1
Гэрээсээ гарахаас өмнө хамартаа гавар түрхэх
Та ханиад томуунаас өөрийгөө хамгаалахын тулд гэрээсээ гарахдаа багахан гавар эсвэл эмийн сангуудаар худалдаалагддаг "оксолины мазь" авч хамартаа түрхээрэй. Энэ нь таны биед амьсгалын замаар ямар нэгэн халдвар орохоос сэргийлэх болно.
2
Шоколад идэх
Шоколад нь дархлаа сайжруулах төдийгүй сэтгэл санааг дэмжих тустай. Улирлын шинж чанараас үүдэлтэй стресс бухимдлыг арилгаж, таныг эрч хүчээр цэнэглэх аж. Тиймээс намрын сэрүүн өдрүүдэд шоколад идээрэй.
3
Бохь зажлах
Бохь зажлах нь хоолойг цэвэрлэж, гуурсан хоолойноос цэрийг гадагшлуулах тустай. Мөн энэ нь биед мэдрэгдэх өвдөлтийг намдааж, сэтгэл санааг тайвшруулах аж.
4
Оргилуун дарс уух
Францын алдарт эмч Хенри Пийужи, ханиадны шинж тэмдэг илэрвэл, оргилуун дарс уух нь хамгийн сайн арга хэмээсэн байдаг.
Нэг стакан оргилуун дарсыг саванд хийж, дээр нь 1 халбага элсэн чихэр нэмж буцалгаарай. Үүнийгээ бага зэрэг хөргөсний дараа, ууж орондоо орно. Ингэснээр та ханиадыг нам дарж, дархлаагаа сайжруулж чадна.
5
Давсны уусмалаар амаа зайлах
Өдөр бүр давстай усаар амаа зайлж байгаарай. Энэ нь аман дахь бактерийг устгаж, таны төрөл бүрийн халдвараас хамгаалах аж.
6
Хясаа, дунгаар хооллох
Хясаа нь бэлгийн дур хүслийг нэмэгдүүлдэг гэдгээрээ алдартай. Мөн үүнд агуулагдах цайр нь дархлааг сайжруулж, биеийг элдэв өвчлөлөөс хамгаалах аж.
Харин дун нь А, В, С витаминаар баялаг бөгөөд мөн л дархлааг дэмждэг байна. Тиймээс төрөл бүрийн өвчнөөс хол байхыг хүсвэл дун, хясаа зэргийг түлхүү хэрэглэж байгаарай.
7
Гараараа нүүрэндээ бүү хүр
Бид гараараа хамгийн бохир зүйлсэд хүрч, гартаа бактер тээж явдаг. Харин тэрхүү гараараа нүүрэндээ хүрэх нь төрөл бүрийн халдварыг биедээ шингээж байна гэсэн үг юм. Болж өгвөл бохир гараараа нүүрэндээ хүрэхгүй байж, тогтмол ариун цэврийг сахих хэрэгтэй.
8
Куркума хэрэглэх
Куркума буюу турмерик нь найрлагандаа куркумин хэмээх нянтай тэмцэгч бодисыг агуулдаг бөгөөд элдэв үрэвслээс сэргийлж, ой тогтоолтыг сайжруулна. Та үүнийг өдөр тутамдаа хэрэглэснээр, ханиад томуунаас өөрийгөө хамгаалж чадна.
9
Халуун ногоо хэрэглэх
Ханиад хүрсэн үед халуун ногоотой хоол идэх хэрэгтэй. Үүнээс гадна ханиаднаас сэргийлэхийн тулд гадуур явахдаа амандаа сармис, нимбэгний үндэс зэргийг зажилж яваарай.
10
Гадил жимс идэх
Гадил жимс нь стресс бухимдлыг тайлж, сэтгэл санааг сэргээх үйлчилгээтэй. Үүнээс гадна ханиад томуу хүрсэн хүмүүс гадил идэж, өвчнөөсөө салах боломжтой юм.
11
Эфирийн тос ашиглах
Та гэртээ лаа асааж, зөөлөн үнэртэй эфирийн тосноос хийгээрэй. Лаанаас анхилах сайхан үнэр нь сэтгэл санааг тайвшруулахаас гадна агаарыг цэвэршүүлж, ханиад томуунаас сэргийлнэ.
12
Тараг идэх
Бактерийн эсрэг үйлчилгээтэй тараг нь дархлааг сайжруулж, элдэв өвчлөлөөс сэргийлнэ. Та хүйтний улиралд илүү их тараг идэж, ханиадыг тойрч өнгөрөх боломжтой.
13
Агаар чийгшүүлэгч хэрэглэх
Хуурай агаараар амьсгалах нь хамар, хоолойн салст бүрхэвчийг гэмдээж, улмаар эмгэг төрүүлэгч нянгаас хамгаалах боломжгүй болгодог. Энэ нь агаар дуслын замаар халдах төрөл бүрийн өвчинг тусах магадлалыг нэмэгдүүлэх аюултай. Тиймээс агаар чийгшүүлэгчийг тогтмол хэрэглэх шаардлагатай юм.
14
Ногоон цай уух
Ногоон цай нь йод, магни, фосфор, цайр гэх зэрэг олон тооны эрдэс бодисоор баялаг билээ. Та нэг аяга халуун ногоон цай ууснаар дархлаагаа сэргээж, дэмжих болно.
15
Нимбэгтэй усанд орох
Та нимбэгний хатаасан хальсыг буцалсан усанд хийж, 30 минут байлгаарай. Дараа нь тэрхүү усандаа орж, сэтгэл санаагаа тайтгаруулахын зэрэгцээ дархлаагаа сайжруулах боломжтой.