Хүн найтаахад "Бурхан өршөөг!" гэж хэлдэг болсон түүх

2020-08-12, 15:16
5,671

Хүмүүсийн хамгийн их сонсдог өгүүлбэрүүдийн нэг бол хэн нэгэн найтаахад хэлдэг "Бурхан өршөөг!" юм. Найтаах үед хүний зүрх секунд орчим зогсдог, тийм болохоор ингэж хэлдэг гэсэн тайлбар нь худал бөгөөд үнэндээ дундад зууны Европт христийн шашин ид дэлгэрч байх үеэс энэ нь гаралтай аж.

Хүн найтаахад "Бурхан өршөөг!" гэж хэлдэг болсон түүх
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Хуучин гэрээний 6-р бүлэгт "Эзэн чамайг өршөөж, ивээлдээ авах болтугай" гэсэн мөр анх дурдагдсанаас хойш хүмүүс нэг нэгэнтэйгээ салах ёс гүйцэтгэхдээ "Bless you" буюу "Бурхан чамайг өршөөг" хэмээн хэлэх болжээ.

Тэгвэл яг хэзээ энэ үг найтаах үед хэлдэг "автомат хариулт" болсон бэ? Түүхчдийн үзэж байгаагаар энэ уламжлал Европт дэлгэрсэн булчирхайн тахлын гамшиг буюу "Хар үхэл"-ийн үеэс эхтэй аж.

Тахал ид дэлгэрч байх үед Ромын пап 1-р Григорий сүсэгтнүүдийг бурханд илүү ихээр залбирч, амийг нь аврахыг гуйхыг уриалж байжээ. Мөн хүмүүсийг найтаах үед заавал бурхны өршөөлийг эрэхийг зөвлөсөн аж. Учир нь булчирхайн тахлын анхны шинж тэмдгүүдийн нэг нь найтаах байжээ.

"Ромын эзэнт гүрэн тахлын улмаас ихээхэн доройтоод байсан 590 оны үед пап лам 1-р Григорий найтаалгах нь хар үхлийн томоохон шинж тэмдэг гэж үзэж байв. Иймд тэрээр христийн шашинтнуудыг найтаалгахдаа бурхны өршөөлийг гуйхыг уриалжээ" хэмээн Фордхэм их сургуулийн түүхийн профессор Дэвид Майерс "New York Times" сонинд ярьжээ.

Тахлын аюул өнгөрсөн ч энэхүү уламжлал хэвээр үлдэж, яваандаа дэлхий даяар тархсан тул орон орны хүмүүс өөрийн хэлдээ хөрвүүлэн хэлэх болсон байна.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()