1
1. ДУХ: Нарийн гэдэс, давсагтай холбоотой
Шалтгаан: Нойрны дутагдал, стресс бухимдал болон элсэн чихэр, архины хэт хэрэглээ хоол боловсруулах системийг удаашруулснаас болж, дух орчмоор батга гарч, арьс үрэвсдэг.
Хэрхэн эмчлэх вэ?: Их хэмжээний ус ууж, архины хэрэглээгээ багасгах хэрэгтэй. Мөн ая тухтай амарч, тайван байхыг хичээгээрэй.
2. ХӨМСӨГНИЙ ГОЛ ХЭСЭГ: Элэгтэй холбогдоно.
Шалтгаан: Хэт их мах идсэнээс болж, ходоод гэдэсний үйл ажиллагаа алдагдаж, өвчилнө.
Хэрхэн эмчлэх вэ?: Эрүүл хоол хүнс хэрэглэж, цэвэр агаараар тогтмол амьсгалах шаардлагатай. Мөн тогтмол алхаж, йогоор хичээллээрэй.
3. ХӨМСӨГНИЙ ДООД ХЭСЭГ: Бөөртэй холбогдоно.
Шалтгаан: Цусны эргэлт удааширч, зүрхний үйл ажиллагаа алдагдсанаас үүднэ. Тамхи татах, архи уух зэрэг муу зуршлын хор нөлөө гэж үзэж болно.
Хэрхэн эмчлэх вэ?: Архи, тамхины хэрэглээгээ бууруулах хэрэгтэй. Тогтмол цэвэр ус ууж байгаарай.
4. ХАМАР: Зүрхтэй холбогдоно.
Шалтгаан: Цусны эргэлт муудаж, даралт ихсэх.
Хэрхэн эмчлэх вэ?: Цусны даралт болон холестрины хэмжээгээ хянаж байгаарай. Мөн ногоон цай ууж, тогтмол дасгал хөдөлгөөн хийх шаардлагатай.
2
5. ХАЦРЫН ДЭЭД ХЭСЭГ: Уушгитай холбогдоно.
Шалтгаан: Тамхи татах, астма.
Хэрхэн эмчлэх вэ?: Тамхи татахаа больж, цэвэр агаараар амьсгалж байх хэрэгтэй. Үүнээс гадна өдөр тутамдаа спортоор хичээллээрэй.
6. ХАЦАР: Уушги болон бөөртэй холбогдоно.
Шалтгаан: Шим тэжээлийн дутагдал, стресс бухимдал болон чихрийн хэт их хэрэглээ.
Хэрхэн эмчлэх вэ?: Аль болох эрүүл хоол хүнс хэрэглэж, гоо сайхны бүтээгдэхүүнээ солиод үзээрэй.
7. АМ БОЛОН ЭРҮҮ: Гэдэстэй холбогдоно.
Шалтгаан: Өөх тос ихтэй хоол хүнс хэрэглэх, стресс, согтуурах ундааны хэт их хэрэглээ.
Хэрхэн эмчлэх вэ?: Жимс ногоо түлхүү хэрэглэж, хооллолтоо зохицуулах хэрэгтэй.
8. ЭРҮҮ БОЛОН ХҮЗҮҮ: Даавартай холбоотой.
Шалтгаан: Шингэний дутагдал, хэт их давстай хоол, халуун ногоо хэрэглэх
Хэрхэн эмчлэх вэ?: Их хэмжээний ус ууж, кафейн, халуун ногоо, давстай хоол хүнснээс татгалзах шаардлагатай.