Алт, мөнгөн эдлэлийг яагаад хамтад нь зүүж болохгүй вэ?

Алт, мөнгө хоёр нь эсрэг тэсрэг бүтэц болон энергитэй учраас хоорондоо харшилдаг металлууд гэгддэг. Алт, мөнгөн эдлэлийг магадгүй хамтад нь зүүж яваа маш олон хүн байгаа байх. Гэхдээ бид энэхүү нийтлэлээрээ энэ хоёр металл нь яагаад хоорондоо нийцдэггүй тухай тайлбарлах болно.

Алт, мөнгөн эдлэлийг яагаад хамтад нь зүүж болохгүй вэ?

1 Мөнгө

Маш олон гоёл чимэглэл мөнгөний хольцтой байдаг учраас мөнгөний тухай мэдэхгүй хүн үгүй биз ээ. Түүнчлэн мөнгийг өвөрмөц өнгөтэй, бат бөх шинжтэй болохоор нь “язгууртны” гоёл ч хэмээн нэрлэдэг. Тиймээс олон зууны туршид эмэгтэйчүүдийн гоёл чимэглэлийн хайрцганд заавал байх зүйлсийн нэг байсаар ирсэн билээ. Харин сүүлийн зуун жилд мөнгөний үнэ харьцангуй хямдарсан тул бараг хүн бүр л хэрэглэх болсон.

Мөнгө

2 Алт

Мөнгийг бодвол маш үнэтэй хэдий ч, мөн л язгууртан, баячууд төдийгүй жирийн хүмүүсийн үнэт эдлэлийн хайрцагт байсаар байгаа билээ. Нарны туяа мэт алтан шаргал өнгийн гоёлд дургүй хүн гэж байхгүй биз ээ. Харин та энэхүү гайхалтай үнэт металлыг яагаад мөнгөтэй хамт зүүж болдоггүй тухай доорх хэсгээс уншаарай.

Алт

3 Энерги

Металлаар өвчин эмчилж болдог тухай та өмнө нь сонсож байсан уу? Хүмүүс яаж гэдгийг нь мэддэггүй ч мөнгийг ашиглан толгойн өвчнийг, алтыг ашиглан бага насны хүүхдийг ханиад томуунаас сэргийлж болдгийг эрт дээр үеэс мэддэг байсан. Харин энэ хоёр металл нь тус тусдаа байхдаа ийм сайн үйлчилгээтэй боловч, нийлэхээрээ энерги нь харшилдаг байна. Жишээ нь, алтан бугуйвч зүүгээд, мөнгөн хүзүүний гинж зүүх юм бол харшил өгөх болон хүзүүний эргэн тойронд хүнд оргих болно. Тиймээс та энэ  хоёр материалыг иймэрхүү байдлаар болон нэг хэвэнд цутгасан эдлэл хэлбэрээр хэрэглэхээс татгалзаарай.

Энерги

4 Зохилдолгоо

Алт нь биед маш их энергийг авчирдаг бол мөнгө нь биеийг элдэв энергиэс цэвэрлэдэг байна. Тиймээс ийм хоёр эсрэг үйлчилгээтэй металлыг хамтад нь зүүвэл сэтгэл санаа тогтворгүй болох, толгой эргэх зэрэг шинж тэмдэг илэрдэг ажээ.
Энерги нь зохицохгүйгээс гадна энэ хоёр металл нь өнгөний хувьд хоорондоо авцалддаггүй болохыг маш олон загвар зохион бүтээгчид хэлдэг.

Зохилдолгоо

Алт мөнгийг эмэгтэйчүүд зүүж, хэрэглэх нь элбэг байдаг боловч эдгээр хоёр металлын энергийн болон өнгөний зохилдолгог бодож, хэзээ ч битгий хамтад нь зүүгээрэй.

 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()