Намрын улиралд хэрхэн загварлаг хэрнээ дулаахан хувцаслах вэ?

Намрын сэрүүн өдрүүд аль хэдийн эхэлжээ. Эдгээр өдрүүдэд өглөө, оройн цагаар илүү сэрүүсч, харин өдөр халуун нартай байдаг учир хувцсаа тохируулан өмсөхөд бага зэрэг бэрхшээлтэй байдаг. Тэгвэл ийм үед хэрхэн дулаан, загварлаг хувцаслаж болох талаар мэргэжлийн стилистүүдийн зөвлөгөөг танд хүргэхээр бэлтгэлээ. Доорх хувцаслалтуудыг өдөр тутамдаа, ажилдаа гээд хаана ч өмсөж болох учир мэдээд авахад илүүдэхгүй шүү. 

Намрын улиралд хэрхэн загварлаг хэрнээ дулаахан хувцаслах вэ?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Урт, хөнгөн цув

Ийм төрлийн цув нь загварын ертөнцөд орж ирснээсээ хойш, олон бүсгүйчүүдийн дуртай хувцас болсон. Намрын улиралд энэ цув нь дулаахан, биед эвтэйхэн төдийгүй, царайндаа тохирсон өнгийг сонгож чадвал, тун ч загварлаг харагдуулдаг. 

Урт, хөнгөн цув

2 Трэнч цув

Трэнч цувыг хэзээ ч өмссөн эзнээ гайхалтай загварлаг харагдуулж чаддаг. Энэ намрын хувьд цувтайгаа хослуулан том нэхээстэй ноосон цамц өмсөхийг загварынхан зөвлөжээ. 

Трэнч цув

3 Дулаахан бас загварлаг

Орчин үеийн загварлаг бүсгүйчүүдийн шүүгээнд байдаг зүйл бол савхин хүрэм билээ. Гадуур гарахын өмнө энгийн зуны өдрүүд мэт хувцаслаад гадуур нь савхин хүрмээ өмсөөрэй. Ингэхдээ намирсан юбка, завсрын өнгөтэй цамцтай хослуулж болно. 

Дулаахан бас загварлаг

4 Эмэгтэйлэг бөгөөд загварлаг

Найзуудтайгаа гадуур зугаалахдаа эсвэл болзоонд явахдаа эмэгтэйлэг байдлыг тодотгох юбка болон дулаан цамцыг сонгоорой. Ингэхдээ юбка нь ямар ч урттай байж болох бөгөөд хуучны цувтайгаа хослуулбал бүр ч чамин харагдах болно. 

Эмэгтэйлэг бөгөөд загварлаг

5 Сонгодог, классик харагдахыг хүсвэл

Өдөр тутамдаа илүү сонгодог загвараар хувцаслахыг эрхэмлэдэг бүсгүйчүүд дүүжин өмд болон шоотой пиджакны хослолыг туршаад үзээрэй. Ийм төрлийн хүрэмтэй жийнсэн өмд хослуулсан ч классик хэв загвараа алддаггүй тул дулаан бас загварлаг харагдах шилдэг санаа билээ. 

Сонгодог, классик харагдахыг хүсвэл

6 Урт ноосон цамц

Урт ноосон цамц нь илүү өндөр, гоолиг харагдуулж чаддаг. Үүнээс гадна эн хамрын тань загварлаг сонголтуудын нэг байх болно. Үүнийг өмсөхдөө хувцаслалтдаа 3- аас дээш өнгө оруулахгүй байх загварын үндсэн дүрмийг л сахихад хангалттай шүү. 

Урт ноосон цамц

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()