Төрөлхийн гоо үзэсгэлэнг үгүй хийдэг нүүр будалтууд

Нүүр будалтын тусламжтай эмэгтэй хүн өөрийн төрөлхийн гоо сайхнаа илүү тодотгон жавхаалаг, үзэсгэлэнтэй харагдахыг эрмэлздэг. Гэхдээ нүүрээ зөв будах аргуудыг мэдэхгүй бол энэ нь эсрэгээрээ наснаас нь овортой харагдуулж, хиймэл төрхийг бий болгодог аж. Сүүлийн жилүүдэд хүнд будалтаас илүүтэй арьсаа эрүүл байлгаж, натурал будалтыг илүүд үзэх хандлага дэлгэрч байна. Үүнтэй холбоотой бэлтгэсэн доорх мэдээлэл танд таалагдана гэж найдаж байна.

Төрөлхийн гоо үзэсгэлэнг үгүй хийдэг нүүр будалтууд

1 Хөмсөгний будалт

Хөмсөгний урд хэсэг хамрын самсайнаас дээш тэгш шугамаар параллел байвал нүүр зөв төрхтэй харагддаг. Хүн бүрт төрөлхийн хөмсөгний хэлбэр гэж байдаг тул үүнийгээ бага зэрэг тодотгож, арьсандаа тохирсон өнгөөр будах хэрэгтэй. Харин хөмсөггүй газраа нэмж, тодоор зурах нь таны нүүр будалтыг хямдхан бөгөөд хиймэл харагдуулдаг. 

Нүдний тень тавих гэж байгаа бол уусгалт хийхээ хэзээ ч мартаж болохгүй. Зөвхөн нүдний тень гэлтгүй нүүрний будгуудаа өнгийг нь уусгаж байх хэрэгтэй гэж мэргэжлийнхэн зөвлөдөг. 

Хөмсөгний будалт

2 Зууралдсан сормуусны будаг

Сормуусны будагны хугацаа дууссан эсвэл хэтрүүлж будсан хүмүүс энэ алдааг гаргадаг. Үнэндээ ингэж будах нь хиймэл, хямдхан сэтгэлгээг төрүүлдэг тул үүнээс зайлсхийж дээшээ зөөлөн эргэж, дэрвийн, ширхэг ширхэгээр салсан урт харагдуулахаар будах хэрэгтэй. Ийм будалт нь таныг төрөлхийн мэт сайхан нүдтэй харагдуулдаг билээ.

Жич: Сормуусны будаг 6 сар болоод хугацаа нь дуусдаг. Гэхдээ 2 сар болоод нэг удаа сольж байх нь хамгийн зохимжтой байдаг аж.

Зууралдсан сормуусны будаг

3 Нүднийхээ доод хэсгийг хараар хүрээлэх

Нүднийхээ доод хэсгийг хараар хүрээлэх нь төрөлхийн гоо сайхныг алдагдуулдаг хамгийн бүдүүлэг алдаа гэж мэргэжлийн нүүр будагчид үздэг. Ийм будалт нүдийг том харагдуулах бус харин улам жижиг бөгөөд эв хавгүй мэдрэмж төрүүлдэг. Үүний оронд зовхиндоо уусалттай будалт хийж, доод хэсгийн зөвхөн ард талыг нь тодруулбал нүд жавхаалаг харагддаг. 

Нүднийхээ доод хэсгийг хараар хүрээлэх

4 Гэрэл сүүдрээ ихдүүлэх

Гэрэл сүүдрийн тусламжтай нүүрээ зөв төрхтэй, илүү нарийхан харагдуулах арга бүсгүйчүүдийн дунд өргөн дэлгэрээд байгаа. Гэхдээ буруу багс сонгосон эсвэл будгаа хэт ихдүүлж, уусгалт хийгээгүйгээс болж нүүр унжгар, халтар харагдаж болно. Хацрын ясаа сүүдэрлэхдээ зөвхөн чихнээс урагш хэсэгт бага зэрэг түрхэж сайтар уусган будаарай. 

Гэрэл сүүдрээ ихдүүлэх

5 Хуурай пудрээ ихдүүлж болохгүй

Хэрэв та хуурай пудрээр буддаг бол түрхэснийхээ дараа хацар өнгөлөгчөөр арьсаа туяаруулж, пудр шингээх цацлагаар жигд харагдуулах ёстой гэдгийг мартаж болохгүй. Учир нь хуурай пудр арьсыг амьгүй цонхигор, хуурай харагдуулдаг юм шүү.

Хуурай пудрээ ихдүүлж болохгүй

6 Хэт олон анхаарал татах зүйлс

Та нүүр будалтаа хийхдээ зөвхөн нэг хэсгээ л илүү тодруулж харуулах хэрэгтэй. Эс бөгөөс таны хамрын өндөрлөгөө нүд, уруул, хацар, хөмсөг гээд бүгд анхаарал татахуйц бол харахад маш төвөгтэй байдаг. Үүнийг "хэт хичээсэн" будалт гэх нь ч бий. Ийм харагдахгүйн тулд нүдээ тод будсан бол уруулаа өнгөлөгчөөр өнгөлөх, уруулаа хурц өнгөөр будсан бол нүдээ тод өнгөөр будахгүй байх хэрэгтэй шүү. 

Хэт олон анхаарал татах зүйлс

7 Кремний өнгөө буруу сонгох

Ихэвчлэн хүмүүсийн нүүрний арьс, хүзүүний арьс хоёр жигд биш өнгөтэй байдаг. Тиймээс кремээ сонгохдоо хүзүүний арьсан дээрээ түрхэж шалган авах хэрэгтэй. Ингэвэл арьсны өнгө жигд, эрүүл харагддаг. Хэрэв таны хүзүү нүүрнээс тань хэт ялгаатай бол, нүүрэндээ гэрэл сүүдэр тавьж өнгийг нь уусгаарай. 

Кремний өнгөө буруу сонгох

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()