Кесарын хагалгаагаар төрсөн хүүхэд бусад хүүхдээс ямар онцлогтой байдаг вэ?

Сүүлийн жилүүдэд хүмүүсийн дунд хийсвэр гэгддэг кесарын хагалгаагаар төрөх явдал маш түгээмэл болсон билээ. Энэ мэс ажилбарын тухай үнэн, худал нь мэдэгдэхгүй олон цуурхал байдгийн нэг нь уг аргаар төрсөн хүүхдүүд төрөл бүрийн эмгэгтэй болдог гэсэн ойлголт юм. Энэ үүднээс та бүхэнд кесарын хагалгааны тухай бодит баримтуудыг хүргэхээр бэлтгэлээ. 

Кесарын хагалгаагаар төрсөн хүүхэд бусад хүүхдээс ямар онцлогтой байдаг вэ?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Кесар хагалгаа нь төлөвлөгөөт болон яаралтай гэж хоёр ангилагдана. Эдгээрийг хооронд нь харьцуулах боломжгүй бөгөөд үйл ажиллагааны заалт нь тохиолдол бүрд өөр өөр байдаг. Гэхдээ мэс заслын тусламжаар төрсөн хүүхдүүдэд нийтлэг зүйлс байдаг аж.

1. Толгойн хэлбэр

Байгалийн жамаар төрөх үед хүүхдийн толгой маш нарийн сувгаар дамждаг. Гавлын яс гадагш багтаж гарахын тулд хэлбэрээ өөрчлөх шаардлагатай болдог учраас хүүхдийн зулай хэвлийд байхдаа бэхжээгүй байдаг. Төрөлтийн үед хүүхдийн зулайн хэсэг эхийн аарцгийн булчингийн даралтаас үүдэж, мөн тархийг гаднын нөлөөллөөс хамгаалахын тулд хаван үүсдэг байна. Харин кесарын үеэр ийм зүйл тохиолддоггүй. Тиймээс хүүхдийн толгой хэлбэрээ өөрчлөхгүй, дугуй хэлбэртэй хэвээр төрдөг байна.

2. Амьсгалын хүндрэл

Ураг орчмын шингэн ургийн уушгины хөгжилд чухал ач холбогдолтой. Энэхүү шингэнээр ураг амьсгалж уушгиа тэлж, хөгжүүлж байдаг байна. Харин ураг орчмын шингэн эхэн үедээ амнион бүрхүүлээс үүсдэг. Дээр дурдсанчлан, хүүхэд эхийн төрөх сувгаар дамжиж байхдаа даралт мэдэрдэг бөгөөд үүний нөлөөгөөр амнион шингэн уушгинаас нь шавхагддаг. Хүүхэд төрөөд бие даасан анхны амьсгалаа авахад энэ нь амин чухал үйлдэлд тооцогддог байна. Гэвч кесараар төрсөн хүүхэд ийм даралт үздэггүй тул анхны амьсгалаа авахад хүндрэл учирдаг.

3. Төрөх үеийн гэмтэл

Байгалийн төрөлт хэдэн цаг үргэлжилдэг бол кесар хагалгаа хэдхэн минут болно. Байгалийн жамаар төрөх нь маш хүнд явц учраас нярай гэмтэл авах явдал цөөнгүй. Гэхдээ кесар хагалгааны үеэр хүүхдийг зүсэх аюул бий. Азаар ийм зүйл маш ховор тохиолддог.

4. Апгарын оноо буурч магадгүй

Апгарын оноо гэдэг нь дөнгөж төрсөн хүүхдийн биеийн байдлын үнэлгээ юм. Оноо өндөр байх тусам эндэх эрсдэл бага байна гэсэн үг. Оноог хүүхдийг төрснөөс нэг болон таван минутад тус тус өгч тэмдэглэдэг. Харамсалтай нь мэс заслын гэмтлээс болж кесараар төрсөн хүүхдийн эхэн үеийн оноо маш бага байх нь бий. 

5. Гурав дахь өдөр нь хүүхэд идэвхгүй болдог

Энэ бол түгээмэл тохиолддог явдал бөгөөд хүүхэд бие даахад арай бэлэн болоогүй байгааг илэрхийлнэ. Өөрөөр хэлбэл, дааврын систем хүүхдийг эрч хүчтэй болгох хангалттай бодис үйлдвэрлэж амжаагүй байгаа хэрэг юм. Эхний өдрүүдэд нярай эхийн биеэс зээлсэн гормоноороо амьдардаг бол аажмаар тэр нь дуусаж, эрч хүчгүй болдог аж.

6. Хөхөөр хооллоход бэрхшээлтэй байдаг

Кесар мэс заслын дараа эхийн сүү тодорхой хугацааны дараа боловсруулагдаж эхэлдэг. Мөн эх болон нярайг төрсний дараа тус тусад нь байлгадаг. Ээж нь гүн наркозноос гарах хэрэгтэй байдаг бол хүүхдийг баг багаар гадаах температурт дасгах шаардлагатай болдог. Гэхдээ эхлээд хүүхдийг эхийнх нь цээжин дээр хэвтүүлэх ёстой бөгөөд ингэснээр дархлаа тогтооход шаардлагатай ангир уургийн анхны дуслыг авах боломжтой болно.

7. Гэдэсний бичил биетний тасалдал

Эхийн хэвлий болон умайн хэсэгт хүүхдийн гэдэсний миробиоме агуулагддаг бөгөөд энэхүү бактериуд нь төрөх үед эхээс урагт дамждаг байна. Уг бактериуд хүүхдийн гэдсэнд ороод ямар хугацаанд яаж нөлөөлдөг талаар эрдэмтэд судалсаар байна. Зарим судалгаанаас үзэхэд эдгээр бактериуд нь таргалалт, харшил зэрэг зарим өвчнүүдийн эдгэрэлтэд нөлөөлдөг ажээ.

8. Тархины хөгжилд бэрхшээл учруулж болзошгүй

Кесар хагалгаагаар төрсөн хүүхдүүд 8-9 насандаа эхээс байгалийн жамаар төрсөн хүүхдүүдээс оюуны хөгжлийн ялгаа гарч байсан гэнэ. Австралийн эрдэмтэд хүүхдийн математикийн чадварыг үнэлэх аргаар дээрх үр дүнд хүрсэн байна. Жишээлбэл, кесар хагалгааны тусламжтайгаар төрсөн сургуулийн сурагчид арифметикийн нарийн бодлогыг бодож чадахгүй байжээ. Эрдэмтэд үүнийг гэдэсний бичил биетний үйл ажиллагааны үр дагавар, хүүхдийн амьдралын эхний долоо хоног, саруудад хөхөөр хооллохтой холбон тайлбарлаж байна.

9. Дархлаа буурсан

Эрдэмтэд энэ талаар одоогоор нэгдсэн шийдэлд хүрээгүй байна. Гэсэн хэдий ч кесар хагалгаагаар төрсөн хүүхдүүд гэдэсний бичил биетийг эхээсээ авч чадаагүй учраас дархлаа буурдаг гэдэгт олон эрдэмтэд санал нэгджээ. 

10. Нялхсын эндэгдэл илүү өндөр байна

Америкийн эрдэмтэд кесар хагалгаагаар төрсөн хүүхдүүд амьдралын эхний дөрвөн долоо хоногт нас барах магадлал өндөр байгааг тогтоосон байна. Үүнээс гадна ээж нь кесар мэс засалд дахин орж байгаа бол нярайн гэнэтийн үхлийн эрсдэл улам бүр нэмэгддэг.

11. Зан төлөвийн асуудал

Жил ирэх тусам гарч болох өөр нэг ялгаа нь кесараар төрсөн хүүхдүүд анхаарлын хомсдол, хэт идэвхжилийн эмгэг, аутизмын спектрийн эмгэгээр оношлогдох магадлал өндөр байгааг онцолжээ. Гэхдээ энэ нь аутизмд өртөмтгий болно гэсэн үг биш юм.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()