг өдөр тутамдаа маш түгээмэл ашигладаг. Тиймээс энэ шүхэр тогтоогч нь гайхалтай хэрэгтэй бүтээл болсон юм.
11
Сэнто буюу нийтийн саун
Ажлын урт өдрийн дараа алжаалаа тайлах хамгийн тохиромжтой газруудын нэг бол Сэнто. Энэ нь нийтийнх учир үнэ нь маш хямд бас тухтай.
12
Цөцгий түрхэгч
Амьдралаа илүү хялбар, хөгжилтэй болгох тэдний бас нэг санаа бол цөцгийн тос үрэгч юм. Ингэснээр та хөлдүү масло, цөцгийн тосыг талхан дээр түрхэхэд хялбар болох юм.
13
Үнэгүй шүхэр
Бороотой өдөр шүхрээ мартсан бол автобусны зогсоол, гудамжны буланд байрласан үнэгүй шүхрийн савнаас та аль дуртайгаа авч болно. Үүний дараа харин хотын аль нэг газарт байрлах, ижил төрлийн саванд буцааж хийхээ мартаж болохгүй.
14
Автомат дугуйны зогсоол
Япончууд хувийн машин бус дугуйг ихээр хэрэглэдэг. Тиймээс автомат дугуйны зогсоол байгуулж, гудамжнуудаа эмх цэгцтэй байлгахад тусалсан юм. Энэ зогсоол нь газар доор байрладаг бөгөөд та дугуйгаа өгч, хариуд нь соронзон карт авна. Картаа уншуулж зохих төлбөрийг төлөөд дугуйгаа авч болох юм.
15
Сэрүүцүүлэгч цацлага
Зуны хэт халуунд сэрүүцэхийн тулд Япон хүмүүс уг хөөсийг ашигладаг. Нэг удаа цацахад хүйтнээ 3 цаг хадгалж чаддаг бөгөөд яг л хөлдүү кола шиг сэнгэнэсэн мэдрэмжийг төрүүлдэг ажээ.
16
Үлдэгдэлгүй шахагддаг сав
Зарим үед жижиг савтай соус, зөгийн бал, кетчупийг шахахад төвөгтэй байдаг. Харин энэ сав нь голоороо хугарч доторх шингэнээ бүрэн шахахад илүү хялбар болгодог байна.
Бонус: Хаа сайгүй унтдаг хүмүүс
Япончууд илүү цагаар ажиллахыг нэр төрийн хэрэг гэж үздэг. Ингэж маш шаргуу ажилладаг учраас тэд метро, автобус гээд хаа сайгүй унтаж явдаг. Энэ нь аль хэдийн сонин үзэгдэл биш болсон тул хүмүүс тоолгүй зөрцгөөдөг.