Ресторанд гаргадаг хүмүүсийн хамгийн бүдүүлэг алдаа

Хооллох соёл гэж орчин үед маш том соёлд тооцогдох болсон. Энэ нь зөвхөн хооллох үеийг хэлэхгүй ресторанд орж ирэхээсээ авахуулаад тооцоо хийгээд гарах хүртлээ гаргаж байгаа соёлтой үйлдлийг тань хэлж байгаа юм. Харин эдгээрийн яг эсрэг үйлдэл хийж олны дургүйг хүргэдэг хүмүүстэй та таарч л байсан биз дээ? Арай та өөрөө тэдний нэг юм биш биз? Тэгвэл яг одооноос эхлээд үг үйлдлээ хянаж байгаарай.
Ресторанд гаргадаг хүмүүсийн хамгийн бүдүүлэг алдаа
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа


1. Суудал хайгчид

Рестораны ажилтнуудын хэлж байгаагаар санал болгож буй суудал бүрийг голдог, “Өөр ямар суудал байна?” хэмээн асуудаг хүмүүс үнэхээр бүдүүлэг санагддаг гэнэ. Арай гэж суусан газраа “Гоё байрлал байна” хэмээн хэлчихээд тун удалгүй “Өөр суудал байна уу” хэмээн асуудаг аж. Хоол идэх гэж орж ирчихээд кино үзэх гэж байгаа мэт байрлалаа байн байн сольдог үйлчлүүлэгч нарыг “ойлгодоггүй” гэжээ.



2. Хүмүүжилгүй хүүхдүүд
Хүмүүсийн тав тухыг алдагдуулж, бага насны хүүхдүүд нь энэ тэрүүгээр гүйлдэж, үймүүлсэн ч тэднийг томоотой суулгаж, ядахдаа боль ч гэж хэлдэггүй эцэг эхчүүд байдаг. Аль аль талдаа хүндрэлтэй энэ асуудлыг эцэг эхчүүд л анхаарах ёстой. Бүр бага насны хүүхдүүдийг аль болох гадуур авч гарахгүй байх нь зүйтэй хэмээн рестораны менежерүүд санал нэгддэг байна.



3. Шалиг үйлчлүүлэгч
Өөрт нь үйлчилж буй зөөгчтэй ёс бус харьцаж, тэдний биед хүрэх, өдөж хоргоодог явдал нилээд гардаг. Энэ бол үнэхээр ёс зүйгүй үйлдэл гэдгийг ч мөн онцолсон байна.



4. Хоол голох
Зарим рестораны хоол үйлчлүүлэгчдийн сэтгэлд нийцэхгүй байх нь бий. Түүнийг хэлж залруулах нь байх ёстой зүйл, учир нь тэд мөнгөө төлж өөрийн хүссэн зүйлээ захиалах эрхтэй. Гэвч бүх зүйл дээр хошуу нэмэрлэж, дэмий уураа барж байснаас өөр газар руу явсан нь дээр. Энэ нь хэн хэнд нь амар байх болно.



5. Утастайгаа наалдагсад
Үйлчилгээний газар орж ирчихээд утаснаасаа салахгүй, дэлгэц ширтэж, ярьсаар байгаад гардаг хүмүүс ч байна. Тэд зөөгчийн санал болгож байгаа хоолыг анхаарахгүй хэрнээ дохио зангаагаар харьцаж, тэдэнтэй яг л дүлий хүнтэй ярьж байгаа мэт харьцаг аж. Түүчнлэн хамт яваа хүмүүсээ ч үл тоосон байдал гаргах нь бүдүүлэг хүний үйлдэл мөнөөсөө мөн.



6. “Маргалдагсад”
Цэснээс хамгийн үнэтэйг нь сонгочихоод тооцоо хийх болохоороо уулга алдан, тухайн газрыг ёс бусаар хэлэн, мөнгө салгасан мэтээр бусдад ойлгуулахыг хичээдэг хүмүүсийг энэ төрөлд хамааруулна. Ингээд ч зогсохгүй тухайн газрыг цахим ертөнцөөр нэг муулан, “луйварчид” хэмээн гүжирдэх нь ч бий.



7. Тооцоогоо хуваан төлөгчид
Энэ нь хэдийгээр хувь хүний асуудал мэт санагдавч бодит байдал дээр тийм биш ажээ. Нэг ширээнд 10-уулаа суучихаад тус тусдаа зөөгчийг олон дахин дуудаж, тооцоогоо тооны машинаар хуваан төлдөг хүмүүсийг рестораны ажилчид мөн л бүдүүлэг үйлчлүүлэгчдийн тоонд оруулдаг байна. Уг нь томоохон ресторанд бол тооцоог дээд тал нь 2 хүн хийх ёстой байдаг аж. Гэвч манайд тооцоо хийх “соёл” тэр бүр дэлгэрээгүй бололтой.



8. Гарын мөнгө үлдээх
Оросод бол тухайн тооцооны 10-15 хувьтай тэнцэх бэлэн мөнгийг зөөгчид үлдээх, Англид 12.5 хувийг, Америкп харин 20 хувийг зөөгчийг сайн үйлчилсний хөлс болгож гарын мөнгө үлдээдэг байна. Гэтэл зарим үйлчлүүлэгч ямар ч гарын мөнгө үлдээлгүй гардаг аж. Тип үлдээх нь нэгэн соёл гэдэг нь эндээс харагдаж байна.



9. “Ноён мэт даналзагсад”
Хэдийгээр та олны танил алдартай хүн байсан ч хамаагүй, олон нийтийн газар хэнтэй ч ёс бусаар харьцаж болохгүй. Яг л “Намайг танихгүй байна уу? Надтай ингэж харьцаж болохгүй” гэсэн аястай. Хэрвээ таны энэ үйлдэл хэрээс хэтэрч ажилтнуудын дургүйг хүргэх юм бол хамгаалагчаараа хөөлгөөд гаргачихна гэж мэд.



Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()