Эрчүүдийг хэрхэн жаргалтай болгох вэ?

Хотын гудамжаар алхаж байгаа аз жаргалтай хосуудыг хараад, таны гэр бүл асуудалтай байгаа мэт санагдаж юу хийхээ мэдэхгүй байна уу? Гэр бүлийн амьдралд эхнэр хүний гүйцэтгэх үүрэг маш чухал байдаг. Доорх нийтлэлээс та хамгийн аз жаргалтай гэр бүлүүдийн, эзэгтэй нарын өгсөн зөвлөгөө болон эр нөхрүүдээ хэрхэн аз жаргалтай болгох аргуудтай танилцах болно!

Эрчүүдийг хэрхэн жаргалтай болгох вэ?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Түүний гэр бүлийнхнийг хүндэл

Гэр бүлийн амьдралд зарим зүйлийг дуугүй тэвчих шаардлагатай болдог. Эдгээрийн нэг нь хадам ээжтэй холбоотой асуудлууд юм. Маргааны үед хэзээ ч хэн нэгнийхээ ээж, аавыг буруутгаж болохгүй. Ингэвэл маргаан улам ширүүсч, бие биенийхээ сэтгэлийг сэвтүүлэх аюултай шүү.

Хэрэв та нэг л удаа нөхөртөө түүний ээжид нь дургүй талаараа эсвэл та хоёрын хоорондын маргаан ээжээс нь болж байгаа тухай хэлсэн бол энэ нь түүний зүрхийг шархлуулах болно. Тиймээс аль болох энэ талаар ам нээхээс зайлсхийгээрэй.

Түүний гэр бүлийнхнийг хүндэл

2 Жижиг зүйлээс болж уурлах

Эрчүүд эмэгтэйчүүдийг бодвол жижиг зүйлсд анхаарал хандуулах нь бага байдаг. Тиймээс түүнийг анзаараагүй жижиг зүйлийнх нь төлөө буруутгах гэж яараад хэрэггүй. Харин үүний оронд түүнд сануулан хэлж, мартсан эсэхийг нь лавлах хэрэгтэй. Түүнтэй маргалдах үедээ дуугаа хураах, юу ч болоогүй байхад гэнэт уурлах нь эрчүүдийг бухимдуулж, ойлгомжгүй мэдрэмж төрүүлдэг. 

Жижиг зүйлээс болж уурлах

3 Түүнтэй секс хий

Гэрлэсэн хосуудын сексийн амьдрал маш чухал. Удаан хугацаанд хамт амьдрахын хэрээр хосууд улам бүр сайн найзууд шиг болж, бие биенээ ойлгож эхэлдэг. Гэхдээ хосуудын найзуудаас ялгагдах зүйл бол секс шүү дээ. Түүнд хайртайгаа илэрхийлж, мэрүүлэх энэ үйл явцыг яавч алгасаж болохгүй.

Учир нь эрэгтэй хүн ямар нэг аргаар биологийн хэрэгцээгээ байнга хангах шаардлага гардаг. Тиймээс энэ тал дээр илүү нээлттэй байж, харилцаагаа илүү халуухан байлгах шинэ аргуудыг байнга сэдэж байх нь эмэгтэйчүүдийн хийх шаардлагатай зүйлсийн нэг билээ. 

Түүнтэй секс хий

4 Түүнд итгэ

Эрүүл, удаан оршин тогтнох харилцаанд хосуудын эрх чөлөө маш чухал байдаг. Тэд зөвхөн эхнэр эсвэл нөхрөөрөө энэ хорвоог төсөөлөн, найз нөхөд, гэр бүлийнхэн, ажлын хамт олноо хүндэтгэхгүй байж болохгүй шүү дээ. Тиймээс түүний утас дуугарах бүрт "Хэн бэ?" эсвэл "Яагаад утсаа унтраасан юм?", "Юу гэж байна?" гэх мэт асуултаар булж, шалгаах хэрэггүй.

Түүний ажлын газрын тэмдэглэлт ой, шинэ жилийн баяр зэргээр нь байнга утасдаж, шалгаах ч шаардлагагүй. Хэрэв эрэгтэй хүн танд үнэхээр хайртайгаа хэлж, түүнийг нь та мэдэрсэн бол хайртдаа итгэх хэрэгтэй. Бага зэрэг тоомжиргүй, хар багатай бүсгүйчүүдэд эрчүүд дуртай байдаг юм шүү. 

Түүнд итгэ

5 Өөрийгөө зөвхөн гэр бүлд зориулагдсан хүн гэж бодох хэрэггүй

Зарим эмэгтэйчүүд гэр бүлтэй болсныхоо дараа гадуур гарахаа больж өөрийгөө 100% гэр бүлдээ зориулдаг. Үнэн хэрэгтээ энэ нь тийм ч сайн зйүл биш ажээ. Хэрэв та гэрлэлтээ аз жаргалтай байлгахыг хүсвэл өөрийгөө ч бас аз жаргалтай байлгах хэрэгтэй.

Хүнтэй гэрлэсэн гээд өөрийн мөрөөдлөө орхиж болохгүй. Өөртөө зав гарган ном уншиж, өөрийгөө хөгжүүл, дасгал хий, бас найзуудтайгаа уулз. Ийм бүсгүйчүүд цаг үетэйгээ хөл нийлүүлэн алхаж, бусдын өмнө харц бардам сайхан амьдарч чаддаг юм шүү. 

Өөрийгөө зөвхөн гэр бүлд зориулагдсан хүн гэж бодох хэрэггүй

6 Хайртыгаа энхрий үгээр дууд

Үг маш хүчтэй. Ялангуяа гэр бүлийн харилцааг илүү халуун дулаан, дотно болгох чадвартай. Хэрэв та анзаарсан бол таны мэдэх хамгийн сайхан хосууд бие биенээ нэрээр нь биш энхрийлэн, өхөөрдөж дууддагийг анзаарсан биз. Ингэх нь хүний сэтгэхүйд хүчтэй нөлөөлж бие биенээ илүү хайрлах хүслийг өдөөдөг ажээ. 

Гэрлэхийнхээ өмнө бие биенээ хэн гэж дууддаг байснаа санаарай. "Хайрт минь", "Миний муужгай", "Тоорхон" гэх мэт сайхан үгсээр хайртынхаа зүрхийг дулаацуулаарай. 

Хайртыгаа энхрий үгээр дууд

7 Хэзээ, хэрхэн ярилцахаа мэдэж байх

Аль болох богино хариултнаас зайлсхий. "Надад таалагдахгүй байна.", "Зүгээр л миний хэлснийг ав.", "Чи угаасаа ойлгохгүй" гэх зэрэг үгсийг нөхөртөө яав ч хэлж болохгүй. Үүний оронд яагаад танд таалагддаггүйг, яагаад заавал үүнийг авах ёстой гэдгийн учрыг тайлбарлаж  хэлээрэй. Ингэвэл та хоёрын дунд үл ойлголцол бага гарч, бие биенээ илүү танин мэдэхэд тус болно.

Дараагийн удаа та нөхрөөсөө ямар нэг зүйлийг асуухад тэр ч бас танд яагаад гэдгийг нь тайлбарлаж гөх болно шүү дээ.  

Хэзээ, хэрхэн ярилцахаа мэдэж байх

8 Хамтдаа цагийг өнгөрүүл

Түүний найзууд, таны найзууд, түүний ажил, миний ажил гэсэн зааг тогтоох нь сайн хэдий ч, хамтдаа өнгөрүүлэх цагийг хэзээ ч орхигдуулж болохгүй. Зөвхөн утсаар ярих бус түүнтэй хамт аялалд явж, ууланд авирах, цэцэрлэгт хүрээлэнгээр зугаалах гэх мэтээр цагийг хамтдаа өнгөрүүлж, дурсамж бүтээх хэрэгтэй. 

Хэрэв бие биенээ бүр илүү мэдэрч ойлгохыг хүсвэл дуртай зүйлсээ зааж өгч, хамт хоол хийх, хамтдаа түүний машиныг засах гэх мэтээр цагийг хөгжилтэй өнгөрүүлэх нь харилцаанд маш чухал байдаг. 

Хамтдаа цагийг өнгөрүүл

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()