Зогсоогоороо хооллох үед бидний биед юу болдог вэ?

Хоол идэх нь зүгээр ч нэг өлсөлтөө дарах үйл биш юм. Энэ нь нэг төрлийн урлаг гэх бөгөөд хоолоо зөв сууж идэх нь маш чухал ач холбогдолтой аж. Тэгвэл зогсоогоороо хоол идсэнээр биед чухам ямар өөрчлөлт гардаг болох тухай сонирхолтой болоод хэрэгцээтэй мэдээллийг танд хүргье. 

Зогсоогоороо хооллох үед бидний биед юу болдог вэ?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Илүү их иднэ

Энэ нь хүмүүст хошигнол мэт санагдаж болох ч, бодит байдал дээр батлагдсан аж. Хүн сууж байх үед ходоод гэдсийг дороос нь бага багаар шахаж, улмаар эзлэхүүнийг багасгадаг байна. Харин зогсоогоор хооллох үед эсрэгээрээ ходоодонд илүү их хоол орж, таргалах нөхцлийг бүрдүүлдэг. Хэрэв та жингээ барихыг хүсдэг нэгэн бол, ширээндээ тухлан сууж, хоолоо бага багаар, удаан идэж байгаарай. 

Илүү их иднэ

2 Хоолоо хурдан иднэ

Хүн зогсоогоороо ямар нэгэн зүйлийг идэхдээ өөрийн мэдэлгүй маш хурдан иддэг буюу зажилахгүй залгидаг байна. Ингэснээр маш их хоол богино хугацаанд биед хуримтлагдах бөгөөд хоол боловсруулах системийг алдагдуулан, биед таагүй мэдрэмжийг төрүүлэх болно. Үүнээс гадна хурдан идсэн хоол нь тархинд хооллосон гэх мэдээллийг хүргэхгүй тул, та удалгүй ахин өлсөх мэдрэмж төрж эхэлнэ.

Энэ бүхнээс сэргийлэх цор ганц арга бол тухтай, тайван сууж хоолоо идэх юм. Ингэхдээ хоолоо маш сайн зажилж идээрэй. 

Хоолоо хурдан иднэ

3 Хоолны шингэц муудна

Гадуур алхахдаа тогтмол ямар нэгэн зүйл идэх нь хоол шингэхгүй болгох аюулд хүргэнэ. Мөн хангалттай сайн зажилж идээгүй түргэн хоол нь ходоодны ханыг гэмтээж, улмаар гастриттай болгохыг үгүйсгэхгүй. Үүнээс гадна алхаж явахдаа идсэн хоол хүнс нь ходоодонд шингэхгүй үлдэж, дотор муухайрах, давчдах зэрэг таагүй байдлыг мэдрүүлнэ. 

Хоолны шингэц муудна

4 Хооллох дүрэм

Та хоол боловсруулах системийн үйл ажиллагааг сайжруулж, хэвийн байлгахыг хүсвэл ширээнд сууж хооллох хэрэгтэй. Мөн чимээгүй, тайван сууж, хоолоо бүрэн мэдэрч, сайтар зажилж, удаан идээрэй. Хоол идэж байхдаа ярилцах, зурагт үзэх, утсаараа тоглож болохгүй бөгөөд энэ нь анхаарал сарниулж, таныг анзаараачгүй байхад хэтрүүлэн идүүлж, дотор муухайруулж мэднэ. 

Хооллох дүрэм

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()