Өдөрт 4-хөн минут дасгал хийгээд, тамирчин шиг биетэй болсон Япон залуу

Фитнест явж, төмөр өргөхгүйгээр унжсан гэдэснээ салж, хэвлийн булчингаа чангалахад ердөө 5 сар, өдрийн 5 минут л зарцуулсан хэн нэгэн байна гэвэл та итгэх үү?

Өдөрт 4-хөн минут дасгал хийгээд, тамирчин шиг биетэй болсон Япон залуу
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Твиттерт "Hiiragi Sensei" хэмээх хаягтай энэхүү япон залуу өөрийн хүчин чармайлтаар гайхалтай үр дүнд хүрч чадсан тухайгаа олон нийтэд дэлгэжээ. 

Анх 5 сарын өмнө тэрээр байнгын суугаа ажил, хөдөлгөөний дутагдал, буруу хооллолт зэргээс үүдэн биеийн галбирт нь өөрчлөлт орж гэдэс нь унжсан, ихэнх булчингууд нь сул өөхөн давхрага болсон байгааг анзаарчээ.  

Тэгээд өөртөө анхаарал хандуулхаар шийдэж, нэгэн Япон эмчийн нэрээр нэрлэгдсэн "Табат" хэмээх гэрийн нөхцөлд хийж болох хялбархан дасгалын аргыг туршиж үзэхээр болж. 

Энэхүү арга нь 20 секунд эрчимтэй дасгал хийж 10 секунд амрах байдлаар давтан 4 минут л зарцуулдаг.  

Ийнхүү тэрээр 5 сарын турш уг аргыг тасралтгүй хэрэглэснээр 13 кг жин хасаж, хөнгөн атлетикийн тамирчнаас дутхааргүй сайхан биетэй болж чадсан байна. Харин одоо тэрээр дасгалаа үргэлжлүүлэн хийж, бага зэрэг хоолны дэглэм барьдаг гэнэ. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()