Шүдний эмч дараах зөвлөгөөг хүргэж байна

Шүд гэдэг хүний биеийн хамгийн чухал эрхтний нэг билээ. Тиймээс ч та шүдээ хайрлаж, гамнаж байх хэрэгтэй. Ингээд шүдний эмнэлгийн эмч мэргэжилтэн, Кузнецова Марина Владимировна хэрхэн шүдээ арчлах талаар зөвлөгөөг танд хүргэж байна. Хүлээн авна уу, шүд эрүүл бол бие эрүүл гэдгийг санаарай!

Шүдний эмч дараах зөвлөгөөг хүргэж байна
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Шүдний эмчээс айх айдсаа хэрхэн үгүй хийх вэ?

Хүн бүр шүдний эмчээс айдаг билээ. Учир нь шүдний эмч таны хувийн орон зайд нэвтэрдэг учир мэдээж айлгана. Тэгвэл шүдний эмчээс айхгүй байх хэд хэдэн зөвлөгөөг хүргэе.

  • Хамгийн гол нь шүдээ хэт их битгий өвтгөөрэй. Шүд тань хэтэрхий их өвдсөн үед мэдээ алдуулах тариа төдийлөн үйлчилдэггүй юм. Тиймээс та өвдөлтийг мэдрэх болно.
  • Шүдний эмч дээр очихын өмнө, тайвшруулах зүйл, кофе, энергийн ундаа уух хэрэггүй байдаг. Энэ нь өвчин намдаах эмийн үйлчилгээг сулруулах магадлалтай учир энэ төрлийн зүйлийг бүү хэрэглэ. Үүнээс гадна шүдний эмнэлэгт очихын өмнө согтууруулах ундаа хэрэглэх хэрэггүй. Согтууруулах ундаа хэрэглэсэн үед мэдээ алдуулах тариа үйлчлэхгүй байх магадлалтай. Мөн эмчид өөрийн хэрэглэдэг эм, тариагаа заавал хэлэх нь зүйтэй.
  • Хэрвээ боломжтой бол эхлээд шүдний эмч дээрээ  ирээд зөвлөгөө авч, эмчилгээний төлөвлөгөө гаргах хэрэгтэй. Үүний дараа танд эмч дээрээ очих илүү хялбар байх болно.
  • Эмчилгээг энгийнээс хүнд рүү төлөвлөх хэрэгтэй. Юуны түрүүнд энгийн өнгөлгөө цэвэрлэгээ, ломбоноос эмчилгээгээ эхлэх хэрэгтэй бөгөөд харин дараа нь сувгийн эмчилгээг төлөвлөх нь зүйтэй. Та эмчдээ илүү дассанаар хүнд зүйлсийг илүү хялбар давах болно.
  • Өглөөний цагаар шүдний эмнэлэг ороорой.  Өглөөний цагаар та илүү тайван байж чадна. Учир нь та шүдний эмнэлэгт очоод яах бол гэж бүтэн өдрийн турш бодохгүй шүү дээ. Үүнээс гадна оройн цагаар өвчин илүү их мэдрэгддэг. Боломжтой бол энэ өдрөө амраарай.

Шүдний эмчээс айх айдсаа хэрхэн үгүй хийх вэ?

2 Шүдний чулуу яагаад үүсдэг вэ? Хэрхэн хамгаалах вэ?

Шүдний чулуу үүсэх, шүд цоорох хамгийн гол шалтгаан нь шүдэн дээр хуримтлагдсан хоолны үлдэгдэл, нян зэргээс ислэг орчин үүсэх явдал юм. Ислэг орчин нь шүдний эмалиас эрдэс бодисыг гадагшлуулж, түүний бүтцэд муугаар нөлөөлж эхэлдэг. Үүнээс болоод шүдний паалан хөндийрч, шүд цоордог байна. Үүнээс хэрхэн сэргийлэх вэ?

  • Шүдээ сайн арчлах хэрэгтэй бөгөөд эрдэсжүүлэх шаардлагатай байдаг. Шүдээ эрдэсжүүлэхийн тулд заавал эмнэлэг явах шаардлагагүй. "R.O.C.S. Minerals", "Tooth Mousse" зэргийг ашиглаж та гэрийн аргаар шүдээ эрдэсжүүлээрэй.
  • Амаа удаан хугацааны турш ислэг орчинд байлгахгүй байх. Чихэр идчихсэн үү? Эсвэл хийжүүлсэн ундаа уучихсан уу? Энэ тохиолдолд амаа шууд ам зайлагчаар зайлаарай.
  • Орой унтахын өмнө шүдээ угаасныхаа дараа төрөл бүрийн хийжүүлсэн ундаа, чихэртэй ундааг уухгүй байх. Шөнө шүлс бараг ялгардаггүй учир бүхий л шөнө буюу 8 цагийн турш шүдний эрдэсжилт алга болох болно. Орой шүдээ цэвэрлэснийхээ дараа зөвхөн цэвэр ус уух боломжтой.

Шүдний чулуу яагаад үүсдэг вэ? Хэрхэн хамгаалах вэ?

3 Шүдээ хэрхэн зөв арчлах вэ?

Дунд зэргийн ширүүн сойзоор шүдээ доод тал нь хоёр удаа гурван минутаар цэвэрлээрэй. Харин зөөлөн үстэй сойз бүхий л шүдэнд тохиромжтой. Хамгийн гол нь шүдээ бүх талаас нь шүүрдэж байгаа мэтээр цэвэрлэх хэрэгтэй. Ихэнх хүмүүс шүдээ цэвэрлэхдээ баруунаас зүүн тийш чиглүүлдэг. Энэ аргаар цэвэрлэсэн тохиолдолд шүдний бохирдол буйланд улам л гүн нэвчиж орно.

  • Хэрвээ та хиймэл шүд, шүдний аппараттай бол тусгай эргэдэг шүдний сойзыг ашиглаарай.
  • Хагас жилд нэг удаа шүдний эмчид хандаж, шүднийхээ бүрэн бүтэн байдалд анхаарал хандуулах хэрэгтэй. Та шүдээ зөв цэвэрлэдэг байсан ч зөвхөн эмчийн тусламжтай цэвэрлэх боломжтой бохирдол гэж байдаг гэдгийг санаарай. Үүнээс гадна урьдчилан сэргийлсэн үзлэгийн үеэр шүд цоорох өвчнөөс хамгаалж чадна.
  • Хоёроос гурван сар тутам шүдний сойзоо солих хэрэгтэй. Мөн урьдчилан сэргийлэх үзлэг хийж, шүдээ цэвэрлүүлснийхээ дараа сойзоо солих нь зүйтэй. Учир нь таны шүдний сойз дээр төрөл бүрийн нян байгаа шүү дээ. Цахилгаан шүдний сойз хүмүүст шүдээ угаах хүслийг нь төрүүлдэг. Гэхдээ энгийн шүдний сойз ч гэсэн үүргээ сайн биелүүлж чаддаг юм шүү.

Шүдээ хэрхэн зөв арчлах вэ?

4 Шүдний сойзыг хэрхэн сонгох вэ?

Эрүүл шүдтэй байх хамгийн гол үндэс нь шүд цэвэрлэгээний зөв техник байдаг. Хэрвээ та шүдээ 30 секунд л цэвэрлэдэг бол хамгийн үнэтэй оо ч танд тус болохгүй.

Хэрвээ та шүдний ямар нэгэн асуудалгүй бол /буйлны үрэвсэл, буйлнаас цус гарах/ ямар ч хамаагүй шүдний оог хэрэглэх боломжтой. Харин буйл, шүдний үрэвсэлтэй бол шүдний эмчид хандаж өөрт тохирсон шүдний оог сонгох нь зүйтэй.

Үүнээс гадна хэрэглэж буй усныхаа фторидын агууламжийг тогтоох гээд үзээрэй. Фторидын агууламж 0,7–1,2 мг/л-аар бага бол фтор агуулсан оог хэрэглэх хэрэгтэй. Фтор нь шүд цооролтоос хамгаалах хамгийн шилдэг бүтээгдэхүүн гэдэг нь туршилтаар батлагдсан юм. Гэвч зарим сонин сэтгүүл дээр фторыг муу гэсэн мэдээлэл ч байдаг.  Хэдийгээр фтор хортой ч тунг нь тааруулбал мэдээж эмийн адилаар сайн үйлчилгээг үзүүлнэ. Өнөөдрийн байдлаар судалгаагаар фторыг муу хэмээн баталсан нэг ч тохиолдол байхгүй.

Шүдний сойзыг хэрхэн сонгох вэ?

5 Хэрхэн шүдээ цайруулах вэ?

Шүдний оонд "RDA" гэх тоо байдаг бөгөөд энэ нь 0-220 хүртэл тоологддог. Таны хэрэглэж буй оо цайруулах үйлчилгээтэй бол түүний "RDA" нь 70-аас их мөн жижиг ширхэгүүдтэй байх юм. Тэдгээр ширхэг нь шүдийг яг л зүлгүүрээр зүлгүүрдэж байгаа мэт болдог. Тиймээс ч энэ төрлийн оо дээр өдөр бүр хэрэглэхийг хориглоно гэж заадаг юм. Хэрвээ таны шүд эмзэг, мэдрэмтгий биш бол "RDA" ихтэй шүдний оог хааяа хэрэглэж болно.

Харин мэдрэмтгий шүдэнд "RDA"-ийн түвшин хамгийн бага буюу 20-40 байхаар сонгох хэрэгтэй. Шүдний оогоор шүд цайруулах үед шүдэн дээр наалдсан байгаа цай, кофе, тамхины өнгөрийг арилгаснаар үүсдэг. Байнга цайруулах шүдний оо хэрэглэснээр та өөрийн бодит шүдний өнгийг олж авна. Харин хэд дахин цайруулах хүсэлтэй байвал зөвхөн шүдний эмчид л хандаарай. Гэхдээ хэт цагаан шүд нь тийм ч сайхан харагддаггүй гэдгийг санах нь зүйтэй.

Хэрхэн шүдээ цайруулах вэ?

6 Шүд цоорох гэж юу вэ? Яагаад хамгаалах түрхлэг түрхэх хэрэгтэй вэ?

Ихэнх тохиолдолд араа шүд цоордог юм. Учир нь тэдний хэлбэр нь нян үүсэхэд таатай нөхцөл байдлыг бүрдүүлдэг бөгөөд нян хуримтлагдсанаар ийнхүү шүд цоорч эхэлдэг.

Шүдний эмч нар шүд цооруулахгүйн тулд хамгаалах шингэн түрхэхийг зөвлөдөг. Үүний ачаар шүдэнд нян хуримтлагдахгүй. Энэ үйлчилгээг хүн бүр хийлгэх боломжтой бөгөөд зарим оронд эрүүл мэндийн даатгалаар хийдэг.

Шүд цоорох гэж юу вэ? Яагаад хамгаалах түрхлэг түрхэх хэрэгтэй вэ?

7 Хиймэл бүрхүүл гэж юу вэ?

Хиймэл бүрхүүл гэдэг нь шүдний гадна талд давхарлаж хийдэг нэгэн бүрхүүл бөгөөд үүний ачаар шүдний хэлбэр засагдаж, цагаан өнгөтэй болдог. Хэрвээ та сайн шүдний эмч дээр очсон бол хиймэл бүрхүүлийг суулгахын тулд таны шүдний эмалиас 0,5–0,7 мм хасагдаж, шүдэнд муугаар нөлөөлөхгүй.

Ямар тохиолдолд хиймэл бүрхүүл танд туслах вэ?

  • хэрвээ таны шүд хоорондоо том зайтай бол
  • хэрвээ таны шүд шарласан, цайрдаггүй бол
  • хэрвээ таны шүдний хэлбэр таалагдахгүй байгаа бол

Хиймэл бүрхүүл нь амархан хугардаг учир хатуу зүйл хазах, шүдээ чанга зуух зэрэг нь хориотой байдаг. Хэрвээ танд нэг л араа байхгүй бол /25-ны агт арааг тооцохгүй/ хиймэл бүрхүүлийг хийлгэсний хэрэггүй. Учир нь хиймэл бүрхүүлд хүнд ачаа өгч болдоггүй юм. Араа байхгүй бол хазалтын жин тэгш бус хуваарилагдаж, ихэнх жин нь урд шүдэн дээр ирдэг. Тиймээс хиймэл бүрхүүл суулгахынхаа өмнө арааныхаа асуудлыг шийдээрэй.

Хиймэл бүрхүүл гэж юу вэ?

8 Удаан хугацааны турш шүдгүй явах нь ямар хортой вэ?

Хэрвээ та шүдээ авахуулсан бол шууд хиймэл шүд хийлгэх хэрэгтэй. Удаан хугацааны турш шүдгүй явах нь нэлээд хор уршигтай байдаг.

Шүдгүй явснаар хажуу талын шүднүүд хоорондоо нийлж хиймэл шүд суулгах боломжгүй болно. Дээд шүд үүссэн нүх рүү налж, доош орно. Үүнээс болоод үнэтэй хагалгаа хийлгэх шаардлагатай болохын сацуу дээд шүдийг авч хоёр хиймэл шүд хийх хэрэгтэй болдог.  Эмчилгээний үнэ хоёр дахин нэмэгдэнэ.

Мөн ялангуяа арааны шүд байхгүй үед нүүрний арьс унжиж эхэлдэг. Настай хүмүүсийн уруул дотогш эргэсэн мэт байдаг бөгөөд харин нүүрний хувирал нь сэтгэл хангалуун бус, ярвагар байгаа мэт харагддаг болохыг анзаарсан уу? Тиймээс гоо сайхны эмнэлэг явахын оронд хэрвээ шүдгүй бол шүдээ засахыг бодоорой. Нэг, хоёр шүд байхгүй байхад л нүүрний арьс унжсан таагүй харагддаг.

Удаан хугацааны турш шүдгүй явах нь ямар хортой вэ?

Хэрвээ танд ямар нэгэн шүдний асуудал тулгарсан бол өөрөө эмчилгээ битгий хийгээрэй. Харин шүдний эмч дээр очиж зөвлөгөө авах хэрэгтэй.  Шүдний өвчний гол асуудал нь амны ариун цэврийг буруу, дутуу сахисанд оршин гэдгийг мартаж болохгүй.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()