1
Довжоон дээр суувал муу ёрын сүнс хүүхдэд саад тотгор учруулна
Жирэмсэн эмэгтэй хүн үүдний довжоон дээр суувал нурууны үе нь өвдөж, даарсны улмаас төрөхөд хүндрэл үүсэх, ханиад хүрэх зэрэг муу үр дагаврууд гардаг гэнэ. Тэгэхлээр энэ мухар сүсэг бага ч болов үнэний ортой гэхэд хилсдэхгүй.
2
Улаан өнгийн жимс идвэл, хүүхэд нь улаан хацартай төрдөг
Улаан өнгийн жимсэнд харшил үүсгэгч болон элсэн чихэр хамгийн ихээр агуулагддаг. Уламжлалт болон өнөөгийн анагаах ухаанд хоёуланд нь жирэмсэн эхчүүдийг ийм хүнс хэрэглэж болохгүй гэж зөвлөдөг гэнэ. Ийм хүнс хэрэглэсэн ээжийн хүүхдүүд чихрийн харшилтай төрөх нь элбэг байдаг ажээ.
3
Үзэшгүй муухай зүйл их харвал, хүүхэд царай муутай болдог
Аймшгийн киноны өмнө жирэмсэн эхчүүд үзэхийг хориглоно гэсэн бичиг гардаг нь учиртай. Гормоны ялгаралт ихэссэнтэй холбоотой жирэмсэн хүмүүс маш мэдрэг болдог байна. Үүнээс үүдэн муухай зүйл их харсан эмэгтэйн цусны урсгал саатаж, хүүхдэд муугаар нөлөөлдөг ажээ. Тиймээс жирэмсэн үедээ аль болох сэтгэл санаагаа тайван байлгаж гэгээлэг зүйл үзэж харахыг эрмэлзэх хэрэгтэй.
4
Хөлөө ачиж суувал, хүүхэд нь майга хөлтэй болно
Жирэмсэн үедээ хөрөө ачиж суух нь цусны урсгалд нөлөөлж, хүүхдийн хөлийн судас бүдүүрэх нөхцлийг бүрдүүлдэг гэнэ. Ингэснээр таны хүүхэд майга болох эрсдэлтэй тул аль болох зөв байрлалаар суухыг хичээгээрэй.
5
Дээшээ харж унтаж болохгүй
Жирэмсний сүүлийн саруудад гэдэс томорч эмэгтэй хүний бие ядардаг тул заримдаа дээшээ харж унтдаг. Энэ нь маш буруу юм. Учир нь ингэж унтахад ураг ээжийнхээ венийн судсыг дарж амьсгалахад бэрх болгон, хүчилтөрөгчийн дутагдалд оруулдаг. Үүнээс болж толгой эргэх, сульдах зэрэг шинж ээжид нь илэрдэг. Ээж нь хангалттай хүчилтөрөгч авч чадахгүй бол ураг агаарын дутагдалд орох аюултай байдаг.
6
Хувцас өлгөж хатаавал, хүүхдийн хүй зангирна
Үүнийг худлаа гэж бодох хэрэггүй. Анагаах ухааны үүднээс жирэмсэн эмэгтэй 2 гараа дээш нь өргөх үед тонус ихсэж хүүхдийн хүй зангирч, гэдэс хатуурах, цаашилбал зулбах аюулд ч хүрч болдог.
7
Ваннтай усанд орж болохгүй
Жирэмсний эхний саруудад хэт халуун устай ваннд хэвтвэл хүүхэд зулбах аюултай байдаг. Харин эхний 3 сараа өнгөрөөгөөд бүлээн усанд хэвтэж алжаалаа тайлж болно. Мөн төрөх дөхсөн эмэгтэйчүүд устай ваннд хэвтвэл үтрээний амсар өвдөлт багатай хурдан нээгдэхэд тустай байдаг.
8
Муур их илвэл, хүүхэд төрснийхөө дараа дайсан олонтой болдог
Муурны биенд байдаг нэгэн төрлийн вирус нь жирэмсэн үед үтрээний мөөгөнцөр, үрэвсэл үүсгэх магдлалтай байдаг. Тиймээс гэрийн тэжээвэр муурнаасаа бага зэрэг зайтай байх хэрэгтэй.
9
Хүү юу? Охин уу?
Жирэмсэн эмэгтэй гэдэс урагшаа зууван эсвэл бөөрөнхий хэлбэртэй байгаагаар нь хүйсийг нь тодорхойлж болно гэдэг худлаа. Үнэндээ бол ээжийнх нь бие, ясны бүтцээс шалтгаалж бие өөр өөрөөр цүдийдэг учир үүнд итгэх хэрэггүй шүү.