Хооронд нь хольж идэж болохгүй 8 хүнсний бүтээгдэхүүн

Бид биеэ эрүүл байлгахын тулд зөвхөн амттайг нь бус эрүүл, чанартай хүнс сонгож хэрэглэхийг эрхэмлэдэг. Гэхдээ бидний өдөр тутамдаа хамгийн түгээмэл хэрэглэдэг хүнснүүдийн заримыг хооронд нь хольж болдоггүй гэнэ. Ингэвэл ходоодонд ороод шингэц нь муудаж, шим тэжээл нь алдагдах муу талтай. Цаашилбал цээж гашуун оргих, гэдэс хямрах зэрэг сөрөг үр дагавар үзүүлдэг гэнэ.  Та доорх мэдээллээс хооронд нь хольж болохгүй хүнснүүдийг мэдээд аваарай. 

Хооронд нь хольж идэж болохгүй 8 хүнсний бүтээгдэхүүн

1 Какао + Сүү

Какаонд агуулагдах "хурган чихний хүчил" (oxilic acid) хэмээх бодис нь биед кальци шингэх явцыг удаашруулдаг болохыг эрдэмтэд тогтоожээ. Мөн ходоодонд кальцитай урвалд орж "оксалат" хэмээх давс үүсгэдэг байна. Байнга сүүтэй какао уувал энэ бодис нь ихээр ялгарч бөөрийг гэмтээх аюултай байдаг аж. Тиймээс та 7 хоногт 1 удаа л какао уух эсвэл тослог багатай сүүгээр найруулж уухыг зөвлөж байна. 

Какао + Сүү

2 Ногооны салат + Лимоны шүүс, цагаан цуу

Шинэ ногоогоор хийсэн салат маш их витаминыг өөртөө агуулж байдаг. Эдгээрийг өөрийн биед шингээж, витаминлаг чанарыг дээд зэргээр хүртэхийн тулд сайн өөх тос бага зэрэг нэмэх хэрэгтэй байдаг гэнэ. Эдгээрт оливийн, ургамлын тос зэрэг байж болно. Хэрэв та салатандаа ийм тос хэрэглэхийг хүсэхгүй байвал байгалийн тослог ургамлууд болох хушга, самар, авакода зэргийг хэрчиж хийгээд бага зэрэг лимоны шүүсээр амтлаарай. 

Ногооны салат + Лимоны шүүс, цагаан цуу

3 Бяслагтай гоймон + Улаан лооль

Хоол биенд ороод гүйцэд зөв шингэх үйл явц аманд эхэлдэг. Та хоолоо зажлах үед шүлс ялгарч, хүнсийг ходоодонд ороод амархан шингэхээр зөөлрүүлж, зарим нэг хүчлийг задлаж байдаг гэнэ. Улаан лоолинд агуулагддаг алим, лимон, "хурган чихний хүчлүүд" нь энэ үйл явцыг саатуулж, хоол ходоодонд орсныхоо дараа задрахгүй удах нөхцлийг бүрдүүлдэг. Тиймээс бяслагтай гоймонгоо ямар нэг хүчил агуулаагүй "базилик" зэрэг ногоон навчит ургамлуудаар амталж хэрэглэх нь зүйтэй. 

Бяслагтай гоймон + Улаан лооль

4 Өндөг + Гахайн утсан мах

Ихэнх хүмүүс өглөөний цайндаа өндөг болон гахайн махыг хэрэглэдэг. Учир нь эдгээр нь уургаар маш баялаг тул биед хэрэгтэй эрч хүчийг өдөр хүртэл хадгалах чадвартай гэж хүмүүс боддог. Гэтэл ийм өглөөний цай өөх тосыг маш ихээр агуулдаг тул бидний бие үүнийг шингээх гэж маш их хүч зарцуулан, эсрэгээрээ нойрмог, ядруу байдалтай болгодог гэнэ. Тиймээс гахайн махны оронд улаан лооль идвэл, илүү сэргэлэн цовоо байх болно. 

Өндөг + Гахайн утсан мах

5 Хүнсний хивэг + Сүү

Хивгээр хийсэн агшаамалд "фитик хүчил" ихээр агуулагддаг гэнэ. Энэ нь кальци, магни зэрэг сүүнд агуулагдах шимт бодисыг биед шингээхэд хүндрэлтэй болгодог. Улаан буудайн үр тариа, овъёосны ширхэгт энэ хүчил мөн агуулагддаг байна. Тиймээс эдгээр бүтээгдэхүүнийг сүүтэй хослуулахгүй байвал зүгээр. Мөн эдгээр бодисоор исгэж гаргаж авдаг шар айраг, виски зэрэг согтууруулах ундаа хэрэглэсэн бол сүүг дор хаяж 3 цагийн турш хэрэглэхгүй байвал зүгээр.

(Хэрэв заавал сүүтэй хольж идэхийг хүсэж байгаа бол хивгээ идэхээс өмнө буцалгаж үүнийхээ дараа сүүнд дэвтээж идэж болно. Учир нь буцалгах үед фитикийн хүчил ууршиж алга болдог гэнэ.)

Хүнсний хивэг + Сүү

6 Овъёос + Жүржийн шүүс

Хамгийн шим тэжээлтэй бөгөөд өглөөний цайнд идэхэд хамгийн эрүүл гэдэг нь нотлогдсон эдгээр 2 хүнсийг хамтад нь хэрэглэбэл гэдэс цанхайж, хүндрэн танд таагүй мэдрэмж төрүүлэх болно. Учир нь жүржийн шүүсний хүчил нь нүүрстөрөгчийг задлах үүрэгтэй ферментүүдийн үйл ажиллагааг огцом бууруулдаг гэнэ. Тиймээс овъёосыг гашуун жимстэй хольж идэх хэрэггүй ажээ. Харин овъёос идснээс хойш дор хаяж 1 цагийн дараа жүржийн шүүс уувал ямар нэг асуудал гарахгүй. 

Овъёос + Жүржийн шүүс

7 Пицца + Хийжүүлсэн ундаа

Хүмүүсийн хамгийн түгээмэл хослуулан хэрэглэдэг пицца болон кола нь маш их нүүрс ус болон уургийг агуулдаг билээ. Тиймээс та эдгээрийг хамтад нь идсэний дараа хэхрэх, гэдэс дүүрч, цанхайх зэрэг таагүй мэдрэмж авна. Ямар нэгэн тослог ихтэй, махан хоолтой хольж хүйтэн хийжүүлсэн ундаа уухаас аль болох зайлсхийх хэрэгтэй. Учир нь гэдэс түгжрэх эсвэл гүйлгэх сөрөг үр дагавар гарч болно. Мөн удаан хугацаагаар ингэж хооллобол таргалалтанд өртөх аюултай. 

Пицца + Хийжүүлсэн ундаа

8 Цагаан талх + Жимсний чанамал

Цагаан талх болон жимсний чанамал нь хоёул сахарын агууламж маш өндөр учир биед маш их хэмжээний элсэн чихрийг биед шууд оруулж байна гэсэн үг юм. Ийм хүнс хэрэглэсний дараа сахарын нөлөөллөөс шалтгаалж, сэтгэл санаа сайхан болдог ч хэсэг хугацаа өнгөрөхөд цагаан талхны хөрөнгө исэлдэж дотор гэдсэнд таагүй нөлөө үзүүлдэг. Тиймээс цагаан талхны оронд бүхэл үрийн талхан дээр зөгийн бал түрхэж идээрэй. 

Цагаан талх + Жимсний чанамал

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()