1
Хурд түгжигч ашиглах
Та хурдны зам дээр явж байгаа тохиолдолд хурд түгжигчээ ашиглан хурдаа нэг хэмнэлтэй авч явсанаар бензинээ 7-14%-иар хэмнэж болно. Хэрэв машинд тань хурд түгжигч байдаг л бол түүнийгээ ашиглаж байгаарай. Замын бартаа гаргах гэж байн байн хурдаа сааруулахаас зайлсхийн холын бараа харж явах нь хэмнэлт хийх нэгэн арга юм.
2
Засвар үйлчилгээ тогтмол хийлгэх
Газрын тосны шүүлтүүр болон хөдөлгүүрийн тосыг 7 мянган км тутамд өөрчилж байх ёстой. Мөн сэвчээ, агаарын шүүлтүүрийг солихоо бүү мартаарай. Шаардлагагүй зардлаас зайлсхийхийн тулд энэ бүгдийг цагт нь өөрчлөх хэрэгтэй. Үүнээс гадна хөдөлгүүр муудаж, засвар хийхэд маш их өртөгтэй болно гэдгийг санаж яваарай.
3
Агааржуулагчаа унтраах
Хэрэв та түлшээ хэмнэхийг хүсч байвал, машиныхаа агааржуулагчаа унтраах шаардлагатай. Агааржуулагчаа асааж явснаар, түлшний зарцуулалт 15 хувиар нэмэгддэг байна. Харин агааржуулагчаа унтрааж явснаар, та 100 км-д 2 литр түлш хэмнэлээ гэсэн үг юм.
4
Тормосоо тултал нь гишгэхгүй байх
Та түлшээ хэмнэхийг хүсч байвал, тормосоо тултал нь биш хөнгөн гишгэж байгаарай. Тормосоо огцом чанга гишгэх нь илүү их энергийг зарцуулж, машины түлшний зарцуулалтыг нэмэгдүүлдэг.
5
Замаа зөв тооцоолох
Хүйтний улиралд түлшээ хэмнэхийн тулд явах газраа урьдчилан тооцоолж байх хэрэгтэй. Машин хөдөлгүүрээ халаахын тулд эхний 8-10 км-д илүү их хэмжээний түлш зарцуулдаг. Тиймээс байн байн машинаа унтрааж асаан, илүү их түлш зарцуулалгүйгээр, нэг гарсан дээрээ бүх ажлаа амжуулж байгаарай.
6
Ус туулахгүй байхыг хичээх
Ширүүн бороо орсны дараа осол аваар ихэсдэгтэй адил, машины шатахуун зарцуулалт нэмэгддэг байна. Машин усан дээгүүр гарахдаа илүүтэйгээр хөдөлгүүрээ ажиллуулж, энерги зарцуулах шаардлагатай болдог бөгөөд энэ нь таны түлшийг богино хугацаанд дуусахад хүргэнэ.
7
Дугуйныхаа хийг тогтмол шалгаж байх
Хамгийн түрүүнд та дугуйныхаа хийг тогтмол шалгаж байх хэрэгтэй. Дугуйны хий сул байгаа тохиолдолд 2-3 хувиар илүү шатахуун зарцуулдаг. Тиймээс үргэлж дугуйныхаа хийг шалгуулж байгаарай.
8
Хэрэггүй зүйлсийг машинаасаа гаргах
Та машиныхаа багаж хэсэгт хэрэгтэй, хэрэггүй хэт олон зүйлс ачиж явахаас татгалзаарай. Ачаа ихтэй машин нь өмнөхөөсөө илүү их шатахуун зарцуулдаг байна.