Ичгүүртэй байдлаас эвтэйхэн мултрах 10 арга

Сайн муу ээлжлэн тохиох хорвоод бид үргэлж гоё сайхан явна гэдэг бүтэшгүй зүйл мэт... Ямар ч сайхан, үзэсгэлэн тэй нэгэн байлаа гэсэн гундаж, гутрах үеүүд бишгүй л олон тохиолддог шүү дээ. Иймд хүндхэн асуудлыг хормын дотор хялбархан шийдэх шалгарсан аргуудыг танд дуулгахаар бэлтгэлээ. Эдгээр асуудлууд нь эрэгтэй, эмэгтэй аль алинд нь түгээмэл хтохиолдох тул та бүхэнд хамгаас их хэрэг болох болов уу?

Ичгүүртэй байдлаас эвтэйхэн мултрах 10 арга
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Уруул дээр хомхой гарах

Уруул дээр хомхой гарах нь үргэлж л хүндхэн асуудлуудын нэг байсаар ирсэн. Энэ нь бусдад болоод өөрт таагүй мэдрэмж төрүүлэхээс гадна ичгэвтэр байдалд оруулдаг юм. Харин үүнээс хурдан салахын тулд, нимбэгтэй гавар түрхвэл үр дүнг сайтайгаас гадна түргэн эдгэхэд  тус болно. Харин дараа нь хомхой долоосон хэсэгтээ бага зэргийн устай хольсон хүнсний содыг түрхэж хатаах бөгөөд бүсгүйчүүд хатмагц нь уруулын будгаараа будаарай. Одоо таны уруулын хомхойг хэн ч олж харахгүй.

Уруул дээр хомхой гарах

2 Уйлснаас болж нүд хавдах

Уйлсны дараа нүд бүлцийж, хавагнадаг. Харин хэн ч бүлцгэр болсон нүдээ хүмүүст харуулж, асуултанд булагдахыг хүсэхгүй болов уу? Иймд та хэрэглэсэн цайны хандыг хөлдөөгчинд 15 минут орчим байлгасны дараа хүйтэн халбагаар нүдэн дээрээ жин тавьж, хэсэг байлгаарай. Энэ нь нүдний хаванг буулгаж, хэвийн байдалд ороход тань туслах болно.

Уйлснаас болж нүд хавдах

3 Судас томрох

Өдөржин зогсоогоороо ажилладаг хүмүүсийн венийн судас нь гүрдийж, гарч ирэн, эвгүй байдалд оруулдаг. Ялангуяа бүсгүй хүний хөл нь хамгийн үзэсгэлэнтэй хэсэг тул гүрдийсэн судас нь гоо сайхан байдлыг нь гундаах талтай. Даашинз, юбка өмсөхөд хүртэл хөлийн судаснаасаа ичих нь бий. Харин хөлөө хүйтэн бүлэвгэр усанд дүрж сууснаар судас гүрдийх нь багасах төдийгүй та үүнийг нүүрний кремээр далдлах боломжтой. 

Судас томрох

4 Батгаших

Өдгөө охид, залуусын шүдний өвчин болж өөртөө итгэл итгэл, гоо үзэсгэлэнг нь үгүй хийж байгаа батгыг эмчлэх хялбар аргуудыг танд дуулгая. Алимны цуу нь батганы эсрэг үр нөлөөтэй бөгөөд бактерыг давхар устгадаг. Иймд нэг халбага алимны цууг 3 халбага цэвэр устай хольж, маск болгон бэлтгээд унтахаасаа өмнө сайтар цэвэрлэсэн нүүрэндээ нимгэн түрхэнэ. 10 минут болсны дараа бүлээн усаар угаагаад арьсаа амраагаарай. Мөн өндөгний цагаанд агуулагдах протейн, амин дэмүүд нь арьсыг чангалж, тослогыг тэнцвэржүүлэх, үрэвслийг намдаах ид шидтэй юм. 3 ширхэг өндөгний цагааныг ялган аваад нүүрэндээ жигд түрхэн, 10 минут болоод бүлээн усаар угаана. Үүнээс гадна та хүнсний содыг устай зуурч, скраб болгон ашиглаж болно. Хагас аяга хүнсний содыг, аяганы 8 хуваасны нэгтэй тэнцэхүйц усаар зуураад нүүрэндээ иллэг хийж өгнө. 5-6 минут иллэг хийсний дараа бүлээн усаар угааж, цэвэрлэнэ. Ингэснээр арьсны үхмэл эд эсийг гуужуулж, бөглөрсөн нүхийг нээн өгч байгаа юм. Та эдгээр аргуудыг нэг дор хэрэглэхгүй байхыг анхаараарай. 

Батгаших

5 Хөлрөлт

Хөлрөлтийн асуудлаасаа болж өөртөө итгэх итгэлээ алдан, хэн нэгэнтэй харилцаа үүсгэхээс эмээж явдаг хүмүүст энэхүү асуудлаасаа ангижрах аргуудыг хүргэе. Та хөлс дарагчыг ашиглаж болох бөгөөд  аль болох халуун ногоотой хоол хүнснээс татгалзаж байгаарай. Мөн даавуун материалтай, чанартай хувцасыг сонгох хэрэгтэй. Түүнчлэн тогтмол усанд орж, ариун цэврийг сайтар сахиж байвал зохимжтой. Ингэснээр таны хөлрөлт эрс багасах бөгөөд үр дүн хангалтгүй санагдвал ботокс эмчилгээ хийлгэж болно. Ботокс эмчилгээний үр дүн нь 6-9 сар байдаг буюу хөлрөлтөөс сэргийлэх хугацаа нь 9 сар байдаг. Харин физик эмчилгээ нь 4-6 долоо хоног үр дүнгээ барьдаг тул байнга хийлгэх шаардлагатай байдаг.

Хөлрөлт

6 Шар үс хэт их ургах

Үүнээс сэргийлэх хамгийн найдвартай бөгөөд үр дүнтэй арга бол биеийн үсийг хусахаас аль болох зайлсхийх хэрэгтэй. Харин хуссан нөхцөлд арьсыг зөөллөж, гэмтэхээс сэргийлдэг зориулалтын тос хүргэж, ваксаар хусах ёстой байна. Ингэснээр дахин ургах явцыг удаашруулах төдийгүй арьсыг гэмтээхээс сэргийлдэг ажээ. Хэрвээ үр дүнгээ өгөхгүй бол мэргэжлийн гоо сайханчид хандан зөвлөгөө авахад буруудахгүй болов уу.

Шар үс хэт их ургах

7 Өөхлөх

Биеийн аль нэг өөхлөсөн хэсгийг багасгахдаа хүнсний скоч ашиглах нь хамгийн үр дүнтэй аргуудын нэг юм. Хүнсний скочийг илүүдэл өөхтэй биеийн хэсэг дээр сайтар бэхэлж, тогтмол дасгал хөдөлгөөн хийх хэрэгтэй. Ингэснээр илүүдэл өөх багасч, гоолиг сайхан биетэй болоход нэг алхам ойртуулах билээ. Гэрийн нөхцөлд дасгал хөдөлгөөн хийж болохоос гадна фитнессээр хичээллэвэл илүү үр дүнтэй байдаг байна. 

Өөхлөх

8 Хумс шигдэх

Байнга зовиуртай байж, явж, гишгэхэд хамгийн ихээр төвөг учруулдаг зүйлсийн нэг бол хөлний хумс шигдэх явдал юм. Тиймээс аль болох хурдан хугацаанд эмчилгээ хийлгэж, эдгээхгүй бол яваандаа даамжирсаар хуруугаа тайруулахад хүрдэг аюултай аж. Ямар ч нөхцөлд эмчид хандаж, эмчилгээ хийлгэх юм уу эсвэл мэс ажилбар хийлгүүлж авахуулах ёстой боловч гэрийн нөхцөлд эмчлэх бүрэн боломжтой ажээ. Үүний тулд цэвэрхэн цаасыг жижигхэн хэмжээтэй болгож, хумс шигдсэн хэсэг рүүгээ хийгээрэй. Энэ нь эхэндээ өвдөх хэдий ч, таны буруу байрлалтай ургаж буй хумсыг зөв ургуулах үндэс болж өгч байгаа юм. 

Хумс шигдэх

9 Хөлнөөс эвгүй үнэр гарах

Хөлнөөс эвгүй үнэр гарах нь хүн бүрт тулгамддаг асуудал бөгөөд үүнээс ангижрах маш хялбар аргууд байдаг. Тухайлбал та чийг татаж, хөлийг чинь эвгүй үнэртүүлээд байгаа гутландаа сармис хийж, 2-3 хоног байлгаад үзээрэй. Эсвэл оймсон дотроо сармис хийж, хөлнийхөө эвгүй үнэрийг дарсан ч болох аж. Түүнээс гадна хөлийн ул хэсэгтээ шүдний 00 түрхэж, 15-30 минут байлгасны дараа сайтар угаавал дахин эвгүй үнэр хөлнөөс чинь гарахгүй юм.

Хөлнөөс эвгүй үнэр гарах

10 Үс унах

Үс унах явдал нь хүмүүсийн дунд тэр тусмаа эмэгтэйчүүдийн хувьд түгээмэл тохиолддог зүйл билээ.  Ихэнх хүмүүс 40, 50 нас хүрэх үед толгойны үс унадаг хэмээн боддог бөгөөд энэ нь буруу ташаа ойлголт юм. Зарим тохиолдолд бүсгүйчүүд маань гоё сайхан харагдах гэж биеийн зарим хэсгийн үсийг ваксаар авдаг. Энэ нь үс унахад хүргэдэг болохыг эмч нар сануулж байна. Учир нь үсийг ваксдсанаар үсний уутанцар гэмтсэнтэй холбоотой гэнэ. Түүнээс гадна өөрийнхөө үсэнд тохирсон шампунь хэрэглээгүйгээс болж, үс ихээр унадаг. 

Үс унах

Танд энэхүү мэдээлэл таалагдсан бол доорх линкээр орж үзээрэй 

~ Ичгүүртэй байдлаас эвтэйхэн мултрах 9 арга ~

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()