Таны компьютер хакердуулсан байж болзошгүй 12 шинж тэмдэг

Компьютерын систем дэх алдаа, нууцлалыг  сонирхон  судалж ашигладаг хүмүүсийг бид хакерууд гэж нэрлэдэг. Тэд системийн ямар нэг алдааг ашиглан хэн нэгний хувийн мэдээллийг устгах, засаж өөрчлөх гээд үүнийг сайн болон муу зорилгоор ашиглаж чаддаг. Зарим үед таны компьютер өөрөө үйлдэл хийж, шинээр хавтас үүсгэх эсвэл устгах үйлдлүүдийг хийж байсан уу? Энэ нь ямар нэг шулам чөтгөр биш, зүгээр л та хакердуулж байгаагийн дохио ажээ. Өнөөдөр уншигчиддаа хакердуулсан эсэхээ мэдэж болох хамгийн энгийн 12 аргыг зааж өгөхөөр бэлтгэлээ. 

Таны компьютер хакердуулсан байж болзошгүй 12 шинж тэмдэг
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Вирусны программыг идэвхигүй болгосон

Хэрэв та өөрөө идэвхигүйжүүлээгүй байхад вирусны программ тань идэвхгүй төлөвт шилжсэн байвал та хакердуулсан байх маш өндөр магадлалтай. Хакерууд таны файлууд руу чөлөөтэй нэвтэрч байхын тулд хамгийн түрүүнд вирусны программыг унтраадаг. 

Вирусны программыг идэвхигүй болгосон

2 Нууц үгээрээ нэвтэрч болохгүй байвал

Таны мэйл хаяг, эсвэл ямар нэг олон нийтийн сүлжээнд нэвтрэх гэж оролдох үед өөрийн зохиосон нууц үгээрээ нэвтэрч болохгүй байгаа бол таны хувийн мэдээлэлд хан нэгэн нэвтэрсэн гэсэн үг. Энэ үед яаралтай өөрийн утас эсвэл мэйл хаягаар дамжуулан нууц үгээ ахин солих эсвэл хаалгах  хэрэгтэй. Эс бөгөөс хэрэгтэн таны нэр хүндийг унагаах үйлдлийг хийж байх магадлалтай. 

Нууц үгээрээ нэвтэрч болохгүй байвал

3 Гэнэт найзын тоо нэмэгдэх

Олон нийтийн сүлжээн дэх таны "page" хуудсанд гэнэт маш олон хүмүүс нэвтэрч, олон дагагчтай болж байвал, хакерууд таны хаягыг ашиглан "spam" явуулсан байна. 

Гэнэт найзын тоо нэмэгдэх

4 Интернэт хөтчид шинэ тэмдэгт нэмэгдэх

Үүнийг хүмүүс төдийлөн анзаараад байдаггүй. Интернет хөтчөө нээх үед, "toolbar" хэсэгт шинэ дүрс нэмэгдсэн эсэхийг анзаарч байгаарай. Хэрэв таны зөвшөөрөлгүй компьютерт тань ямар нэг программ суусан бол үүгээр дамжин хортой кодууд нэвтэрч байх магадлалтай. 

Интернэт хөтчид шинэ тэмдэгт нэмэгдэх

5 Дэлгэцэн дээрх курсор өөрөө хөдлөх

Таныг компьютраа асаалттай байлгах үед дэлгэцийн заагч курсор өөрөө хөдөлж, хавтас нээх, ямар нэг программд нэвтрэх гэх мэт үйлдэл хийж байвал таныг яг одоо хэн нэгэн хакердаж байна гэсэн үг. 

Дэлгэцэн дээрх курсор өөрөө хөдлөх

6 Хэвлэгч хэвийн бус шалтгаанаар ажиллахаа болих

Хакерын дамжуулсан вирус зөвхөн компьютерт төдийгүй, холбоотой байгаа хэрэгслүүдэд халддаг. Хэвлэгч буюу принтерт ямар нэг алдаа зааж байвал энэ нь вирустэй холбоотой байж болно. 

Хэвлэгч хэвийн бус шалтгаанаар ажиллахаа болих

7 Өөр сайт руу хандах

Интернет орчинд ажиллах үед таны интернет хөтөч, өөр хуудсуудруу таны заагаагүй хандалт хийх нь хакерууд таны компьютерт вирусээ шургуулсны шинж ажээ. Жишээлбэл та Фэйсбүүк хуудсыг хайхад таны хуудас нээгдэхтэй зэрэгцэн, зар сурталчилгаа эсвэл өөр сайтууд гарч ирвэл энэ нь хакерын вирустэй холбоотой. 

Өөр сайт руу хандах

8 Хадгалагдсан мэдээллүүд устах

Таны ажил мэргэжилтэй холбоотой чухал баримт, зураг, бичлэгүүд гэнэт устсан эсвэл гэнэт алга болсон байвал ямар ч эргэлзээгүй та хакдуулсны дохио ажээ. 

Хадгалагдсан мэдээллүүд устах

9 Таны хувийн мэдээлэл интернэтэд тавигдсан байх

Хайлтын системийг ашиглан өөрийнхөө тухай мэдээллийг хайж үзээрэй. Хэрэв та өөрийнхөө хаяг, мэдээллийг төвөггүй олж, таны олон нийтийн сүлжээнд тавиагүй мэдээллүүд гарч ирвэл таныг хакерджээ. 

Таны хувийн мэдээлэл интернэтэд тавигдсан байх

10 Хуурамч вирусын сануулга

Таны компьютерт чөлөөтэй нэвтэрч байхын тулд, хакеруудад таны зөвшөөрөл зарим үед хэрэг болдог гэнэ. Энэ үед таны компьютер вирустсэн байна эсвэл та сугалаанд хожлоо гэх мэт бичигтэй хуудаснууд гарч ирдэг. Үүн дээр дарж яав ч болохгүй. Хэрэв та үүн дээр дарсан бол вирус болон хакерт таны компьютерт нэвтрэх зөвшөөрөл өгч байна гэсэн үг. 

Хуурамч вирусын сануулга

11 Камер өөрөө ажиллах

Компьютерын камер зөвхөн таныг асаасны дараа л гэрэл асаж, ажиллаж эхлэх ёстой. Хэрэв таныг ямар нэг үйлдэл хийгээгүй байхад өөрөө асаж байвал хакердуулсан байх магадлалтай учир шалгах амархан аргыг зааж өгье. Компьютероо унтрааж, ахин асаасны дараа 10 минутын турш тасралтгүй гэрэл нь асаж байвал та хакердуулсан гэсэн дохио юм. 

Камер өөрөө ажиллах

12 Компьютер болон интернэтийн хурд муудах

Зарим үед хакер таны интернетийн хурднаас ч бас хумсалдаг. Энэ үед вирусээс болж компьютерын үйлдлүүд удаашрах, интернет холболт анзаарагдахуйц мууддаг ажээ. 

Компьютер болон интернэтийн хурд муудах

Хакердуулахаас хэрхэн сэргийлэх вэ?

  • Юун түрүүнд найз нөхөд, өөрийн мэйлээр харьцдаг хүмүүстээ хакердуулсан тухайгаа хэл. Танаас очсон мессеж, мэйлийг нээж болохгүй гэдгийг нь анхааруулаарай. 
  • Хэрэв банкны нууц үг, интернет банкны нууц үгээ алдсан бол банкинд мэдэгдэнэ үү. Үүний дараа цагдаад мэдэгдэж, аль бэлэн мөнгөний машиныг ашигласан болон интернет холболтынх нь хаягаар хэрэгтнийг илрүүлэх боломжтой байдаг. 
  • Өөрийн зөвшөөрлөөр татаагүй программ болон хэрэгслүүдийг тэр дор нь устгаж байх.
  • Найдвартай вирусийн эсрэг программ суулгах. Үнэгүй хувилбар татах гэж байгаа бол баталгаат вэбхуудаснаас татаарай.  
  • Бүх акаунтынхаа нууц үгийг солих.

 

Хэрэв асуудал үүгээр дуусахгүй, таныг байнга зовоож байгаа бол мэргэжлийн хүнтэй холбогдоорой.

Хакердуулахаас хэрхэн сэргийлэх вэ?

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()