Бусдад дээрэлхүүлэхгүй байхад туслах 13 арга

Хийсэн гэмгүй атлаа хүмүүст доромжлуулж, элдвээр хараалгах хэнд ч таатай санагдахгүй нь лавтай. Сүүлийн жилүүдэд хүүхэд залуус нэгнээ гадуурхан дээрэлхэх явдал газар авч, үүнээс болж хүүхэд хичээлдээ дургүй болох, сургуулиас гарах, бүр цаашлаад сэтгэл гутралд орох аюул ойрхон байдаг аж. Тэгвэл бид та бүхэндээ бусдад доромжлуулж, дээрэлхүүлсэн тохиолдолд хэрхэн асуудлаас гарах тухай зөвлөгөө мэдээллийг хүргэхээр бэлтгэлээ. 

Бусдад дээрэлхүүлэхгүй байхад туслах 13 арга

1 Юу бодож байгаагаа хэлэх

Хэрэв та бусдад дээрэлхүүлж, доромжлуулахыг хүсэхгүй байвал, зүгээр л тэдэнд юу бодож байгаагаа шулуухан хэлээд үзээрэй. Үргэлж чимээгүй явах нь таныг улам бүр бусдын доог тохуу болгож, сул дорой нэгэн мэт ойлгуулж мэднэ. Та тэдний доромжлолыг нэг өдөр тэсээд өнгөрч болох ч, дараагийн удаа, тэрний дараагийн удаа тэд ахин дахин элдвээр хэлж, дээрэлхэх нь гарцаагүй. Тиймээс асуудлыг бага дээр нь дарж, өөрийгөө бусдын тоглоом болохоор хүн биш гэдгээ ойлгуулах хэрэгтэй. Тэд таныг юу гэж бодох нь хамаагүй зүгээр л зоригтой байж, өөрийгөө илэрхийлээрэй. 

Юу бодож байгаагаа хэлэх

2 Хошин шогийн мэдрэмжээ ашиглах

Хэрэв та тухайн хүмүүст таагүй сэтгэгдэл төрүүлж, улаан нүүрэн дээр нь муухай үгс хэлэхийг хүсэхгүй байгаа бол, хошин шогийн мэдрэмжээ ашиглаж, тэдний яриа таалагдахгүй байгааг илэрхийлж болно. Та өөрийг тань шоолж, доромжилсон хүнийг буцааж хошин маягаар чадах нь "дахиж түүнээр оролдох хэрэггүй юм байна" гэх бодлыг тухайн саваагүй этгээдэд төрүүлнэ.

Мөн ахин таныг шоглож, элэг барих явдал гарахгүй байх тул санаа амар байж болох юм. 

Хошин шогийн мэдрэмжээ ашиглах

3 Тайван байж, биеэ барих

Зарим тохиолдолд бэрхшээлийг даван туулах хамгийн энгийн арга бол тайван байх юм. Бусдыг дээрэлхэгч, увиагүй хүмүүсийн хамгийн ихээр хүсдэг зүйл бол хохирогч яаж авирлаж, хэрхэн хариу үйлдэл үзүүлэхийг харах аж. Харин та тэр бүхнийг огт тоохгүй байх нь нэг талаараа тэднийг яллаа гэсэн үг. 
Хэрэв та ямар ч хариу үйлдэл үзүүлэхгүй, тоохгүй байвал тэдний сонирхол төрөхөө больж, өөр хэн нэгнийг өдөхөөр шийдэх болно. 

Тайван байж, биеэ барих

4 Тэднийг дарж авах

Хэрэв та дээрх аргуудыг хэрэглээд үр дүнд хүрэхгүй бол, үргэлж үгээр идэж, доромжилдог тухайн хүнтэй ганцаарчлан уулзаж, сүрдүүлж болох юм.

Бусдыг дээрэлхдэг хүмүүс үнэн хэрэгтээ тун ч аймхай, зүрх муутай нэгэн байх нь бий. Тиймээс гаднаа хүчирхэг дүр эсгэсэн, дотроо хулчгар хүмүүст хэдэн ширүүн үг хэлж, ганцаараа хэн ч биш болохыг нь ойлгуулаарай. Үүнээс хойш тэр таныг доромжлох нь бүү хэл, хажуугаар тань ойрхон өнгөрөхөөс ч эмээх аж. 

Тэднийг дарж авах

5 Найзуудтайгаа хамт явж түүнтэй уулз

Хүний тоо нэмэгдэх тусам тухайн хүмүүс өөртөө итгэлтэй болж, хүчирхэг байдлыг мэдэрдэг. Тиймээс та үргэлж дээрэлхэж, элдвээр хэлдэг нэгнийг дарж авахын тулд хэд хэдэн найзыгаа дагуулан, хүний хүчээр түүнийг айлгаж болох юм. Цаашдаа амаа мэдэхгүй бол юу болохыг хөнгөн ойлгуулж, аятайхан байхыг сануулахад хангалттай. 

Найзуудтайгаа хамт явж түүнтэй уулз

6 Зодоон хийх хэрэггүй

Тэр таны уур бухимдлыг хэчнээн их хүргэж байлаа ч, зодоон эхлүүлэх хэрэггүй. Энэ нь харин ч эсрэгээрээ асуудлыг улам бүр даамжруулж, хэзээ ч дуусахгүй маргааны эхлэлийг тавьж мэднэ. Тиймээс хэл амаараа учраа болж, эсвэл түүнийг үг хэлээрээ айлгаж болох юм. Түүнээс биш нударгаар бүхнийг шийдэх гэж оролдох нь хэтэрхий эрсдэлтэй алхам аж. Тухайн үед та түүнийг дийлсэн байлаа ч, дараагийн удаа тэр найзуудыгаа дагуулж ирэн, танд гар хүрч, гэмтэл учруулахыг үгүйсгэхгүй. 

Зодоон хийх хэрэггүй

7 Өөрийгөө бэлтгэх

Та өөрийн бие болон сэтгэл санаагаа бэлтгэж, хөгжүүлэх хэрэгтэй. Хүчгүй, сул дорой хүмүүс л өөртөө итгэлгүй байж, бусдад дээрэлхүүлдэг тул та одооноос ч болов, бие болон сэтгэхүйгээ хөгжүүлээрэй. Ухаалаг болоод хүчтэй нэгэнд хэн ч халдаж чадахгүй бөгөөд та өөрийгөө хамгаалж сурах юм. Мөн зөвхөн биеэ хөгжүүлж, хүч чадалтай болох гэсний хэрэггүй. Зөвхөн бяр чадлаар юуг ч шийдэх боломжгүй төдийгүй цаашлаад таныг том асуудалд оруулж мэднэ. Тиймээс тархиа ч мөн цэнэглэж, хийх үйлдлээ бодож тунгаадаг байх хэрэгтэй. 

Өөрийгөө бэлтгэх

8 Хүчээр шийдэх

Бусдыг дарлан дээрэлхэгчтэй тэмцэх хамгийн сүүлчийн арга бол хүч хэрэглэх юм. Хэрэв үнэхээр хүч хэрэглэхээс өөр аргагүйд хүрвэл, гараа зангидаж, аль болох бага гэмтэл өгөх газруудад нь цохиж болно. Мөн түүнийг түрүүлж цохихыг хүлээх хэрэггүй. Эхний довтолгоог өөрөө хийж, түүнийг айлгах хэрэгтэй юм. Хамгийн гол нь та өөрийгөө хянаж чаддаг байх ёстой бөгөөд хяналтаа алдаж хэт зодолдох нь сөрөг үр дүнд хүргэж мэднэ. Тиймээс түүнийг багахан хашрааж, "би чиний дээрэлхдэг хүмүүсийн нэг биш" гэдгийг ойлгуулаарай. 

Хүчээр шийдэх

9 Зөв байрлал авах

Зодолдох явцдаа тухайн хүнийг хялбархан унагах аргуудыг сурах хэрэгтэй. Ингэхдээ хэт их бэртээхгүй байх тал дээр анхаараарай. Та түүний шилбэ рүү өшиглөж, хялбархан унагаж болно. Цаашлаад ганц нэг цохиж, ойлгуулахад хангалттай. 

Зөв байрлал авах

10 Түүнийг дуусга

Заримдаа бидэнд үргэлж төвөг удаж, элдвээр доромжилдог хүмүүсийг хашрааж, дахиж элдвийн үйлдэл гаргахгүй болтол нь айлгах хэрэг гардаг. Ингэхийн тулд та тэднийг нэг л хүчтэй цохих хэрэгтэй. Ганц цохилтоор олон зүйлийг ойлгуулах нь, хэл амаараа ярилцаж, хэт их цаг үрэхээс илүү хялбар ч байж болно. 

Түүнийг дуусга

11 Тэд яагаад бусдыг дээрэлхдэг вэ?

Бусдыг дээрэлхэж, доромжилдог хүмүүст хэд хэдэн шалтгаан байдаг. Тэд ихэвчлэн дотроо аймхай, бусдад дээрэлхүүлэхээс эмээдэг хүмүүс байдаг. Бусдад доромжлуулж, амны зугаа нь болохгүй гэсэндээ өөр бусад сул дорой нэгнийг гутаан доромжилж, дээрэлхдэг байна. 

Мөн тэднийг дээд үеийн ах, эгч нар нь дээрэлхэж, үргэлж тамладаг байсан байхыг үгүйсгэхгүй. Харин тэр их доромжлолынхоо хариуг доод үеийнхнээсээ авах гэж улайрч, ямар ч шалтгаангүйгээр бусдыг дарамталдаг аж. 

Тэд яагаад бусдыг дээрэлхдэг вэ?

12 Бусдыг дээрэлхэх буруу юу?

Та ч бас энэхүү асуултанд буруу гэж хариулах байх гэж найдаж байна. Гэхдээ бусдыг дээрэлхдэг хүн бүхнийг муу хүн, увиагүй нэгэн гэж харах хэрэггүй. Тэдний дотор чухам юу болж байдаг, түүнд юу тохиолдсныг хэн ч мэдэхгүй тул хамгийн түрүүнд ярилцаад үзэх нь зөв шийдвэр юм.

Дээрэлхүү зантай хүмүүсийг сэтгэл зүйчтэй уулзуулж, дотрыг нь давчдуулж байгаа зүйлсийг гаргаж ирэх нь хамгийн зөв арга зам.

Бусдыг дээрэлхэх буруу юу?

13 Би яах хэрэгтэй вэ?

Хэрвээ танд бас энэ төрлийн асуудал тулгарч, яахаа мэдэхгүй байгаа бол сэтгэл зүйчтэй уулзаад ярилцаарай. Сэтгэл зүйчтэй зөвхөн сэтгэл гутралд орсон, солиотой хүмүүс л уулздаг гэж бодох нь хамгийн буруу бөгөөд яах учраа олохгүй байгаа, амьдралд төөрч будилсан хэн ч байлаа гэсэн очиж ярилцан, асуудлаас гарах арга замыг хайж болно. 

Би яах хэрэгтэй вэ?

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()