1
Сэлж чаддаг байх
Зарим нислэгийн компаниуд онгоцны үйлчлэгч нарыг 20 метрийн зайд сэлж чаддаг байх ёстой хэмээх шаардлага тавьдаг байна. "British Airways" компанийн онгоцны үйлчлэгч нар ямар нэгэн туслах хэрэгсэлгүйгээр 50 метрийн зайд сэлж чаддаг аж. Энэхүү чадвар нь онгоц усанд осолдох үед юу юунаас илүү хэрэг болох аж.
2
Богино үстэй байх
Онгоцны үйлчлэгч нар үсээ арагш нь цэвэрхэн боож, эрхэмсэг төрхийг бүрдүүлдэг. Харин "British Airways" компанийн тухайд онгоцны үйлчлэгч нараа богино буюу мөрнөөс дээгүүр татахуйц урттай үстэй байхыг шаарддаг гэнэ.
3
Ямар ч шивээс болон пирсинг байж болохгүй
Ихэнх агаарын тээврийн компаниуд үйлчлэгч нараа биен дээрээ ямар нэгэн шивээс, пирсингтэй байхыг хориглодог байна.
4
Ширэнгэн ойд амьд гарах чадвартай байх
Онгоц хаана ч ослын буулт хийж, сүйрч болзошгүй тул онгоцны үйлчлэгч нар өөрийнхөө амийг аврахын зэрэгцээ зорчигчдын аюулгүй байдлыг хариуцах хэрэгтэй болдог. Тиймээс тэд ширэнгэн ойд хэрхэн амьд гарах, амиа аврах зэргийг зайлшгүй мэддэг байх шаардлагатай. Бразилийн агаарын тээврийн компаниуд онгоцны үйлчлэгч шалгаруулж авахдаа амиа аврах чадварыг нь онцолж хардаг аж.
5
Хүч чадалтай
Онгоцны үйлчлэгч нар зорчигчдод тусалж, ачааг барааг нь өргөх шаардлага гардаг. Харин энэ тохиолдолд үйлчлэгч ямар ч асуудалгүй аливааг өргөх чадалтай байх хэрэгтэй байдаг тул онгоцны үйлчлэгч бүсгүйчүүд багагүй хүч чадалтай байх ёстой юм. Шинэ Зеланд улсын агаарын тээврийн компаниуд үйлчлэгч нараа дор хаяж 10 кг жинтэй зүйлсийг газраас өргөж, дээш тавихуйц чадалтай байхыг шаарддаг байна шүү.
6
Нүүрэн дээрээ ямар нэгэн мэнгэ, толботой байж болохгүй
Онгоцны үйлчлэгч болохын тулд таны нүүрэн дээр бусдын анхаарлыг татахуйц том хэмжээтэй мэнгэ, ямар нэгэн нүүрний гажиг байж болохгүй.
7
Богино хумс
Мэдээж үйлчилгээний байгууллагын ажилтан урт хумстай байх нь хориотой. Сонирхуулахад "Hawaiian Airlines" онгоцны үйлчлэгч нарын хумс 3 мм-ээс хэтрэхгүй урттай байх ёстой гэж үздэг байна.
8
Хэн нэгэнтэй гэрлэж болохгүй
Зарим нислэгийн компаниуд зөвхөн ганц бие бүсгүйчүүдийг онгоцны үйлчлэгчээр ажилд авдаг байна. Мөн тэдэнтэй гэрээ байгуулж, хугацаа зааж, хүнтэй гэрлэж болохгүй гэх заалтыг тусгадаг аж.
9
Өндрийн заалт
Нислэгийн компани бүрт өөр өөрийн гэх дүрэм журамтай байдаг. Ихэнх компаниуд онгоцны үйлчлэгч нарыг 158-188 см хүртэлх өндөртэй байх ёстой гэж үздэг байна. Харин Эмиратын нислэгийн компанид дээд тал нь 212 см-ийн өндөртэй бүсгүйчүүдийг онгоцны үйлчлэгчээр ажилд авдаг гэнэ.
10
Жингийн хэмжээ
Мэдээж нислэгийн компаниуд онгонцы үйлчлэгч нарыг гоолиг, сайхан биетэй байх ёстой гэж үзэх нь гарцаагүй. Харин тэдний биеийн жин нь ерөнхийдөө өндрөөсөө хамаарч, индекстээ таарч байх ёстой.
Жич: Та энэхүү томъёоны "P", болон "B" тоонд өөрийн өндөр болон насыг оруулж бодох хэрэгтэй. Ингэснээр таны нас болон өндөрт байх ёстой жингийн үзүүлэлт гарч ирэх болно.
Р - өндөр, В - нас
50 + 0.75 (P - 150) + (B -20): 4 -10= биеийн жин
11
Таазны тойрог
Франц улсын "Aigle Azur" нислэгийн компаний тухайд онгоцны үйлчлэгч бүсгүйчүүдийн таазны тойрог 100 см-ээс хэтрэхгүй байх ёстой гэж үздэг.
12
Залуухан
Ихэнх нислэгийн компаниуд онгоцны үйлчлүүлэгч авахдаа насны хязгаар заадаггүй. Харин Америкийн "Delta Air Lines" нь 25-аас доош насны охид бүсгүйчүүдийг онгоцны үйлчлэгчээр ажилд авдаг байна.
13
Хамар болон сугандаа үсгүй байх
Америкийн зарим нислэгийн компаниуд онгоцны үйлчлэгчдийг хамар, чих болон сугандаа ямар ч үсгүй байхыг шаарддаг аж.
14
Кунг фүгийн мэдлэгтэй байх
Хэрэв онгоцонд гэмт этгээд сууж, бусдад халтай үйлдэл хийвэл, үйлчлэгч үүнийг зохицуулж, зорчигчдыг хамгаалах шаардлага тулгардаг. Тиймдээ ч Хонг Конгийн нислэгийн компаниуд онгоцны үйлчлэгчдийг кунг фүгийн сургалтанд хамруулдаг байна.
15
Сайхан хөл
Хятадад онгоцны үйлчлэгч нарыг шалгаруулж авахын тулд хооронд нь өрсөлдүүлдэг байна. Эхлээд тэднийг бэлтгэх сургалтанд хамруулж, яг л цэргүүд шиг сургаж, тэвчээртэй болгодог аж. Тулааны урлаг зааж, толгой дээр нь савтай ус тавин, тэнцвэртэй байх дадалд сургадаг гэнэ. Мөн өвдгөн завсар нь цаас хавчуулж, унагах юм бол шийтгэдэг. Энэ нь тэдний хөлийг тэгшхэн, зөв хэлбэртэй болгох нэгээхэн арга аж.