1
Юу үхлийг зөгнөдөг вэ?
Судлаачид үзэхдээ хүн өөрийнхөө үхэлд урьдаас бэлдэж байдаг гэнэ. Үхэл нь ойртсон хүн "Надад ямар нэгэн зүйл тохиолдвол, Хэрвээ би байхгүй болчихвол," гэхчлэн сэтгэлийн гүн дэх үгсээ хэлж эхэлдэг байна. Мэдээж тэдгээр хүмүүс өөрсдийгөө үхнэ гэж огт мэдээгүй бөгөөд ихэвчлэн гэнэтийн ослоор нас бардаг аж. Харин нас барсан хүмүүсийн ар гэрийнхэн нь сүүлд түүний ааш зан хэрхэн хувирч өөрчлөгдөж байсныг санадаг байна.
Гэнэтийн үхэл нь тухайн хүний зүүдэнд ирж, мэдэгдэхийг хичээдэг.
Үхлийг зөгнөсөн зүүдүүд:
- Цустай шүд унах (цустай холбоотойгоор үхэх)
- Шаварлаг гүехэн усанд унах
- Нүх эсвэл худаг руу унах
- Булшны нүх ухах
- Наран дээр суух
- Гэрийнхээ хогийг цэвэрлэж, гаргаж асгах
- Шинэ гэртээ болох гэхчлэн зүйлсийг зүүдлэх нь гэнэтийн үхэл танд ойрхон байгаа болохыг илтгэнэ.
2
Хүмүүсийн үхлийн зөгнөл
Хүмүүсийн итгэдэг үхлийн тэмдэг бол цонхоор шувуу орж ирэх юм. Шувууг барьж аван хооллож, буцаагаад цонхоор гаргах хэрэгтэй гэж үздэг бөгөөд ингэснээр үхлийг хуурч, холуур тойрон гарах боломжтой гэж үздэг.
Тэгвэл өөр бусад ямар зүйлсийг үхэлтэй холбон ойлгодог болохыг танилцуулъя.
- Шөнө орондоо уйлах
- Нар жаргасны дараа шал болон тавилга чахран дуугарах
- Хүйтний улиралд гэрт ялаа нисч байх
- Толь унаж хагарах
- Хүнд өвчтэй хүний толгой дээр аалз унах
- Гэрийн ойролцоо хэрээ гуаглах
Харин зарим тохиолдолд хүн өөрийнхөө үхлийг дуудсан үйлдэл хийх нь бий.
- Ойр дотны, гэр бүлийн хүн нас барсны дараа мөөг түүж болохгүй. Энэ нь муу муухай бүхнийг дуудаж, цаашлаад амь насанд аюул учруулж болзошгүй.
- Талийгаачийн оршуулах ёслолоор өмссөн хувцсаа үргэлж өмсөх нь үхэл ойрхон байгааг сануулдаг аж.
- Гэрийнхээ ойролцоо монос модыг тарьж болохгүй. Хэрвээ модны үндэс байшингийн дор орж ургаж эхэлвэл, тус байшинд амьдардаг хүн бүхэн амиа алдана хэмээн зөгнөдөг.
- Хашаандаа уд мод ургуулахаас татгалзаарай. Мод улам бүр сүрлэг болохын хэрээр эзнийх нь бие муудаж эхэлдэг байна.