Д витамин дутагдвал, бидний биед ийм зүйлс болно!

Д витамин нь бидний биед зайлшгүй шаардлагатай амин дэмийн нэг билээ. Харин энэхүү витамин биед дутагдсанаар, таны биед багагүй өөрчлөлт гарч, сөрөг шинж тэмдэг илрэх аж. Тэгвэл бид та бүхэндээ хүний биед Д витамин дутагдсанаар ямар өөрчлөлт гарч, сөрөг шинж тэмдэг илэрдэг боохыг танилцуулахаар бэлтгэлээ. 

Д витамин дутагдвал, бидний биед ийм зүйлс болно!

1 Хорт хавдар

Д витамины дутагдал нь хөх, түрүү булчирхай, өндгөвч, ходоод, нойр булчирхайн хорт хадвартай болгох аюултай. Судалгаанаас харахад Д витаминыг биедээ хангалттай хуримтлуулсан хүмүүс дархлаа сайтай, ямар нэгэн өвчин тусах магадлал нь бага байдаг. 

Хорт хавдар

2 Ам болон шүдний өвчлөл

Наранд тогтмол алхаж, амин дэмийг авахгүй байх нь Д витамины дутагдалтай болгодог. Харин энэ нь таны амны хөндийг өвчлүүлж, шүдийг гэмтэхэд хүргэдэг байна. Маш олон судалгаагаар Д витамины дутагдал нь шүд цоорох аюулыг нэмэгдүүлдэг хэмээн үзсэн байдаг аж. 

Ам болон шүдний өвчлөл

3 Гэдэсний үрэвсэлт өвчин

Энэтхэг, Америк, Европ зэрэг орнуудад хийгдсэн судалгаагаар, хоол боловсруулах замын хүндрэл нь "Crohn"-ы өвчлөл,  шархлаат колит, Д витамины дутагдал зэргээс үүдэлтэй болохыг тогтоожээ. Нарны гэрэлд бага өртдөг газрын хүмүүс гэдэсний үрэвсэлт өвчинд илүүтэй өртөмтгий болохыг судалгааны үр дүнд баталсан юм.  

Гэдэсний үрэвсэлт өвчин

4 Чихрийн шижин

Та Д витаминыг биедээ хуримтлуулснаар чихрийн шижин өвчнөөс сэргийлэхийн зэрэгцээ эмчилж чадна. 

Чихрийн шижин

5 Ревматоид артрит

Канадын нэгэн судалгааны багийнхан Д витамины дутагдалтай хүмүүс "Ревматоид артрит" хэмээх үе мөчний өвчтэй болох магадлал харьцангуй өндөр болохыг тогтоожээ. Хэрэв таны үе мөч үргэлж өвдөөд байвал, бие дэх Д витамины хэмжээг шалгаад үзээрэй. 

Ревматоид артрит

6 Астма

Хэдийгээр шинжлэх ухаан астма өвчний үндсэн шалтгааныг тодорхойлох боломжгүй байсан боловч зарим судалгаагаар амьсгалын замын өвчин болон Д витамины түвшин бага байгаагаас үүдэлтэй болохыг тогтоожээ. Тиймээс та астма өвчтэй бол Д витаминаар баялаг хоол хүнс хэрэглэхээс гадна, тогтмол наранд алхаж байгаарай. 

Витамин Д-ээр баялаг хоол хүнс:

  • Туна, яргай зэрэг тослог загас
  • Сүү, сүүн бүтээгдэхүүн, жүржийн шүүс
  • Үхрийн элэг
  • Бяслаг
  • Өндөгний шар

Астма

7 Ханиад

Хүмүүс өвлийн улиралд ханиад хүрэх нь элбэг байдаг. Нэг ёсондоо нар холдохоос улбаалж, бие хангалттай Д витаминыг хуримтлуулж чадахгүй байгаагаас болж, дархлааны систем муудаж, амархан ханиад хүрдэг байна. 

Ханиад

8 Даралт ихсэх

Нэгэн судалгаанаас үзэхэд, даралт өндөртэй хүмүүст Д витамины нэмэгдэл өгөхөд биеийн байдал нь дээрдэж, даралт нь тогтворжиж байжээ. Тэд судалгааныхаа үр дүнд биед Д витамин дутагдсанаар даралт ихэсдэг гэж үзсэн аж. 

Даралт ихсэх

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()