Орон орны хүмүүс ямар зан характартай вэ?

Улс орон бүр өөр өөрийн гэсэн соёл, ёс заншил, бусад орноос ялгагдах онцлогтой байдаг. Харин тэдгээр улсад аж төрөн амьдардаг хүмүүс ч мөн өөрийн өвөрмөц чанартай байх бөгөөд түүгээрээ бусдаас ялгагддаг байна. Тэгвэл өнөөдөр та бүхэндээ орон орны хүмүүс ямар онцлогтой болохыг танилцуулж, сонирхолтой мэдээлэл хүргэхээр бэлтгэлээ. 

Орон орны хүмүүс ямар зан характартай вэ?

1 Итали: Ярьж байхдаа сэтгэл хөдлөлөө гаргадаг

Та Итали улсад очвол, хүмүүс нь маш чанга, сэтгэл хөдлөлтэйгээр ярьж байгааг нь анзаарах болно. Апенниний хойг олон улс болон хуваагдсаны дараа хүмүүс өөр өөр Итали аялгаар ярьж эхэлсэн байна. Харин хүмүүс нэг нэгэнтэйгээ ойлголцохын тулд дохио зангаа ашиглаж, сэтгэл хөдлөлөө илүүтэй гаргах шаардлагатай болсон бөгөөд энэхүү байдал нь тэднийг маш сэтгэл хөдлөлтэй, чанга ярихад хүргэжээ. 

Итали: Ярьж байхдаа сэтгэл хөдлөлөө гаргадаг

2 Канад: Өгүүлбэрийнхээ төгсгөлд "eh" гэж хэлдэг

Канадуудын бусад хүмүүсээс ялгагдах онцлог нь маш алдартай. Тэд амнаасаа гарч байгаа асуух өгүүлбэр бүрийнхээ араас "eh" гэж хэлдэг байна. Жишээлбэл "How are u eh?" буюу "Чи сайн уу айн" гэж орчуулан ойлгож болох юм. Үүнийг нь Америкчууд хошин яриа болгон ашиглаж, хүмүүсийг хөгжөөдөг билээ. 

Канад: Өгүүлбэрийнхээ төгсгөлд "eh" гэж хэлдэг

3 Их Британи: Маш соёлтой, боловсон

Европын бусад улс орнуудыг бодвол Их Британичууд маш соёлтой, боловсон хүмүүс байдаг. Тиймдээ ч тэднийг угтаа ямар хүн болохыг мэдэх тун хэцүү төдийгүй боловсон зангийнх нь ард ямар хүн нуугдаж байгааг таах боломжгүй. Тэд ихэнх тохиолдолд төвийг сахиж, сэтгэл хөдлөлөө бага гаргадаг. 

Их Британи: Маш соёлтой, боловсон

4 Япон: Хэзээ ч үгүй гэж хэлдэггүй

Хэн нэгэнд тусламж хэрэгтэй болсон үед Япончууд "үгүй" гэж хэлэхийг хүсдэггүй. Шууд үгүй гэж хэлэхийн оронд арай өөр зөөлөн үгсийг сонгож хэрэглэдэг байна. Мөн тусламж эрсэн хүнд үгүй гэж татгалзалгүй чимээгүй байн, дуугүй хураадаг бөгөөд энэ нь "тус болж чадахгүй нь" гэх утгыг илэрхийлдэг аж.

Япон: Хэзээ ч үгүй гэж хэлдэггүй

5 Америк: Үргэлж инээдэг

Бусдад сайхан сэтгэгдэл төрүүлэхийн тулд тэд үргэлж инээмсэглэдэг. Таних үгүй нь хамаагүй таарсан хүн бүхэндээ инээмсэглэл бэлэглэж, чөлөөтэй харилцааг эрхэмлэдэг байна. Ямар ч тохиолдолд хэнээс ч ичихгүй инээж, хөгжилтэй байхыг хичээдэг. 

Америк: Үргэлж инээдэг

6 Бразил: Яарч мэдэхгүй, цаг барьдаггүй

Бразилчууд огт яарч мэддэггүй хүмүүс бөгөөд цаг барьдаггүй аж. Тэдэнтэй 19 цагт уулзахаар тохироход тэд 20 цагт огт яарсан шинжгүй, инээмсэглэсээр орж ирнэ. Нэг ёсондоо тэд амьдралаас сайхан бүхнийг мэдрэх дуртай хүмүүс бөгөөд аливаад баригдаж, өөрийгөө стрестүүлэхийг хүсдэггүй. Тиймдээ ч цагт баригдаж, өөрийгөө шахах дургүй төдийгүй энэ нь амьдралын хэвшил болж өөрчлөгдсөн байдаг. 

Бразил: Яарч мэдэхгүй, цаг барьдаггүй

7 Аргентин: Хүн бүр хөлбөмбөгт хайртай

Хөлбөмбөг бол Аргентинчуудын хувьд зүгээр ч нэг тоглоом биш бөгөөд харин ч хүсэл тэмүүлэл, аз жаргал бэлэглэгч юм. Тус улсын хүн бүхэн бага байхаасаа л хөлбөмбөгт дурлаж, бишэрч өсдөг байна. Та Аргентин улсад зочилж, хөлбөмбөгийн талбайг зорин очвол, тэнд хуран цугларсан шүтэн бишрэгчид, хүмүүсийг хараад гайхах нь гарцаагүй. 

Аргентин: Хүн бүр хөлбөмбөгт хайртай

8 Франц: Тогтмол жагсаал цуглаан зохион байгуулдаг

Франц хүмүүс төрөлхийн тэмцэгч хүмүүс. Харин сүүлийн үеийн залуус нь харьцангуй зөөлөн бөгөөд жагсаал цуглаан хийж, тэмцэх нь өмнөх үетэй харьцуулахад багасч байгаа гэнэ. Ямартай ч тэд засгийн газраас гаргасан хууль дүрмийг эсэргүүцэж, өөрсдийн эрхэнд тааруулах зорилгоор тогтмол жагсаал хийдэг байна. Энэ нь ихэвчлэн үйлдвэрчний эвлэлийн идэвхтэй үйл ажиллагаа, хямрал, өндөр татвар зэргээс шалтгаалдаг аж. 

Франц: Тогтмол жагсаал цуглаан зохион байгуулдаг

9 Австрали: Зуны улирал зул сарын баярыг тэмдэглэдэг

Итгэмээргүй, хачирхалтай санагдаж болох ч, Австрали улсад зуны улирал зул сарын баярыг тэмдэглэдэг байна. Тэд +30 хэмийн халуунд далайн эрэг дээр баяраа тэмдэглэж, хөгжилдөн цэнгэдэг. Та ч бас тус улсаар зочилж, хэзээ ч мартагдахгүй зул сарын баярыг тэмдэглээрэй. 

Австрали: Зуны улирал зул сарын баярыг тэмдэглэдэг

10 Орос: Хамгийн үзэсгэлэнтэй бүсгүйчүүд тэнд байдаг

Мэдээж үзэсгэлэнтэй бүсгүйчүүд улс орон бүрт байдаг. Гэхдээ Орос улсад амьдардаг бүсгүйчүүдийн ихэнх нь давхраатай цэнхэр нүд, дуу алдуулам гоо үзэсгэлэнтэй байх төдийгүй тус улс нь дэлхийн хамгийн сайхан бүсгүйчүүдтэй орон хэмээн нэрлэгддэг билээ. 

Орос: Хамгийн үзэсгэлэнтэй бүсгүйчүүд тэнд байдаг

Та өөрийн мэддэг бусад улс орнуудын хүмүүсийн онцлог шинжийг бидэнтэй хуваалцаарай!

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()